Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/025

 

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль

Яллагдагч: *******, түүний өмгөөлөгч ,

Яллагдагч: *******, түүний өмгөөлөгч ,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны   сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 22140005900  тоот хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ...******* овогт *******ын , регистрийн дугаар:,

2. Монгол Улсын иргэн, ....  овогт ы , регистрийн дугаар:,

3. Монгол Улсын иргэн, ... овогт ы регистрийн дугаар:,

4. Монгол Улсын иргэн, ....  овогт ы регистрийн дугаар: ,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1.2, .3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч ******* нарт холбогдох эрүүгийн 22140005900 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Байгаль давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч *******аас гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчтэй оролцох эрхийн хангаагүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд:   2023 оны 0 сарын 15-ны өдөр *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3. зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

*******д холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй явуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас өмнө 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан байна.

Мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Тэгшбаяр нь *******аас гэрчийн мэдүүлэг авахын өмнө өмгөөлөгч авах уу, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасныг асуултаар тодруулж тайлбарлан танилцуулж, “өмгөөлөгч авна, одоогоор өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж илэрхийлснийг тэмдэглэлд тусган мэдүүлгийг авч, уг мэдүүлэгтэй танилцаж ******* гарын үсэг зурсан байна. /Хх-ийн 77-78/

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 7.6 дугаар зүйлийн 3-т “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-т “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасан үндэслэлүүд бүрэн хангагдсан байна.

*******ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд нотлох баримтын хэмжээнд үнэлж тусгаагүй болно.

Иймд мөрдөгч болон прокурорын зүгээс *******д холбогдуулан явуулсан эрүүгийн хэрэгт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болох нь дээрх үндэслэлүүдээр нотлогдож байна.

Харин мөрдөгч нь *******аас мэдүүлэг авахдаа урьдчилаад компьютер дээр бичсэн байсан бичвэр дээр гарын үсэг зуруулах гэж байсан, тухайн бичвэртэй танилцуулаагүй зэрэг асуудал нь хэргийг хүлээлгэхээр тулгасан үйлдэл гаргасан гэж үзэхээр байна, асуумж авсан тэмдэглэлд өмгөөлөгч оролцуулаагүй байна гэж шүүх дүгнэжээ.

Хэргийн оролцогчоос асуумж авсан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүрдэл хэсэгт хамаарахгүй юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхийг тодруулж буй асуудал тул заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй.

Мөрдөгчийн “мэдүүлэг авахдаа урьдчилаад компьютер дээр бичсэн байсан бичвэр дээр гарын үсэг зуруулах гэж байсан, тухайн бичвэртэй танилцуулаагүй” зэрэг үйлдэл нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй.

******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж өмгөөлөгч ын хамт мөрдөн шалгах ажиллагаанд оролцож мэдүүлэг тайлбар өгсөн бөгөөд 2023 оны 0 сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын бүхий л үе шатад ******* болон түүний өмгөөлөгчийн нарын зүгээс мөрдөгч эрүүдэн шүүсэн агуулга бүхий гомдол, хүсэлтийг прокурорт огт гаргаагүй болно.

2. Тус шүүхийн 2022 оны 0 сарын 25-ны өдрийн 121 дугаар “...эд мөрийн баримтыг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд байршуулах тухай...шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна...” гэсэн заалтын хүрээнд дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд: Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 сарын 25-ны өдрийн №121 дугаартай “Эд мөрийн баримтыг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байршуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу эд мөрийн баримтаар хураагдсан таван ширхэг үхрийн шир, 489 кг махыг худалдан борлуулж Төрийн сангийн Баянхонгор аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн барьцаа нэртэй 10030006350 дугаартай тусгай дансанд 2,102,700 төгрөгийг байршуулсан дансны хуулгаар тогтоогдсон.

Уг дансанд байршуулсан мөнгөн дүн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг илэрхийлэхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж, түргэн муудаж болзошгүй эд зүйлд хамаарсан тул шүүгчийн захирамжийн дагуу худалдан борлуулсан байна.

Тухайн шүүгчийн захирамжид “таван ширхэг үхрийн шир, 489 кг мах” зэргийг хэдэн төгрөгөөр зарж борлуулах талаар тусгаагүй байна.

