Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/026

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Хохирогч гийн өмгөөлөгч

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы өмгөөлөгч , шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000000075  тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ...******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******,

2. Монгол Улсын иргэн, ... овогт ын , регистрийн дугаар: ,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөө 27-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Баруун булаг гэх газарт бэлчээрт байсан иргэн ийн адуунаас 2 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Хонгилын бууц гэх газраас бусдын эзэмшил өмчлөлийн олон тооны малыг буюу иргэн ы 1 тооны үхэр, иргэн гийн 1 тооны үхрийг тус тус хулгайлан авч, иргэн , нарт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******г бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор малыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан,

Шүүгдэгч овогт ын ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Ё.Давдаваа, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж тус бүр 2500000 төгрөгийг, шүүгдэгч *******аас морины үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******, ******* нарын  2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******аас 1,722,548 төгрөгийг гаргуулж, хохирогч д 294000 төгрөг, хохирогч д 773,218 төгрөг,  хохирогч т 655,000 төгрөгийг  тус тус олгож,

Хохирогч нь малаа, эрж, хайсны зардал 1,350,000 төгрөгийг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан...үхрийн арьс 2 ширхэг,шийр,  үхрийн толгой 2 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, СD 1 ширхэг, мөн хэрэгт тэмдэглэл үйлдэж авсан СD 1 ширхэгийг хэргийн хадгалах  хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшлийн ...05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийг ... битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт буцаан олгож,

Шүүгдэгч  *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны  6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... 1. Анхан шатны шүүх *******гийн үйлдлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгаж байгаа нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан ...”нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх , хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ...” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон, хэрэгт авагдсан шүүгдэгч , хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй нотлох баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдал бий болсон байхад зөвхөн яллах нотлох баримтыг авч цагаатгах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд бичилгүй шүүгдэгчийг шууд гэм буруутай гэж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой , эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангасангүй.

 *******г бусдын мал хулгайлсныг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайлбал: Хохирогч ы ... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэг зүйлийг тусгахаа мартсан байна тусгаад өгөөч. 2021 оны 11 сарын сүүлчээр ******* надтай Галуут сумын төвд уулзаад зарах байна уу гэхэд байна гэхэд танайхаас үхэр авъя гэсэн юм.

Е.******* дараа нь цагдаад баригдаж надтай уулзахдаа би танаас авна гэсэн үхрээ л хээр байхад нь авсан. Таны утас холбогдохгүй байхаар нь л авсан гэж байсан. Би худал мэдүүлэг өгөөгүй гэх / 1-р хх-30х /, Хохирогч ы шүүхийн хэлэлцүүлэгт... ******* би танайхаас үхэр худалдаж авах гэсэн юм гэхэд нь эвэртэй ягаан үнээ зааж өгсөн. Надад ******* 700 000 төгрөг өгсөн. би үхэр худалдсан гэх / 2-р хх-32х /

ы ... *******тай уулзаад үхэр алга болсон байхаар нь цагдаад өгсөн гэхэд ******* би танд 700 000 төгрөг өгөө биз дээ гэсэн гэх /1-р хх-123 х/ шүүгдэгч ы шүүхийн хэлэлцүүлэгт... Дашаа хангай руу үхрээ авахаар явах гэсэн чинь миний машин явахгүй байна, та яваад өгөөч гээд байсан. надад нэг үхэр зүслүүлж өгсөн чинь замд таарлаа гээд байсан, би ы үхрийг хулгай хийсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, , ******* нарыг наймаа хийсэн л гэж ойлгож байсан гэх, гэрч хоёр удаагийн шүүх хуралдаанд ...******* хүнээс зүслүүлсэн үхрээ авах гэж байгаагаа болон нядалсан үхрээ ах надад өгсөн гэдгээ хэлж байсныг гэрчилдэг.

2. Е.*******гийн хулгайн гэмт хэргийн сэдэлт , зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээс харахад зөвхөн л тай худалдаа хийхээр ярилцаж , зүслүүлж авсан үхрээ л авах зорилготой байсан. Хэрвээ бусдын малыг шунахай сэдэлтээр хулгайлах зорилготой байсан бол олон үхэр дотроос өөр үхэр авч болох л байсан. Гэтэл тэр олон үхрээс зүслүүлсэн үхрээ авсан нь хулгай хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Хулгайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хэнд ч мэдэгдэхгүй далд аргаар авдаг. ******* ийм хууль бус арга хэрэглээгүй. ******* нь ******* Д. , нартай хамт явж байхдаа миний ах нь намайг идэшний үхэр ав гэсэн юм гэдгийг хэлж байсан. Хохирогч ы мэдүүлэг яагаад өөрчлөгдөөд байгаа вэ гэдгийг шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ... би ы төрсөн ах Бат- Эрдэнийн хулгайн үйлдлийг илрүүлж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Тэгээд л надад өширхөж мэдүүлгээ өөрчилсөн байх гэж мэдүүлснийг үгүйсгэх аргагүй юм.

