| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0025/з |
| Дугаар | 119/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 119/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “***” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Гуравдагч этгээд: ***, ***, ***, ***, ***, ***, ***,
Гуравдагч этгээд: “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, *** салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Гуравдагч этгээд: *** салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, *** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн *** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”,
“***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот хаягт байрлах орон сууцнууд, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2024/0025/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд ***, ***, ***, *** /цахим/, ***, гуравдагч этгээд “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, *** /цахим/, *** /цахим/, гуравдагч этгээд “Төрийн банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, гуравдагч этгээд ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гуравдагч этгээд ***гийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “***” ХХК нь анх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг *** дугаар авто зогсоол, мөн хаяг *** тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, ***ын Улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***аас:
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, *** байрны зоорийн давхарт *** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт *** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт *** тоот зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 01 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт *** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу ***гаас 2022 оны 12 сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт *** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум **баг *** баг, ***байрны зоорийн давхарт *** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум. **баг, *** баг, ***байрны *** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 04 сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, *** байрны *** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны *** тоот орон сууцыг эрхийн улсын буртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум **баг *** баг, ***байрны *** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн.
-Орхон аймаг, Баян-Өндөр сум. 1-р баг, *** баг, *** байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 06 сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** рүү өмчлөх эрх шилжиж, ***эс ***, *** нар руу 2023 оны 09 сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар ***тай байгуулсан зээлийн барьцааны гэрээнд бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
3. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 4-183/18809 тоот албан бичиг, 10275/01 тоот “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол”-оор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/10275 дүгээр захирамжийн дагуу ***, *** нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэхээр захирамжилсны дагуу иргэн ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***, ***, *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***байрны зоорийн давхрын ** тоот автомашины зогсоол болон *** тоот орон сууц, **-р байрны зоорийн давхрын ** тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд тусгай тэмдэглэлийг бүртгэн хариуг 2021 оны 10 сарын 08-ны өдөр 1221 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Тусгай тэмдэглэл бүртгэх тухай албан бичгийг улсын бүртгэгч Э.Оюунбат хүлээн авч бүртгэн хариу хүргүүлсэн боловч цахим мэдээллийн санд боловсруулаагүйгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ иргэн *** нь өөрийн эхнэр ***д шилжүүлсэн байна. *** нь зарим үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн охин *** болон бусад иргэдэд өмчлөх эрхээ тус тус шилжүүлсэн...” гэж тус тус маргасан.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Маргаан бүхий захиргааны актууд нь дараах байдлаар манай өмчлөх эрхийг хөндсөн. Үүнд:
4.1. Төлбөр төлөгч ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, *** дугаар авто зогсоол, мөн хаяг *** тоот орон сууцыг Улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
4.2. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хууль зөрчиж бүртгэл хийснээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01619 магадлалаар ***, *** нараас 1.102.660.000 төгрөг гаргуулж, “***” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биелэгдэх боломжгүй болж, битүүмжилсэн хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүй болсон нь “**” ХХК нь ***оос төлбөрөө авч чадахгүйд хүргэсэн” гэжээ.
5. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “***” ХХК нь *** нарт холбогдуулан 2.318.916.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69 дугээр зүйлийн 69.1.3-т заасны дагуу хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоолгох хүсэлт гаргасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32021/10275 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэн, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоосон ба Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32021/10275 дугаар шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2807 дугаар албан бичгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүргүүлсэн ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-183/18809 дугаар албан бичгээр хариуцагч нарт эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх албан бичиг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.
Харин Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1221 дугаартай албан бичгээр иргэн ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дүгаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг *** баг, ** дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууц зэрэгт шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан болохыг мэдэгдэж хариу ирүүлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01619 тоот магадлалд албадан гүйцэтгэх хуудас бичүүлэн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04-183/4818 дугаартай албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/2586 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр иргэн ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг *** баг, ** дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууцуудыг Улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй байх бөгөөд улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн асуудалд улсын бүртгэлийн байгууллага дотоод хяналт шалгалт хийж байгаа талаар хариу ирүүлсэн.