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэг, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Д.- Эрдэнэ нарт хэрэгт хураагдсан таван ширхэг үхрийн шир, 489 кг үхрийн махыг хүлээлгэн өгч/1-р хх-ийн 43 дугаар хуудас/тэдгээр нь шүүгчийн захирамжийн дагуу худалдан борлуулж үнийг 10030006350 дугаартай тусгай дансанд байршуулснаар шүүгчийн захирамж бүрэн биелэгджээ.

Харин шүүгчийн захирамжид тухайн эд зүйлийн үнийг тодорхой тусгаж, уг үнээс дээгүүр, эсхүл доогуур худалдсан тохиолдолд захирамжийн дагуу гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн 17.1 зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн зах зээлийн ханшаар эд хөрөнгийн үнэлгээний тусгай байгууллагаар шинжилгээ хийлгэж тогтоодог болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар эсхүл мөнгөн дүнгээр тооцож нөхөн төлдөг. Хохирлын хэмжээг заавал мөнгөн дүнгээр тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн нэр бүхий иргэдийн 5 тооны үхрийг бэлчээрээс нь машин механизм ашиглан бусдын эзэнгүй хаваржааны хашаанд шөнийн цагаар нууц далд аргаар авч ирж улмаар нядалсан.

5 тооны үхрийг нядалж, биет байдлаар буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул бусдын эд хөрөнгө болох 5 үхрийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн зах зээлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлыг бүрэн бодитой тогтоосон байна.

Түүнчлэн хохирогч д учруулсан 4,500,000 төгрөгийг хохирлыг прокурорын хяналтын шатанд нөхөн төлсөн, хохирогч д учруулсан 3,000,000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2,500,000 төгрөгийн, прокурорын хяналтын шатанд 500,000 төгрөгийг хохирлыг дансаар болон бэлнээр төлж барагдуулсан нь холбогдох дансны хуулга болон хохирогч нарын хохирлоо бүрэн барагдуулж авсан гэж хүсэл зоригоо илэрхийлж бичиж өгсөн хүсэлт зэргээр бүрэн тогтоогдсон байна. Энэ талаар яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тодорхой дурдсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч нарт төлсөн мөнгөн дүнг хэрхэн яаж төлсөн талаар шалгаж тогтоох нь хэргийн бодит байдалтай хамааралгүй, ач холбогдолгүй ажиллагаа юм.

З. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг битүүмжлээгүй, түүнчлэн яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч шинжээч томилж уг тээврийн хэрэгсэлд болон мотоциклийн үнэлгээг гаргуулах ажиллагааг заавал хийж гүйцэтгэх ажиллагаа гэж үзлээ гэсэн заалтыг дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж зохицуулсан өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хурааж авахаар зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

“Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан бөгөөд тухайн мотоцикль нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд Ж.Мөнх-Эрдэнийн өмчлөлийнх болох нь баримтаар тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон буюу 63-14 БНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба харин ашигласан гэх мотоцикль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдоогүй тул хураан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд тус зорилтууд бүрэн биелэгдсэн байна.

Цаашлаад шүүхээс *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээг гаргуулах ажиллагааг заавал хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааны явцад шинжээч томилж, үнэлгээг тогтоолгох буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна.

4. Яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийн хувьд нэмж өмгөөлөгч г сонгон авсан гэх боловч өмгөөлөгч гаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн мэдэгдлийг гаргаж өгөөгүй байхад мөрдөгчөөс яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчөөр г шууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

Аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ гэсэн заалтыг дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт ...Монгол Улсын иргэн...өөрийгөө өмгөөлөх эрхтэй...’’, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 1.1 зүйлийн 1 дэх хэсэгт “...хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй...’, 2 дахь хэсэгт “...Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөлөөр хангагдана...” мөн хуулийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно...”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж хуульчилсан ба энэ эрхээ мөрдөн шалгах ажиллагааны аль ч үед эдлэх бүрэн эрхтэй.