, ******* нарын хооронд үхэр худалдах талаар өөр өөрсдийн хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг этгээдийн хүсэл зоригийг нөгөө этгээд хүлээн авсан бол хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзвэл ******* , Т нарын хооронд иргэний эрх зүйн болон худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэж *******д тухайн хулгайлсан гэх үхрийг зүслүүлж өгөөд 2021 оны 11 сард манай үхрээс аваарай гэж түүнд зөвшөөрөл олгосон, шүүгдэгч хохирогч нар үхрийн урьдчилгаанд 700 000 төгрөг өгч авалцсан нь тогтоогдсон байхад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

3. ******* , ******* нарт холбогдох хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүх хуралдааныг 2 сарын хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 14-т ...хэрэг бүртгэлт , мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэсэн боловч захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, заалтууд биелэгдээгүй, нэмж хийсэн ажиллагааг оролцогчдод танилцуулаагүй, оролцогчдын эрх зөрчигдсөн хэвээр үлдсэн. *******ы хулгайлсан гэх 3 үхрийн асуудалд Е.*******г хамааруулж шалгасан боловч энэ асуудлыг хэрхсэн талаар ямар ч шийдвэр гараагүй.

4. ******* нь нэг нас 5 сартай охины хамт амьдардаг. Хувьдаа малтай, гэртэй. Энэ талаар Богд сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 02 сарын 48 дугаартай албан бичигт ******* овогтой Сод-Эгшиглэн 1 нас 10 сартай В321243029 РД эрүүл бойжиж байгаа нь үнэн гэсэн бичиг, Богд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолтод: ******* нь 1 нас 10 сартай Сод-Эгшиглэнгийн хамт Богд сумын “Өндөр тээг’’ гэх газар амьдардаг болохыг нотолсон төрийн албаны тангараг өргөсөн албан тушаалтнуудын гаргаан албан бичгүүд хэрэгт авагдсан, хүүхдийн регистрийн дугаарыг бичсэн байхад хорих ял эдлэхээр шийтгүүлж байгаа хүний өмч хөрөнгөнд хамгаалалт хийлгэх , хүүхдэд нь асран хамгаалалт тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлэхгүй орхисон нь Монгол улсын Үндсэн хуульд заасан өмч хөрөнгөө төрөөр хамгаалуулах болон хүүхдийн эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Улсын Дээд Шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14 ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн /16.3, 16.5 / зүйлүүдийг зөв хэрэглэх тухай албан ёсны тайлбар гарч 2023 оны 07 сарын 07 ны өдрөөс мөрдөхөөр болсон. Дээд шүүхээс тайлбар гарсан хэдий ч шүүх энэ зүйл заалтыг зөв хэрэглэх ёстой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан 2023 оны 06 сарын 22 ны өдрийн 2023ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож , цагаатгаж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 “ Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 “ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь шүүгдэгч ******* нь ганцаараа гийн 1 тооны үхэр, ы 1 тооны үхэр, ийн адуунаас 2 тооны морийг тус тус хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч д учруулсан хохирлыг төлсөн 2 морийг бүрэн бүтэн буцааж биет байдлаар өгсөн, хохирогч , нарт учруулсан хохирол болох шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 2 800 000 төгрөгийг төлсөн тул шүүхийн шатанд хохирогч нараас гаргаж өгсөн мал эрэн хайсан зардал, замын зардлын баримтыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүхээс ял оногдуулахдаа харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

Мөн шүүгдэгч ******* нь .*******тай бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн ы 1 тооны үхрийг хулгайлан авсан гэх хэргийг хүлээн зөвшөөрдөггүй, харин тухайн цаг хугацаанд *******тай хамт явснаа хүлээн зөвшөөрдөг харин хулгайн үхэр гэдгийг мэдээгүй ******* тай наймаа хийсэн, улмаар уг үхрийг *******д зүсэлж өгсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул хэргийг бүхэлд нь хянан үзэж *******тай бүлэглэж машин механизм ашиглаж иргэн ы 1 тооны үхрийг хулгайлан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хохирогчийн өмгөөлөгч: Давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах тайлбаргүй. Хохирогч нарын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээ байгаа тул миний үйлчлүүлэгчийн хэлж буй асуудлыг анхаарч дүгнэлт гаргаж өгнө үү. н.Мөнхтогоо, н.Өлзийсайхан нарын үхрийг авахдаа гэрч Г.Уламбаяртай хамтран үйлдсэн талаар гомдол гаргадаг. Үүнтэй холбоотой баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Гэрч Г.Уламбаярын мэдүүлэг нь гэрч н.Гантогтох гэж хүний мэдүүлэг мэдүүлгээр няцаагддаг. Хохирогч н.Өлзийсайхан, гэрч н.Баянмөнхийн өгсөн мэдүүлгээр тухайн өдөр Г.Уламбаярын унаж явсан машин өнгөрч явсан. Мөн машины дугуйн хээ, ул мөр зэрэг байсан. Уг хэрэгт холбоотой Г.Уламбаярыг гэрчээр оролцож буй нь хууль зөрчсөн асуудлыг талаар хэлдэг. Иймээс шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд уг асуудалд дүгнэлт хийж өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагаатгасан нотлох баримтыг үнэлээгүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******ы өмгөөлөгч , шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.  

