| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2024/02829/И |
| Дугаар | 192/ШШ2025/01234 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01234
| 2025 оны өдөр | 2 сар 12 р 192/ШШ2025/01234 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А****
Хариуцагч: С***
30,181,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н***, хариуцагч С.Н***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга***нь 22 настай ээж болон дүүгийн хамт, гурвуулаа амьдардаг. 2022 оны 2 дугаар сард ***й танилцаж, үерхэж эхэлсэн. Гэтэл С****т ямар ч сэтгэлгүй, ашиглах зорилгоор үерхэж байсан болох нь тодорхой болж байна. Хариуцагчийн муу чанарыг таниад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн харилцаагаа тасалсан. ****нь **** хайртай байсан учраас 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл түүний Хаан банкны данс руу нийт 33,895,770 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд хариуцагч **** зөвхөн мөнгө авахаар ашиглаж байсан. **** хүсэлтээр хоолны мөнгө, хувцасны мөнгө, эм авах мөнгө гэх мэтээр авдаг байсан. Хоол хүнсний мөнгөн болох 33 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 725,870 төгрөг,**** буцаан шилжүүлсэн 2,988,170 төгрөгийг хасаж, нийт 30,181,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Бидний зүгээс талуудын хооронд Иргэний хуульд заасан бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээний агуулга бүхий гэрээ аман байдлаар үүссэн гэж үзэж байгаа тул уг мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс хариуцагчаас 30,181,730 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ****надад мөнгийг зээлж өгсөн бол бидний дунд зээлийн гэрээ байгуулагдаж, гүйлгээний утга нь зээл гэж бичигдэх байсан. **** нэхэмжилж байгаа мөнгийг би ганцаараа хэрэглээгүй, бид хамтдаа хоол идэх, аялах, гадуур цагийг өнгөрүүлэх, хос хувцас авах, ***н автомашины эвдрэл, шатахуун төлбөр, машин түрээсийн төлбөр төлөх зэрэг олон зүйлсэд зарцуулж байсан. Би**** итгэл төрүүлэн хууран мэхэлсэн зүйл байхгүй. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хамтран амьдарч байсан, гэр бүлийн харилцаатай, бидний эх, эцгүүд бүгд мэднэ, ****йн надад өгч байсан зүйлсийг бэлэг гэж хүлээн авдаг байсан. Би өөрөө ч өгөхдөө бэлэг болгож өгдөг байсан. Мөнгөн тусламжийг үерхэж байгаа хосуудын адилаар хожим гарах үр дагаврыг тооцолгүй хамтдаа зарцуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **** ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь,Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ****ХХК-ийн тодорхойлолт,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: фото зураг, ***дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:**** депозит дансны дэлгэрэнгүй хуулга
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х**** холбогдуулан 30,181,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хайр сэтгэлийн холбоотой, үерхэж байсан бүсгүй нь гомдоосон тул зээлдүүлсэн, бэлэглэсэн мөнгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, шилжүүлсэн мөнгөнөөс хамтдаа амьдрах хугацаандаа зарцуулсан, мөн зарим хэсгийг нь бэлэглэсэн тул буцаан төлөх үүрэггүй гэж тус тус тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч**** 2022 оны 2 дугаар сард танилцан үерхэж, 2024 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хариуцагчийн Х**** тоот данснаас 33,895,770 төгрөгийн шилжүүлсэн, хариуцагч 2,988,170 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн14-88, 128-246/
Шилжүүлсэн мөнгөний хэмжээний тухайд болон дансны хуулгын агуулга /хайр нь, сэлбэг, бензин, нэгж, хоол, жимс авч идээрэй, утсаа сунгаарай гэх мэт/ хэсэгт бичигдсэн гүйлгээний утгын тухайд зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан
Талуудын тайлбар болон мөнгөн шилжүүлгийн агуулгаас үзэхэд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй байсан гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Мөн миний эзэмшилд ямар нэг автомашин байдаггүй, бензин, сэлбэг гэх мэт зардлууд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хамаатай, хариуцагч мөнгө зээлж байгаагүй, ихэнх хэсгийг хамтдаа хэрэглэсэн, мөн бэлэглэсэн гэж ойлгосон, нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэх зүйлгүй гэх хариуцагчийн тайлбар илүү бодитой, үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ.
Талуудын хоорондын харилцаа, мөнгөн шилжүүлгийн агуулга, тэдний тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөний зохих хэсэг нь хариуцагчид бэлэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шаардлагынхаа хэмжээг буюу нэхэмжлэлийнхээ үнийг хариуцагчид шилжүүлсэн 33,895,770 төгрөгөөс хоол хүнсний мөнгө гэх 725,870 төгрөг, мөн хариуцагчийн шилжүүлсэн 2,988,170 төгрөгийг хасч 30,181,170 төгрөгийг гаргуулах гэж тайлбарласан ч хэдэн төгрөгийг нь зээлийн гэрээний үүрэгт, хэдэн төгрөгийг нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж нэхэмжилж байгаагаа ялгаж салгаж тодорхойлоогүй.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.1.2 дахь хэсгүүдэд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байхаар заажээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчид хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдарч байсан нь тогтоогдох бөгөөд хариуцагч /бэлэг хүлээн авагч/ нь нэхэмжлэгч /бэлэглэгч/-ийг ноцтой гомдоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч өөрийг нь ноцтой гомдоосон гэх тайлбараа нотолж чадаагүй, мөн хариуцагч ноцтой гомдоох ямар үйлдэл хийсэн болохыг, мөн ямар тохиолдолд бэлэглэлийн зүйлээ буцаан шаардахгүй байсан болохоо тодорхойлоогүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчтай хайр сэтгэлийн холбоотой байх үедээ бэлэглэсэн зүйлээ харилцаагаа тасалсан, мөн ноцтой гомдоосон гэх шалтгаанаар буцаан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч *** холбогдуулан гаргасан 30,181,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэг**** холбогдуулан гаргасан 30,181,730 /гучин сая нэг зуун наян нэгэн мянга долоон зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 58 58.3 дэх аар нэхэмжлэгч ул өхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