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч нь 2023 оны 0 сарын 17-ны өдөр *******эс яллагдагчаар мэдүүлэг авахын өмнө “...Таньд яллагдагчийн эрх үүрэг танилцууллаа, эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байна уу. Та өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү...” гэх зэргээр асууж, тодруулж, танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь дээрх Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөлөөр хангасан байна гэж дүгнэж байна. Үүний дагуу ******* нь “...би эрх, үүрэгтэй танилцсан надад эрх үүрэгтэй холбогдуулж асууж тодруулах зүйл байхгүй. Би өөрийн өмгөөлөгч Бурмаагийн хамт мэдүүлэг өгнө...” гэж мэдүүлж мэдүүлэг өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 11 хуудас/

Мөн аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана’ “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд” гэж тус тус зохицуулсан ба прокурорын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч нарын биеийн байцаалттай холбоотой мэдээлэл болох яллагдагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаана, хэнтэй оршин суудаг, эзэмшсэн мэргэжил, нас, хүйс, боловсрол, улсаас авсан гавьяа шагнал, урьд эдэлж байсан ял шийтгэл зэргийг, мөн яллаж байгаа гэмт хэргийн агуулга товч агуулгыг, гэмт хэрэг үйлдсэн хугацаа, үйлдсэн газар, хаана үйлдсэн, түүний улмаас бусдад учруулсан хохирлын дүн, шаардлагатай нотлох баримтуудыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хангасан байна. Мөн тус яллах дүгнэлтэд тогтоох болон хавсралт хэсгүүдэд хуульд заасан үндэслэлийн дагуу тодорхой, бүрэн дурдсан байх тул дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч нарын үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэсэн 2023/ШЗ/тай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаанд прокурор оролцох болно.гэжээ.

Прокурор Б.Байгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч   тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Яллагдагч *******ын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны дунд үеэс эхлэн оролцсон. Миний бие өмгөөлөгчөөр оролцохоор мэдүүлэг өгөх гээд ороход мөрдөгч н.Тэгшбаяр компьютерын дэлгэцэд байх өөр бичвэрийг гаргаж ирсэн. Үүнийг мэдээд дахин мэдүүлэг авсан. Дараа нь мөрдөгч нь солигдож мэдүүлэг авахдаа мөн адил компьютерын дэлгэцэд байх өөр бичвэрийг гаргаж ирсэн. “Уг бичвэрт бид хулгай хийх гэж явахдаа” гэсэн мэдүүлэг бичигдсэн байна. Хуульд хэргийн оролцогчдыг тулгах хөтлөх маягаар мэдүүлэг авах нь хууль бус юм. Үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-т заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгч буйгаа мэдэх ёстой. Мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх хуульд байдаг. Гэтэл уг эрхийг эдлүүлээгүй байна. ******* хэлэхдээ “надаас мэдүүлэг авахдаа хуулийг тайлбарлаж өгөөгүй”. “Миний ярьсан мэдүүлгийг уншиж өгөөгүй”. Гарын үсгээ зур гэхэд нь гарын үсгээ зурсан гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулна гэсэн боловч шүүх хуралдаанд оролцох гэж байхад “хэргийн материалтай танилцуулах” талаар хэлсэн. Тухайн үед би маргаантай шүүх хуралдаан оролцох гэж байна. Хэргийн материалтай танилцаж чадахгүйгээ хэлэхэд хэргийн материалтай танилцуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн. Би прокурорын шатанд яллагдагчийн хамт хэргийн материалтай танилцсан. Гэтэл яллагдагч ******* нь өөрийн мэдүүлгээ уншаад “энэ зүйлийн би хэлээгүй”. Миний яриагүй зүйлийг бичсэн байна гэж хэлсэн. Тэр даруй бидний зүгээс прокурорт хүсэлт гаргасан. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгч захирамж гарган уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Уг захирамж нь үндэслэлтэй. *******ын өгсөн мэдүүлэг нь сүүлд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй. Хэрэгт авагдсан яллах цагаатгах бүх нотлох баримтыг шүүхээс үнэлэх ёстой. Мөн мотоциклийг Ж.Мөнх-Эрдэнийнх биш байсан гэж ярьж байна. Гэтэл уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр байдаг эсэх талаарх гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Уг тээврийн хэрэгслийн гэмт хэрэгт ашигласан эсэхийг тогтоох ёстой. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