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөө 27-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Баруун булаг гэх газарт бэлчээрт байсан иргэн ийн адуунаас 2 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт ******* багийн Хонгилын бууц гэх газраас бусдын эзэмшил өмчлөлийн олон тооны малыг буюу иргэн ы 1 тооны үхэр, иргэн гийн 1 тооны үхрийг тус тус хулгайлан авч, иргэн , нарт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дугаар талд авагдсан “... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ын утас руу залгаад явах уу гэхэд би завгүй гээд байхаар нь гуйсаар байгаад цуг явахаар болсон... Би ******* ахаас “та надад нэг үхэр өгөөч” гэхэд “чи надаас хонь аваад яв” гэхээр нь “тэгье” гээд бид нар миний унаж явсан 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн машинаар хөдөө ******* ахын гэр лүү явсан. Тэгээд сумын төвөөс 20 орчим километр яваад Дөтийн хөндий гэх газарт олон тооны үхэр бэлчиж байхаар нь би машинаас ганцаараа буугаад тэнд байсан үхрүүдийг бөөгнүүлж, тэр үхрүүдээс халиун зүсмийн үнээг мяндсан уяагаар бугуйлдаж барьж авахад , ******* нар машинаас бууж ирээд цуг унагасан. Тэгэхэд *******, нар барилцаж өгөхөөр нь би амийг нь таслаад, гэдэс дотрыг нь гаргаж хаячхаад үхрийг *******, нарын хамтаар машинд  ачиж аваад, тэндээс шууд сумын төв рүү яваад ахыг сумын төвд буулгасан. ах бид хоёр Галуут сумаас аймгийн төв яваад маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн үед ирээд ахыг зах дээр очиж буулгачхаад явсан... нэг хүн  ирээд махыг үзээд 1,170,000 төгрөг болж махыг аваад явсан. нь хулгай хийхээр явж байгааг мэдээгүй... тухайн үед гэдэг хүний мал байсныг мэдээгүй... хулгай хийхэд ашигласан 05-86 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хадам аав Баярсайханы машин юм, хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх шүүдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дугаар талд авагдсан “...сумын төвд Ч.*******, нартай таарч уулзахад Ч.******* хангай руу явж үхрээ авах гэсэн чинь машин явахгүй байна. Та ганц үхэр аргалаад өгөөч гэхээр нь надад үхэр байхгүй хэдэн бог авбал ав гэхэд тэгье гэж хэлсэн. Тэгээд Ч.*******гийн хамт машинаар Дөтийн хөндий өгсөөд явж байхад нэлээн олон тооны буюу 70-80 тооны үхэр байсан. Тэгсэн Ч.******* машинаасаа мяндсан уяа гаргаж ирээд тэнд байсан үхрүүдээс нэг тооны үхэр барьж авсан... Ч.******* тэр үхрийн хөлийг тушиж тэндээ унагасан. Тэгээд тэр үхрийн амийг нь таслаад, гэдэс дотрыг нь гаргахыг Ч.******* хийсэн. бид хоёр нийлж үхрийг машинд ачсан.Тэгээд Ч.******* машинаараа сумын төв рүү яваад сумын төвд ирэхээр нь би машинаас нь буугаад үлдсэн. Ч.*******, нар машинаараа аймаг явсан...  Ч.*******, бид гурав машин дотор явж байхдаа хулгай хийх гэж байгаа талаар яриагүй. Ч.******* тухайн үед манай ахын үхэр гэж ярьж байсан. хулгайн үхэр гэдгийг мэдээгүй байх...” гэх шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 162-16******* талд авагдсан “... