| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00625/И |
| Дугаар | 192/ШШ2025/01253 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01253
| 2025 оны дөр | 02 сар 13 р 192/ШШ2025/01253 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** миний бие Авто тээвэр барилга угсралт засварын трестийн даргын 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар тушаалаар Авто тээвэр барилга угсралт засварын трестэд нормчноор 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажилд орсон. Улмаар 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр мөн захирлын тушаалаар Авто сургуульд элсэн орж, 1988 оны 3 дугаар сард сургуулиа төгсөөд жолооч мэргэжилтэй болж, Авто тээвэр барилга угсралт засварын трестийн даргын 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тушаалаар Авто тээвэр барилга трестийн автомашин механизмын баазын мэдэлд шилжин очиж, Автомашин механизмын баазын даргын 1988 оны 5 сарын 09-ний өдрийн 50 дугаар тушаалаар Автомашин механизмын баазын автын хэсэгт засварчнаар орж ажиллаж байгаад, Автомашин механизмын баазын даргын 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тушаалаар 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Зил 6266 дугаартай автомашины жолоочоор дэвшүүлж томилсон. Автомашин механизмын баазын даргын 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Автомашины жолоочоор томилогдож ажилласан. Зохион байгуулалтаар тухайн байгууллага нь Материал импекс хангамжийн нэгдэлд шилжсэн тул 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр жолоочийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх хугацааны ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас шүүгээд олдохгүй байгаа тул 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд норомчин, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Автомашин механизмын баазад засварчин, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл жолооч, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Технологийн тээвэр диспетчерийн газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Хүсэлт гаргагч **** нь 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд норомчин, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Автомашин механизмын баазад засварчин, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл жолооч, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Технологийн тээвэр диспетчерийн газарт жолоочоор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, гэрч *** тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч Б**** нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн *** 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд норомчин, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Автомашин механизмын баазад засварчин, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл жолооч, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Технологийн тээвэр диспетчерийн газарт жолоочоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд норомчин, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Автомашин механизмын бааз, Технологийн тээвэр диспетчерийн газарт засварчин, жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