Яллагдагч *******ы өмгөөлөгч   тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний бие яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийн хэрэг прокурорт шилжих үед өмгөөлөгчөөр оролцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5. зүйлийн 1-т заасан албан ёсны мэдэгдлээ өгч үйлчлүүлэгчийгээ мэдүүлэг өгөх үед хамт байсан. Өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч   тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрч буй үндэслэл нь *******аас удаа дараалан мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол санал гарсан. Үүнийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн. Прокурорын эсэргүүцэлд Монгол улсын үндсэн хуулийн 1 хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6.6-т заасан үндэслэлүүдийг бүрэн хангасан гэж эсэргүүцэлдээ дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-т гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулна. Гэтэл уг гэрчээр авсан мэдүүлгийг тэмдэглэлд тусгуулаагүй. Уг тэмдэглэлийг хөтлөөгүй байдал Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар иргэн гэр бүл өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх байдлыг үүсгэж байна. Үүнийг хангуулахын тулд хэргийг буцааж шийдвэрлэсэн. Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох хураагдсан махыг зарж борлуулахдаа 489 кг мах нь 2,102,700 төгрөг болсон. Үүний нэг килограмм махны үнийг тооцож үзвэл нэг килограмм мах нь 4,300 төгрөг болж байна. Баянхонгор аймагт 2022 оны 1 дүгээр сард үхрийн мах нэг килограмм 10,000 төгрөгөөс буугаагүй. Уг асуудлыг бодитоор нь шалгуулахаар хүсэлт гаргаснаар шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/ шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Яллагдагч *******ийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Уг хэрэгт анхан шатны шүүхээс захирамж гарч улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн. Үүнтэй холбоотойгоор миний зүгээс тайлбар гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, хүсэлт зэрэг баримт нь хэрэгт авагдсан. *******, *******, *******, ******* нар нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Эд мөрийн баримтаар 489 кг мах, 5 ширхэг үхрийн шир хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан. Уг эд мөрийн баримттай холбоотой ямар ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймээс өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, гэмт хэргийн улмаас хураасан эд зүйлийг хэрхэн юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна. Үүнийг эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасан хураан авч, хадгалах, устгах, хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэсэн хуулийн заалтын дагуу хавтаст хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасантай холбоотойгоор хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс баримт гарган өгсөн. Уг баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй. Махны үнэ 2,102,700 төгрөг гарган өгсөн. 489 кг мах битүүмжилсэн хэр нь түүний орлого 2,102,700 төгрөг болсон нь ямар үнэ ханшаар худалдан борлуулсан нь ойлгомжгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тогтоодог. Гэмт хэргийн улмаас хураан авч эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлийг зах зээлийн ханшаас 2-3 дахин бага үнээр худалдан борлуулсан баримт гарч ирснээр хохирогчийн хохирол төлөгдсөн байна. Шүүгчийн захирамжид тухайн эд зүйлийг худалдан борлуулаад тусгай данс байршуул гэсэн захирамж биелэгдсэн гэж үзээд байна. Гэтэл хууль хэрэгжих ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдах ёстой. Хэргийн оролцогч нарын эрх зөрчигдөхгүй байх ёстой. Иймд хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл журмын дагуу зохицуулагдаагүй байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд хэдэн төгрөгөөр зарж борлуулах талаар тусгаагүй. Энэ нь уг эд хөрөнгийг зах зээлийн үнээр хэт доогуур зарж борлуул гэсэн үндэслэл бол биш. Мөн шүүгчийн захирамжид уг үнийн тодорхой тусгаж уг үнийг хэт доогуур, хэт дээгүүр үнээр худалдсан тохиолдолд захирамжийн дагуу гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болно гэж зааж өгвөл захирамж гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Шүүгчийн захирамж нь тодорхой ойлгомжтой. Мөн 489 кг махны нэг килограммыг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан эсэхийг тодорхой тусгаж хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Уг махыг хэт доогуур үнэ ханшаар худалдан борлуулсан нь хэн нэгэн эрх бүхий этгээдийг уг мөнгөнөөс завшсан байх эргэлзээг төрүүлж байна. Уг ажиллагаа нь дахин нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Иймд өмгөөлөгч миний зүгээс гаргасан хүсэлттэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор Б.Байгалийн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл яллагдагч ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн зарим үндэслэл үндэслэлтэй байх туул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх

- прокуророос яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн,

- Тус шүүхийн 2022 оны 0 сарын 25-ны өдрийн  121 дугаар “ ...эд мөрийн баримтыг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд байршуулах тухай...” .шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй,.