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг хотод байхад манай хүү болох Очирсум нь над руу утсаар яриад манай үхрээс 1 тооны сартай цагаан соёолон эр үхэр байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манайхтай саахалт байдаг ы үхэрнээс 1 тооны сарлагийн сувиа үнээ байхгүй байна гэж байсан. Тэр өдрөө манай хүүхэд үхрээ хайгаад явж байгаад Галуут сумын ******* багийн Хонгилын ам гэх газарт явж байгаад машинтай хүмүүс ирээд манай үхрийг нядлаад авч явсан байна 2 үхрийн сэвс байсан талаар хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн ах болох Б.Мөнх-Эрдэнэд манай 1 үхэр саахалт айлын 1 үхэр нийт 2 тооны үхэр хулгайд алдчихлаа гэж хэлээд захисан.  2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Баянхонгор сумын Дунд зах дээр 2 тооны үхрийн махыг Уламбаяр гэх хүн зарах гэж байсан гэсэн мэдээлэл манай ах болох Б.Мөнх-Эрдэнэ мэдээд мах зарах гэж байсан Уламбаяртай уулзаад манай хулгайд алдсан 1 үхэр болон Өлзийсайханы 1 үхэр болохыг мэдсэн байсан. Ах Б.Мөнх-Эрдэнэ нь бид 2-т танай 2-ын алдсан үхрүүдийг хулгайлсан хүмүүсийг олсон гэж хэлсэн. Тухайн үед хулгайд алдсан үхэр сартай шийр цагаан хар соёолон эр үхэр байсан. Манай үхрийн зөв талын чих нь хойд талаасаа догол имтэй. Ах Б.Мөнх-Эрдэнэ  танай 2-ын үхрийг Галуут сумын ******* багийн *******, *******, Уламбаяр 3 хулгайлсан байна гэж хэлсэн. Би хулгайд алдсан үхрээ 2,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх хохирогч  гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 27-******* дугаар талууд, 2 дугаар хавтаст хэргийн 31-3******* талд авагдсан “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэрийнхээ ар жалганд хураасан байсан үхрийг машинтай хүмүүс тууж яваад “Арын хөх толгой” гэх нэртэй газарт аваачиж, миний эзэмшлийн шийр цагаан халиун үнээг гарган хээлийг авч тавиад хаяж явсан байсан. Би үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлнэ. Хээлтэй хээлийг үнэлэх дүн байвал бас үнэлж нэхэмжилмээр байна. Би нийт бензин хийсэн мөнгөн дүн болох 500,000 төгрөгөө нэхэмжилмээр байна.. Хулгайд алдсан үхэр нь шийр цагаан, сартай халиун зүсмийн хоёр чих нь хойноосоо ухмал имтэй. Надад харуулсан үхрийн арьс, шир манай үхрийнх мөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан... ******* надтай наймаа хийгээгүй, миний үхрийг авч надтай наймаа хийх байсан бол манай гэрийн ар талд байсан үхрийг машинаар тууж явахгүй надтай уулзаад авч болох байсан. ******* нь миний үхрийг хулгайлсан...” гэх хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар талд авагдсан “...2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай эзэмшлийн нэг шүдлэн байдас, нэг хязаалан байдас тус тус Баруун булгийн захаас алдагдсан. Тэгээд эндээс Банзар гэдэг хүн манай хоёр адууг ачаад хуучин Жинст суманд очоод Монхоон гэдэг хүнд өгсөн байсан. Миний хулгайд алдсан 2 адууг Шар банди хочтой манай сумын хүн ачиж явуулсан байсан... ******* нь Монхоон гэдэг хүнд 1.300.000 төгрөгөөр нөгөө хоёр адууг зарж Банзар гэдэг хүнээр гарал үүслийн бичиггүй Жинст сум руу ачаад явуулсан байсан. Миний алдсан гэх адуунууд хязаалан гүү хоёр чих нь гол цуулбар имтэй, хар хүрэн байдас, сартай дөл тамгатай, харин шүдлэн гүү нь сартай хүрэн байдас, буруу талын гуян дээрээ сартай дөл цагаан тамгатай адуунууд байсан. Би *******аас 2 адуугаа хайхад ашигласан бензин, тос маслоны 2,000,000 төгрөг нэхэмжилж байна... 2 адуугаа өөрөө олж авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 