Төлбөр төлөгч ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг *** баг, ** дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууцыг Улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг *** дугаар авто зогсоол, мөн хаяг *** тоот орон сууцуудыг улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг “***” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00124 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газар ахлах мэргэжилтэн Анхбаяртай удаа дараа уулзахад олон байрыг шилжүүлсэн ажиллагаатай холбоотой тул Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллаж байна, олон гэрээ хийсэн хүнтэй сонсох ажиллагаа хийж байна, хариуг нь өгөхөд хугацаа шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн. Энэ хариуг аваад төлбөр төлөгч ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ** дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууцыг сүүлд хууль бусаар хийсэн бүртгэлийг хүчингүй болгож, ***ын Улсын бүртгэлийг сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгаа гэж ойлгосон.
Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариугаа ирж аваарай гэхээр нь очиход Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6/6516 дугаар албан бичгээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу та уг бүртгэлтэй холбоотой асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хууль зөрчиж бүртгэл хийснээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01619 дугаар магадлалаар ***, *** нараас 1.102.660.000 төгрөг гаргуулж, “***” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биелэгдэх боломжгүй болж, битүүмжилсэн хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүйгээс төлбөрөө авч чадахгүйд хүрч байна. Мөн ***ын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум **баг, *** тоот авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууцуудыг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан боловч боловсруулалт хийгдээгүй байхад дээрх эд хөрөнгүүдийг тоот бүрээр салгаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд тухайн бүртгэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож, 106.3.4-т заасны дагуу ***ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг түдгэлзүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч талаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, үүнийгээ дэмжиж байна” гэв.
6. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 4-183/18809 тоот албан бичиг, 10275/01 тоот “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол”-оор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/10275 дүгээр захирамжийн дагуу ***, *** нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэхээр захирамжилсны дагуу иргэн ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***, ***, *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***байрны зоорийн давхрын ** тоот автомашины зогсоол болон *** тоот орон сууц, **-р байрны зоорийн давхрын **тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд тусгай тэмдэглэлийг бүртгэн хариуг 2021 оны 10 сарын 08-ны өдөр 1221 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
Тусгай тэмдэглэл бүртгэх тухай албан бичгийг улсын бүртгэгч Э.Оюунбат хүлээн авч бүртгэн хариу хүргүүлсэн боловч цахим мэдээллийн санд боловсруулаагүйгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ иргэн *** нь өөрийн эхнэр ***д шилжүүлсэн байна. *** нь зарим үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн охин *** болон бусад иргэдэд өмчлөх эрхээ тус тус шилжүүлсэн байна. 2024 оны 03-р сарын 11-ний өдөр “**” ХХК нь 001/024 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар хандсанаар улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газраас ***ын нэр дээр бүртгэлтэй байсан бүртгэлүүдэд тусгай тэмдэглэл бүртгэсэн байна. Мөн тухайн бүртгэлийг бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газраас хяналт, шалгалт хийгдэж байгаа ба Орхон аймгийн Прокурорын газраас ***ын нэр дээр бүртгэлтэй байсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд тусгай тэмдэглэл бүртгүүлсэн байна.
Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хууль хяналтын газраас шалгалт хийгдэж байгаа тул хяналт шалгалтын ажил хийгдэж дуустал эрхийн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна" гэжээ.
7. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн ***ын өмчлөлд байсан Орхон аймаг *** багт байрлах Улсын бүртгэлийн ** дугаартай ** байр, улсын бүртгэлийн *** дугаартай ** байрны зоорийн давхрын 198 м.кв авто зогсоол, Улсын бүртгэлийн *** дугаартай *** багт байрлах ** дүгээр байрны 5 ширхэг нийт 9 ширхэг гараш, 5 ширхэг орон сууц иргэн ***ын нэр дээр бүртгэлтэй, улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан. Иргэн *** нь “**” ХХК-тай иргэний хэрэг үүсгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 120/ШШ2021/10275 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх ***ын өмчлөл бүхий 3 улсын бүртгэлийн дугаартай 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тусгай тэмдэглэл хийх албан бичгийг ирүүлсэн.
