| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2024/03994/И |
| Дугаар | 192/ШШ2025/01219 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01219
| 2025 оны өдөр | 02 сар 12 р 192/ШШ2025/01219 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
27,328,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** миний бие 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ****ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, арьсны их эмчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ дуусч 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр №805/50 дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг компанийн санаачилгаар шинэчлэх дээр санал нийлэхгүй байна гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажиллаж байсан хугацааны цалин 18,241,433 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын шилжүүлээгүй үлдэгдэл цалин 900,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 6,896,927 төгрөг, эрсдэлийн сан 1,090,512 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын фондны мөнгө 200,000 төгрөг, нийт 27,328,872 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,**** ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №801/50 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалингийн тооцоо зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан ажилласан хугацааны цалин 27,328,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажлаас чөлөөлсөн ч гэрээгээр тохиролцсон цалингаа дутуу өгсөн, харилцан тооцоо нийлж үлдэгдэл цалингийн хэмжээг тогтоосон ч үүргээ тохиролцсон хугацаандаа биелүүлэхгүй байгаа тул гаргуулна тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ***ХХК-тэй 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, арьс, гоо заслын эмчээр ажиллах, эхний 2 сард тус бүр 10,000,000 төгрөгийн цалин авах, дараагийн 3 сард 3,000,000 төгрөгийн цалинтай, нийт 5 сар ажиллахаар гэрээ байгуулжээ. /хх-ийн 8/
Талууд харилцан тохиролцож гэрээг сунгасан болох нь хариуцагч байгууллагын хүний нөөцийн менежерийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 801/50 тоот **** байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал, цалингийн тооцоо гэх баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6,13/
Хүний нөөцийн менежер ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхтэй эсэх, тушаалын хүчин төгөлдөр эсэх тухайд болон ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй, харин ажиллаж байх хугацаандаа авах ёстой байсан цалингаа гаргуулахаар шаардсан.
Хариуцагч байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр арьс, гоо заслын эмч Н.Ариунцэцэгийн цалингийн тооцоо гэх баримт үйлдэж, цалингийн үлдэгдэл 28,241,433 төгрөг болохыг баталж, боломжит хугацааны дотор төлөхөө баталж, **** нар гарын үсгээ зурж, компанийн тамга дарсан байна.
Хөдөлмөрийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх, цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгахаар заасан ба нэхэмжлэгчийн авах байсан цалин хөлсний үлдэгдэл төлбөрийн хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч, түүнийг төлөхөө илэрхийлсэн байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *** ХХК-иас 27,328,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*** ХХК-иас 27,328,872 /хорин долоон сая гурван зуун хорин найман мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн 294,594 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