2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр талд авагдсан “...Манай үхрүүд тухайн өдрүүдэд ахын үхрүүдтэй ойролцоо байсан ба Галуут сумын Үнэгт ******* багийн Хонгилын бууц гэх газрын ойролцоо бэлчээрлэж байсан. Манай хулгайд алдсан хар зүсмийн үнээний духыг сайн ойртож харвал хэдхэн ширхэг цагаан үстэй ба зүүн талын чих цулбар имтэй. Өөр ямар нэгэн им тэмдэг байхгүй. Манай үнээ хээлд гарсан байсан. Он гараад 4 сард төллөх байсан. Тийм болохоор би хулгайд алдсан үнээгээ 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. Манай хулгайд алдсан үнээ нас гүйцсэн үнээ байсан өмнө нь 4 удаа тугалсан...” гэх хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан “... Би 2021 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянговь сумаас хүнээс 05-86 БНХ улсын дугаартай машиныг худалдаж авсан. Эвдэрсэн хуучин машиныг хүнээс 2000000-3000000 төгрөгөөр худалдаж авсан. Эзэмшигч нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Энхээ гэдэг хүний нэр дээр байдаг...******* эхнэр хүүхдээ ээжтэйгээ уулзуулчхаад ирье гэхээр нь өгөөд явуулсан...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 62-64 дүгээр талд авагдсан “...Галуут сумын *******  2022 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрийн үеэр  Баянхонгор аймгийн доод зах дээр явж байтал ирж уулзаад надад зарах хязаалан, шүдлэн насны 2 байдас байна зарагдахгүй байгаа болохоор чамтай ирж уулзаж байна. Надад мөнгөний хэрэг гараад байгаа болохоор чи аваач”гээд байхаар  нийт 1.200.000 төгрөгөөр бодоод авсан. Тэгээд би тус 2 байдас тус сумын 4 дүгээр багийн малчин Насан гэх айлд байгаа очоод намайг хэлж байна гээд авчаарай  гэсэн. Би хөдөө гэртээ очоод байж байтал ******* нь над руу дахин дахин залгаад байхаар нь би утсаа авсан чинь 2 байдасныхаа мөнгийг явуулах боломж байна уу надад мөнгөний хэрэг гараад байна гээд байхаар би 2022 оны 05 дугаар сарын *******-ны өдөр *******ы явуулсан 5225292366 тоот дугаартай Л.Мэндбаяр гэх нэртэй ХААН банкны данс руу надад зарсан 2 байдасны тал мөнгө болох 500.000 төгрөг явуулсан. Би  2 хоногийн дараа Насан гэх айлд очиж уулзаад чамаас очоод 2 байдас авчаарай гэж хэлсэн чинь  адуунаасаа буурал зүсний хязаалан байдас, зээрд зүсмийн шүдлэн байдас /чойндон гэх цагаан тамгатай/ 2-лаа адилхан тамгатай байсан тус 2 байдсыг туугаад өөрийнхөө адуунд нийлүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* над руу залгаад 2 байдсаа авсан уу,  үлдсэн мөнгөө явуул гээд 5238005582 тоот дугаартай Б.Одбаатар гэсэн нэртэй ХААН банкны данс явуулсан байхаар нь үлдсэн 700,000 төгрөгийг явуулсан. гэгчид мөнгө явуулахдаа өөрийн хүү болох Сэдэд гэгчийн 5065181597 тоо ХААН банкны данснаас явуулж байсан,...*******аас 1.200.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 183-184, 200-201 дүгээр талд авагдсан “... Шүүхийн урдуур явж байхад ******* надтай таарч намайг зогсоогоод машинд суугаад би хулгайн хэргээр шүүх дээр байгаа хүргэн Шарыг цуг дуудсан чинь тэр ирдэггүй гэрт нь очоод авчиръя гэж хэлээд 1 дүгээр колонкын зам дээр хүргээд өг замын унаагаар суугаад буцахдаа мотоциклоор ирье” гэж хэлэхээр нь *******гийн хэлсэн газарт нь буулгаж өгөхөд миний таньдаг Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр сум уу явах гэж байгаа унаа хараад байж байна гэхээр нь  бид хүргээд өгье гэж хэлээд хоёр цагдааг суулгаад цаашаа Баян-овоо сум руу явсан. Баян-Овоо сумын төвд очоод хоёр цагдааг буулгачхаад наашаа аймаг руу явах гэж байхад *******  “Шарынх одоо эндээс 5 километрийн зайтай замын хажууд гэр нь байдаг цуг очоод аваад ирье би танд бензин маслыг нь өгье” гэж хэлэхээр нь  цаашаа яваад төвийн зам дээр байсан том овоон дээр ирэхэд ******* эндээ зогсож бай би утсаар хэлчихсэн байгаа энд хүрээд ирнэ гэж хэлсэн.

