| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 102/2023/01469/И |
| Дугаар | 192/ШШ2025/01220 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01220
| 2025 оны өдөр | 2 сар 12 р 192/ШШ2025/01220 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
161,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***а, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай ******* ****ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АГ20/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал танилцуулга веб сайт буюу захиалагчийн өмчлөлийн *** систем, Мобайл ******* буюу ухаалаг утаснаас *******ны үйлчилгээ авч болох аппликейшн**** нягт уялдаатай холбогдож ажиллах бөгөөд гар утасны аппликейшн болон интернет *******ны бүхий л үйлдлүүдийг гүйцэтгэх кодчилол зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар дээрх гүйцэтгэх ажлын жагсаалтад дурдсан вэб сайтыг манай ******* ашиглаж байгаа боловч албан ёсоор хүлээн авч *** ХХК хүлээлгэн өгөөгүй. Албан ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс вэб сайтад алдаа гарсан тохиолдолд хаана юуг засах, програмчлалын ямар хэрэгсэл ашиглаж засах, зассан нөхцөлд яаж сүүлийн өөрчлөлтийг оруулах, хөгжүүлэлтийн орчин ямар байх, гарын авлага, заавар байхгүйгээс үүдэн нэмэлт өөрчлөлт, засвар оруулахад хүндрэл учирч байна.
Мөн гэрээнд заасан хийх ажлын жагсаалтын дагуу ***k системээс утасны аппликэйшн болон интернет *******анд зориулж гаргаж буй холболтын кодчилолыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Мобайл ******* буюу ухаалаг утаснаас *******ны үйлчилгээ авч болох аппликейшн, Интернет ******* буюу хөтчөөр хандаж *******ны үйлчилгээ авах боломжтой веб системийг хийж гүйцэтгэх боломжтой болно. Гэтэл гүйцэтгэгч Мобайл ******* аппликейшн хийж гүйцэтгэсэн тул хүлээн авахыг шаардаж актын төслийг ирүүлсэн бөгөөд манай *******ны үндсэн системтэй холбогдохгүй тул хүлээн авахаас татгалзаж өнөөдрийг хүрсэн. Тус хугацаанд**** ХХК нь *** буюу дундын систем нь *** системээс утасны аппликейшн болон интернет *******инд зориулж гаргаж буй холболтын кодчилолыг хийж гүйцэтгэх хангалттай хугацаа байсан боловч гүйцэтгэгч байгууллага гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалж, гэрээний дагуу ажлын төлбөрт төлсөн 176,500,000 төгрөгөөс веб сайтыг ашиглаж байгаа тул гэрээний нийт төлбөрөөс 15,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 161,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: *** ХХК болон ******* ******* ******* ******* нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор****, мобайл *******, интернет *******, *** эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дуусах хугацаа 2020 оны 11 дүгээр сард байсан. Бидний зүгээс холбогдох хөгжүүлэлтийн ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэж ажилласан бөгөөд *** сайтыг 2020 оны 11 дүгээр сард бүрэн дуусгаж *******инд хүлээлгэж өгсөн. Дээрх ажлууд эхэлснээс хойш манайд **** жагсаалт өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн **** жагсаалтад байгаа функцуудын тодорхой тайлбар ирээгүй. Иймд манай зүгээс авсан арга хэмжээ нь жагсаалтад байгаа функцуудыг нэг бүрчлэн өөрсдөө дуудаж ажиллуулан ашиглагдаж байгаа зориулалтуудыг нь мэдэх шаардлагатай болсон. Энэ нь тухайн гэрээнд заагдаагүй ажил бөгөөд манай зүгээс тухайн ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх үүднээс өөрсдөө хийсэн. Мөн энэхүү жагсаалтыг шалгаж байх үед ойлгомжгүй байсан зүйлсийг менежер ****н 2 асуудлыг өнөөдрийг хүртэл тодорхой болгож өгөөгүй байна.
Мобайл *******, интернет *******ны хөгжүүлэлтийн ажлуудыг ч мөн цаг хугацаанд нь гүйцэтгэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдө****байршуулсан. Энэ өдрөөс хойш *******ны зүгээс шаардсан жижиг засвар, өөрчлөлтүүдийг удаа дараа оруулан өөрчилж ажилласан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 22 хувилбар өөрчлөлт оруулж засвар хийсэн байна. Энэ ажиллагаа нь хүндрэлтэй байсан тул тестийн хувилбарыг бүрэн гүйцэт шалгуулж нэгдсэн засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тестын хувилбарыг шалгаж хүлээн авах хүсэлтийг албан бичгээр нэхэмжлэгч байгууллагын удирдлагад хүргүүлсэн. Бидний хүсэлтийн хариуг албан ёсоор *******ны зүгээс гаргаж өгөөгүй бөгөөд хүлээн авах ажлын хэсэг томилогдож байгаа талаах аман байдлаар мэдэгдсэн. Банкны зүгээс анхны тестийн албан ёсны бичиг баримт нь 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ирсэн бөгөөд үүнд нийт давхардсан тоогоор 300 гаран алдааг бичиж оруулсан байсан. Манай зүгээс тухайн ажлыг 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ба 7 дугаар сарын 27, 8 дугаар сарын 02, 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус тестийг явуулж холбогдох засвар өөрчлөлтийг оруулж ажилласан. Мөн түүнчлэн мобайл ******* болон интернет ******* дээр дизайныг дахин тест хийх явцад өөрчлөлт оруулж байсан. Уг хугацаанд хөгжүүлэлт болон хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Нийт алдсан хугацааны 40 хувь нь **** тайлбаргүйгээс үүдсэн хугацаа алдалт, 30 хувь нь цар тахлын улмаас үүдсэн хугацаа алдалт, үлдсэн 30 хувь нь *******ны зүгээс тест хийх болон манай зүгээс засах хугацаатай холбоотой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, ******* хоорондын гүйлгээний баримт, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн АГ20/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хавсралтууд, **** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн веб сайтын ажлыг хүлээлцсэн акт,
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: **** *******наас ирүүлсэн цахим шуудангийн баримт зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*** ** ХХК нь хариуцагч ** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 161,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ****ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АГ20/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал танилцуулга веб сайт буюу захиалагчийн өмчлөлийн *** систем,**к буюу ухаалаг утаснаас *******ны үйлчилгээ авч болох аппликейшн, *** буюу нь **** системээс гар утасны аппликейшн болон интернет *******ны бүхий л үйлдлүүдийг гүйцэтгэх кодчилол зэрэг 4 төрлийн ажлыг, нийт 185,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /I хх-ийн 12/
Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, гэрээний төлбөрт 176,500,000 төгрөг төлсөн тухайд талууд маргахгүй, харин нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан ажлуудын нэгээс бусдыг нь хариуцагч хийж гүйцэтгээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ажлыг бүрэн хийж дуусгасан нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж тус тус тайлбарлаж байна.