- Яллагдагч  нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгсэл, мотоцикл нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаж тодруулаагүй, битүүмжлээгүй, үнэлүүлээгүйгээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлээгүй,

-Өмгөөлөгч өмгөөлөгчөөр оролцох болсноо бичгээр мэдэгдэнэ гэснийй дагуу бичгаар мэдэгдээгүй байхад шууд ажиллагаанд оролцуулсан нь журмыг зөрчсөн,

- Прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэсэн 5 үндэслэлийг дурдаж хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1,4,5 дугаар үндэслэлүүд нь  үндэслэлгүй байна гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь мөрдөн байцаалт болон прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчсөн асуудлын хувьд шүүх энэ зөрчлийг арилгах, залруулахын тулд ямар ажиллагааг хийх талаар тодорхой зүйл тусгаагүй, яллагдагч нарыг анх гэрчээр асуухдаа өмгөөлөгч оролцоогүй гэх боловч  нэгэнт яллагдагчаар татагдсан этгээдүүдийг одоо гэрчээр асуух боломжгүй, шаардлагагүй, мөрдөгч хууль зөрчсөн асуудлыг шалгуулах нь энэ хэрэгт хамааралгүй байна. Иймд энэхүү үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй гэж үзлээ. Харин шүүх мөрдөгч болон прокурорын яг ямар ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэж байгаа болон тэдгээрийн алиныг нь нотлох баримтаар үнэлэх боломжтой , боломжгүй талаар тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-т... өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулах, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.. гэж заажээ.

Шүүгчийн захирамжид “...Өмгөөлөгч гаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн мэдэгдлийг гаргаж өгөөгүй байхад мөрдөгчөөс яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчөөр г шууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж  байгаа нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна...”  гэж заасан нь үндэслэлтэй боловч энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.

Мөн шүүгчийн захирамжинд”... Аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг  тусгана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ...” гэсэн нь үндэслэлгүй байгаа  ба эдгээр үндэсэлийн талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Харин шүүгчийн захирамжийн “... Тус шүүхийн 2022 оны 0 сарын 25-ны өдрийн  121 дугаар ...эд мөрийн баримтыг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд байршуулах тухай....шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй ...  Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  489 кг мах , 5 ширхэг үхрийн шир зэргийн худалдан борлуулж төрийн сангийн тусгай дансанд 2102700 төгрөгийг байршуулсан дансны хуулгыг гаргаж өгсөн боловч 1 кг махыг хэдэн төгрөгөөр хаана худалдан борлуулсан, төрийн сангийн тусгай дансанд махны үнэ болох 2102700 төгрөгийг хэн шилжүүлсэн, махыг яаж худалдан борлуулсан, захын зээлийн тухайн үеийн ханшаар борлуулсан эсэх талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, хохирогч нарт хэрхэн хохирол барагдуулсан талаар хавтаст хэрэгт ямар ч ажиллагаа хийгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирлыг асуудлыг тодорхой болгож чадаагүй буюу прокуророос зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч нарт нийт 7500000 төгрөгийг хохирол учруулсан гэж үзэж байгаа боловч махыг худалдан борлуулсан махны үнэ нь хэт доогуур үнэлэгдэж борлуулсан, эсхүл шинжээчээс малыг үнэлэхдээ хэт дээгүүр үнэлсэн гэж үзэхээр  байх тул гэмт хэргийг улмаас хохирогч нарт хичээн төгрөгийг хохирол учирсан талаар бодит хохирлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, яллагдагч нараас төлүүлэх хохирлын хэмжээ тодорхой бус...” гэсэн,

Мөн яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан техник хэрэгсэл, мотоцикл нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаж тодруулаагүй, битүүмжлээгүй, үнэлээгүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Энэ талаарх улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1дах хэсгийн 1.1-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны   сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2 дүгээр захирамжийг захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                            ШҮҮГЧ                            Б.НАМХАЙДОРЖ