Тэгээд 5 минутын дараа мотоцикл дээр сундалгаатай хоёр хүн ирээд нэг хүнээ буулгаад нэг нь мотоциклоор буцаад яваад өгсөн. Тэр хүн машинд суучхаад *******гийн хэлээд байсан Шар гэдэг хүн надад “Үхэхийн хангай руу яваад өгөөч. Тэнд манай хадмынх байдаг би “үгүй бензин, түлш тийшээ явж хүрэхгүй” гэж хэлэхэд тэгвэл сум ороод өгөөч бензин тосыг нь сум ороод хийгээд өгье Луу Батаагаас авалттай байгаа гэж Шар хэлээд “шүүхээс 1,300,000 төгрөгийн төлбөр авчир гэсэн. Авлагаа авахгүй бол мөнгө байхгүй та яваад өгөөч” гэж санал тавьсан,.... Шар Луу Батаагийнх сумын төвөөс 15 километрийн зайтай газар байгаа машинаар чинь яваад уулзчихаад ирье гэж хэлээд машин аваад ******* тэр хоёр явсан. Тэгээд 30-45 минутын дараа *******, Шар  эргээд хүрээд ирсэн уулзаад ажил бүтлээ гэж хэлж байсан. ,.....Ё. *******, Шар нар нь хаанаас хэдэн тооны үхрийн мах авчирсан тухайн үед би мэдээгүй,....Аймагт ирээд юу ачсан талаар асуухад үхрийн мах ачсан байгаа гэж хэлсэн.... миний машин Набараа маркийн 55-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Эзэмшигч нь Сангибатын Амарсайхан гэдэг хүн байгаа....Би Галуут сумын төв дээр Гантогтох гэх айлд үлдээд , ******* нарт машинаа өгч явуулсан. Би машинаа өгч явуулах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... ******* асуудалтай мах гэж хэлсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...Тухайн өдөр манай гэрт миний бие Баасансүрэн манай төрсөн охин Саранчимэг түүний нөхөр болох гэх залуу /Шараа хочтой/ бид гурав байж байтал 16 цагийн үед манай төрсөн хүү болох ******* болон түүний найз Болдоо гэх залуугийн хамтаар Баянхонгор аймгийн төвөөс ирсэн. Тухайн үед ******* нь  хөдөө гэрлүүгээ 5 цаг өнгөрөөгөөд яваад өгсөн... манай хүү болох ******* нь 20 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад явсан. Тэгээд орой нь гэртээ ирж хоноогүй...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн дүгээр талд авагдсан “... дүү ******* нь Галуутаас ирлээ 1 тооны үхрийн махыг зараад өгөөч гэж надад хэлсэн. Би өөрийн махны ченж найз болох Банзаа гэх найз руугаа залгаж хэлтэл Баянхонгор аймгийн төв Цахир 7 дугаар баг Хөх толгойд байрлах гэрт маань ирж манай хашаанаас тухайн *******гийн авчирсан гэх 1 тооны үхрийн махыг авсан. Тухайн үед 1 кг-ийн 8000 төгрөгөөр бодож өгсөн нийт 1,000,000 төгрөг болсон байх...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “...Галбадрах гэх хүн над руу  ярьж  үхрийн мах авч байгаа юу гэж надаас асуухаар нь би авч байгаа. Хаана байгаа юм мах чинь гэж хэлсэн чинь тухайн Галбадрах нь гэрийн гадаа хүрээд ир  гэж хэлэхээр нь Баянхонгор аймаг Баянхонгор сумын Хөх толгойд байрлах Галбадрахын гэр лүү яваад очсон чинь машин дотор мах байгаа гээд нэг харриер маркийн тээврийн хэрэгслийг заасан. Тэгээд би махыг нь аваад кг-аар үзсэн чинь 133 кг татаж нэг кг бүрийн үнийг нь 8800 төгрөгөөр тооцож авсан ба нийт 1,170,000 төгрөг болсон. Тухайн үедээ Галбадрах нь тухайн үхрийн махыг монголын мах байгаа шүү Богд сумаас ирсэн малын мах байгаа  гэж надад хэлж өгсөн. Үхрийн мах нь хөлдүү биш нойтон байсан. 1077306 гэсэн гарал үүслийн кодтой байсан. Үхрийн мөнгө болох 1,170,000 төгрөгийг 5233011546 гэсэн ХААН банкны гэсэн хүний нэртэй данс руу тухайн өдөр шилжүүлэг хийсэн ухаалаг банкаар...