Гэрээнд /2.4/ ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж заасан ч гэрээний хавсралт, талуудын цахимаар харилцсан бичвэр, тайлбар зэргээс дүгнэхэд ажил гүйцэтгэх үйл явц 2021 оны 11 дүгээр сарыг хүртэл үргэлжилсэн болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг талууд харилцан шаардах эрхтэй байна.
Зохигчид гэрээний биелэлт, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар байдал, ажлын үр дүнг хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй бөгөөд нэхэмжлэгч компани хариуцагчийн хийж гүйцэтгэхээр тохирсон гэрээний 2.1-д заасан аж*** системийг нь хүлээн авсан гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч ***ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай 917 тоот албан бичиг, гэрч ****в нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагч **** нийцэж ажиллах боломжийн талаар харилцаж байсан нь нотлогдож байна. /I хх-ийн 66, 91, 92,115-121/
Иргэний хуулийн 351.1, 35.1.1, 351.1.2 дахь хэсгүүдэд захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй байхаар заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд ажлын хөлсний хэмжээ, түүнийг төлөх журмыг тогтоосон байх бөгөөд захиалагч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос 3 хоногийн дотор 50 хувийг буюу 92,500,000 төгрөгийг төлөх, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсөн өдрөөс хойш 3 хоногт багтаан үлдэх 92,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 176,500,000 төгрөгийг /2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 21,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг/ шилжүүлэн өгсөн нь нэхэмжлэгч *******ны мемориалын баримтаар тогтоогдсон.
Хариуцагч ****ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр **** хандан Ажил хүлээлцэх тухай 312 тоот албан бичиг илгээсэн ба гэрээнд заагдсан мобайл *******, интернет *******, **** холболт зэрэг ажлуудыг хийж дууссан, албан ёсны тестийн загвар гаргаж, тест хийн хүлээж авахыг хүссэн ба нэхэмжлэгч ******* 2020 оны 3 дугаар сарын 15-нд гэрээний төлбөрт 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгчээ. /I хх-ийн 8, 97/
Гэрчээр асуугдсан **** нь 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл нэхэмжлэгч **** *******ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд *******ийг төлөөлөн гарын үсэг зурсан ба тэрээр ажил хүлээлцэх эцсийн шатандаа буюу тестийн шатандаа байсан тухай, гэрч **** хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэлгүйгээр хүлээн авч байсан, тухайн аппликэйшн ажиллаж, бид нар түүгээр дамжуулан цалин, мөнгөө авч байсан тухай мэдүүлсэн.
Гэрээний агуулга болон ажлын хөлс төлсөн хугацаа, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаас дүгнэхэд гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгсөн, зөвхөн тохируулга, тестийн ажил явагдаж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 17, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрүүдэд туршилт хийсэн ба туршилтын **** ware буюу дундын холбоос байхгүйгээс боломжгүй гэх дүгнэлтэд хүрчээ. /I хх-ийн 228, 248/
Мөн талуудын хүсэлтээр нэхэмжлэгч *******ны хуульч*** хариуцагч компанийн төслийн ажилтан **** нарын хооронд харилцсан мэйл дэх бичвэрийг үзлэг хийж бэхжүүлэн авсан бөгөөд энэхүү бичвэрүүд нь тухайн цаг хугацаанд бус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш харилцсан байх тул ажлын үр дүнг хүлээн авсан эсэхийг нотлохгүй байна. /II хх-ийн 43-52/
Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 176,500,000 төгрөгөөс хүлээн авсан ажил буюу танилцуулга веб сайт буюу захиалагчийн өмчлөлийн ** системийн хөлс болох 15,000,000 төгрөгийг хасч, үлдэх 3 ажлыг хүлээж аваагүй /хүлээлгэн өгөөгүй/ тул 161,500,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. .
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар бус гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийгээгүй, хүлээлгэн өгөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч тохиролцсон хөлсийг төлсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч ажлыг 2021 онд багтаан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 3 дугаар сарыг хүртэл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол, гэрээний зөрчлийн талаар мэдэгдэж, засахыг шаардаж байгаагүй нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан бөгөөд захиалагч тал гэрээг дүгнэн, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, акт үйлдээгүй нь ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх, ажил гүйцэтгэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч *****д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 161,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 355.1.1, 351.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** ХХК-ийн ****ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 161,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