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар талд авагдсан “...******* гээд залуу та надтай хамт яваад 1 үхрийн мах аваад ирээч гээд  намайг гуйгаад цуг явчхаад ирье гэсэн. Би тухайн үед хараад байж байсан. 1 тооны үхрийг нядалчхаад махыг тухайн Ё.Дашаагийн унаж ирсэн гэх саарал өнгийн Харриер маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд *******гийн Галуут сумын төвд байрлах илүү гэрт нь авчирч арьсыг нь хуулсан... Галуут сумын төв рүү явж байх замд ******* нь  үхрийг хүргэн ахаасаа авч байгаа гэж хэлсэн...  Тухайн Шараа гэгчийн үхэр юм байна гэж бодсон. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан “... Би гэдэг хүнийг танина. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байхад 19 цагийн орчимд утсаар яриад манайх аймаг руу үхрийн мах авч явах гэж байна та гарал үүслийн бичиг хийгээд өгөөч гэхээр нь би нядалсан мал юм бол махны зураг, толгой, ширний зургийг авах ёстой гэж хэлсэн чинь үхрийн толгой, ширийг нь машинд ачсан бөгөөд ачааны доор нь орсон тул шир, толгойны зургийг дарах боломжгүй байна . Махны зураг гээд үхрийн махны хоёр хааны зураг явуулсан тул би гарал үүслийн бичгийг утсаар ярьж байгаад явуулсан зургийг нь үндэслээд бичиж өгсөн,...би ыг өөрөө бидний үйл ажиллагаанд хяналт тавьдаг хариуцлагатай хүн гэж итгээд гарал үүслийн бичгийг утсаар яриад кодыг нь олгосон... Би тухайн үед хулгайн мал, мах байсан гэдгийг огт мэдээгүй...” гэх Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан “... Баянхонгор аймгийн Богд сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай,.. би *******гаас хэнээс авч байгаа үхэр гэж асуусан чинь ахынхаасаа авчирч байгаа гэж хэлсэн. Банзаа гээд ченжид тухайн үхрийн махаа 1,160,000 төгрөгөөр өгсөн. Тухайн мөнгийг Банзаа гэх хүн миний өөрийн данс руу хийсэн. Тухайн өдрүүдэд жирэмсний амралттай байж байгаад  Богд сумын Мөнхөө гээд малын эмчээс гуйгаад хийлгэж авсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар талд авагдсан “...Ах Равдан, Баттүшиг бид гурав 06-59 БНА улсын дугаартай Mighty маркийн машинаар хуучин Жинст сумын Улаан-Эрэг гэдэг газарт байх Монхоон гэдэг айлд очиж ийн эзэмшлийн 2 тооны адууг очиж авсан.  Уулзах үед бол “би 1.500.000 төгрөгийн авлагынхаа оронд авсан байсан. Одоо та хэд аваад яв" гэж хэлсэн..." гэх гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар талд авагдсан “...******* утсаар ирж авлагаа ав" гэж хэлсэн. Би тухайн үед аас 1.600.000 төгрөгийн авлагатай байсан юм. ******* руу яриад очиход сумын төвийн хажууд байх эвдэрхий байшингийн гадна талд үүдэн дээр сууж байсан. Хажууд нь хоёр адуу байсан. Тэгээд хоёр адууг нь цэнхэр портер маркийн автомашинд ачаад шууд Жинст сумын 4 дүгээр баг Төмөртийн овоо гэдэг газар луу явсан....тэгээд  хэд хоногийн дараа ******* над руу залгаад миний хоёр авсан адуу хулгайн адуу гэж надад мэдэгдсэн,...надаас авсан 1,600,000 төгрөгийн оронд 2022 оны 09 дүгээр сард 1 тооны адуу өгсөн. Тэгээд би *******д өгсөн мөнгөнийхөө өрийг цайруулсан..." гэх гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан  “... сарлагийн үхэр 1 тооны... үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1,400,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  №49 дугаартай дүгнэлт тэмдэглэл,

1 дүгээр хавтаст хэргийн 82-8******* талд авагдсан “... ийн 05-86БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  “... Harrier  маркийн автомашин  1 ширхэг 2022 оны 0******* сарын 16-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 0******* сарын 16-ны өдрийн №95 дугаартай, дүгнэлт тэмдэглэл, үзлэгийн акт, гэрэл зураг,

1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дугаар талд авагдсан  “...Үнэлгээ хийж эд зүйлийн нийт үнэ 2022 оны 0******* сарын 24-ний өдрийн байдлаар 5,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 0******* сарын 24-ний өдрийн №118 дугаартай  дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 208 дугаар талд авагдсан  “... алдсан гэх... сарлагийн нас бие гүйцсэн үнээ 1 тооны, сарлагийн соёолон насны  эр үхэр 1 тооны ... хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,600,000 /хоёр сая зургаан зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэх Баянхонгор аймгийн Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаартай   дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан ...Хар хүрэн зүсмийн хязаалан гүү 1 тооны 750.000 төгрөг, сартай хүрэн зүсмийн шүдлэн гүү 1 тооны 650.000 төгрөг...1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт,болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нь” ... ******* нь ах аас  наймаа хийж авсан үхрээ авсан ....хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгч *******ы өмгөөлөгч нь “ ... шүүгдэгч *******ы  *******тай бүлэглэж  ...хулгай хийсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь  хавтаст хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан тэдэнд ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь хуульд нийцсэн буюу оногдуулсан ял хүнд биш байна гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч ы үхрийг бүлэглэн хулгайлсан болох нь хохирогч ы  2022  оны  12 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор дахин өгсөн/ 2-р х.х 31-33/ мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн “.Та гомдол мэдээллийн болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “ 2021 оны 11 дүгээр сарын үед Галуут сумын 3 багийн нутаг Хонгорын ар гэх газар уулзсан тэгээд үхэр авъя гээд би үхэр үзүүлсэн юмаа. Тэгэхдээ  ******* надтай наймаагаа дараа хийнэ гээд наймаа хийгээгүй яваад өгсөн гэх мэдүүлэг, шүүхийн шатанд ******* гэх хүн би танд 700000 төгрөг өгөө биз дээ гэсэн асуултад та тийм гэж хариулжээ энэ талаараа ярина уу гэсэн асуултад хариулахдаа “ Би ... ******* гэх хүнтэй 2021 оны 11 дүгээр сарын үед Галуут сумын 3 багийн нутаг Хонхорын ар гэх газар уулзсан юмаа. Тэгээд ******* гэх хүн нь намайг идэшний үнээ зарах уу гэсэн тэгээд би зарна гээд...идэшний үнээ үзүүлсэн...наймаа хийе гэсэн чинь ******* үнээгээ авах үедээ наймаагаа тохиръё гээд яваад өгсөн... дахиж уулзаагүй Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө байхаа ******* гэх хүний авна гэж байсан үнээ алга болсон ... цагдаад мэдэгдэж,... өргөдөл өгсөн. Тэгээд 2-3 хонож байтал манай сумын цагдаа нар *******, хоёрыг манай гэрт авч ирээд миний алдсан гэх үнээний шир мөн үү гэж үзүүлэхэд мөн байсан... би шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь надад 700000 төгрөг өгөө биз дээ гэх үед нь би манай адуунд байсан адуугаа 700000 төгрөгөөр үнэлж байгаа юм байна гэж бодоод тийм гэж хэлсэн юмаа. Тэрнээс биш ******* надтай наймаа хийгээгүй. Хэрэв ******* миний үхрийг авч надтай наймаа хийх байсан бол манай гэрийн ар талд байсан үхрийг машинаар тууж явахгүй надтай уулзаад явж болох байсан. Тийм болохоор ******* нь миний үхрийг хулгайлсан. “ гэж хариулсан мэдүүлэг, мөн тухайн үхрийг авахад хамт явж байсан гэрч Ж.ын 2022 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг/1- р х. х 56-57/-т “...******* гээд залуу та надтай хамт яваад 1 үхрийн мах аваад ирээч гээд  намайг гуйгаад цуг явчхаад ирье гэсэн... Би тухайн үед хараад байж байсан. 1 тооны үхрийг нядалчхаад махыг тухайн Ё.Дашаагийн унаж ирсэн гэх саарал өнгийн Харриер маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд *******гийн Галуут сумын төвд байрлах илүү гэрт нь авчирч арьсыг нь хуулсан... Галуут сумын төв рүү явж байх замд ******* нь  үхрийг хүргэн ахаасаа авч байгаа гэж хэлсэн...  Тухайн Шараа гэгчийн үхэр юм байна гэж бодсон. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэснийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан  дүгнэхэд шүүгдэгч нар нь өөрийн хамаатан садан болох хохирогчийн гэрт оролгүй, шөнийн цагаар ирж гэрийнхээ ар жалганд хураасан байсан үхрийг машинаар  тууж холдуулан авч яваад өөр газарт аваачиж, гэдэс дотор, хээлийг авч  хаяаад, сумын төвд авчирч арьсыг хуулсан, янзалсан үйлдлийг  яагаад ч ах дүү, хамаатан саднаасаа худалдаж авсан өвлийн идэшээ авч байгаа үйлдэл гэж ойлгогдохгүй буюу тийм  үйлдэл гэж  үзэх боломжгүй байна. Харин тухайн үед хамт явсан гэрч Ж. нь хулгай нь үйлдэл гэдгийг мэдээгүй байх боломжтой гэж үзэн түүнийг энэ хэрэгт яллагдагчаар татаагүй мөрдөгчийн болон прокурорын үйлдэл үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч *******ы хохирогч гийн 1 үхэр, ы 1 үхрийг хулгайлсан үйлдэлд *******, гэрч холбогдолтой болох нь тогтоогдоогүй ба харин хулгайн зүйл гэж мэдэлгүйгээр ачилцсан, тээвэрлэсэн үйл баримт л тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэн тул шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын  давж заалдсан гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон тус бүр 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

17.13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                            ШҮҮГЧ                            Б.НАМХАЙДОРЖ