Тухайн албан бичгийг манай улсын бүртгэгч хүлээн аваад бүртгэлд оруулаад 10 дугаар сарын 08-ны өдөр холбогдох хариуг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. Тусгай тэмдэглэлд бүртгүүлсэн тухай улсын бүртгэгч Оюунбат мэдээллийн санд бүртгэж хариуг хүргүүлсэн. Үүнээс хойш 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас манай Ерөнхий газарт хандаж дахин үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авсан. Тухайн лавлагаа мэдээллийг гаргаж өгөхөд иргэн *** нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдээ эхнэр *** болон *** нарын нэр дээр шилжүүлсэн, тусгай тэмдэглэл байхгүй, өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар лавлагаа мэдээлэл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл 2021 оноос 2024 он гээд 3 жилийн дараа лавлагаа мэдээлэл авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд шилжсэн, тусгай тэмдэглэл харагдаагүй, бүртгэл байхгүй байсан. Үүнтэй холбоотой хяналт шалгалтын ажил хийгдээд үл хөдлөх хөрөнгүүдийг нэг бүрчлэн шалгаад хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 980 дугаар дүгнэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдэд тусгай тэмдэглэл хийсэн.
Хяналт шалгалтын явцад иргэн *** нь 2021 онд тусгай тэмдэглэл хийгдээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг мэдсээр байж 2022 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэдгээр дахин аваад авсаны дараа 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр өөрийн эхнэр болох ***д дээрх 14 үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн байгаа. Иргэн *** нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр охин ***д шилжүүлсэн. Үүнээс ** дүгээр байрны 5 ширхэг орон сууцнаас 3 ширхэгийг ***д, ** тоотыг ***, *** нарт, ** тоотыг ***т, ** дүгээр байрны 6 ширхэг авто зогсоолоос 2 ширхэгийг ** тоотыг ***т, ** тоотыг ***д буюу 5 үл хөдлөх эд хөрөнгийг бусад хүмүүст, бусад үл хөдлөх эд хөрөнгөө охин ***д тус тус шилжүүлсэн байгаа.
Дээрх бүртгэлүүдийг хийхдээ хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн шийдвэр дээр тусгай тэмдэглэл хийгдсэн байгааг мэдсээр байж иргэн *** нь бусдад буюу эхнэр ***даа шилжүүлсэн нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар “мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсарган гаргах нотлох баримтаа үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэдгээ мэдсээр байж энэ хэмжээний хохирол учруулсан. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан цахим мэдээллийн санд боловсруулалт хийгдээгүйгээс дараа дараагийн бүртгэлүүд хийгдсэн. Улсын бүртгэгчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудал, тухайн мэдээлэл бүртгэлийг хийгээд мэдээллийн санд оруулахдаа боловсруулалт хийгээгүй, өөрөөр хэлбэл баталгаажуулах товчийг дараагүйгээс үүссэн байна гэх дүгнэлтийг хяналтын улсын байцаагч дүгнэсэн.
***ын санаатай, шүүхийн шийдвэрээс зайлсхийж хийсэн үйлдэл. Жил гарангийн дараа гээгдүүлсэн гэж гэрчилгээ аваад эхнэр рүүгээ шилжүүлсэн. Энэ нь санаатай үйлдэл, мэдээлэл нь ороогүй байсныг далимдуулсан. Хориг орсон ороогүй асуудал нь 2024 онд шалгалтаар тогтоогдсон. Тийм болохоор Улсын бүртгэлийн хэлтсийн 100% буруутай үйлдэл биш, иргэн ***ын санаатай үйлдэл учраас бусдад учруулсан хохирлыг иргэн *** хариуцах ёстой гэж үзэж байна” гэв.
8.Гуравдагч этгээд *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
9.Гуравдагч этгээд “***” *** салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч ***/-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “1-рт: *** ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тухайд: “***” ХК нь **, ** нартай 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ** дугаартай Зээлийн гэрээг байгуулан үндсэн хөрөнгийн зориулалтаар 34,000,000 /Гучин дөрвөн сая/ төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ** дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалуулагч ***, *** нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, *** хаягт байршилтай 39.73 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /**/-ийг барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. ** дугаартай Ипотекийн гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ***, *** нар бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул *** ХК нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж ** дугаартай Ипотекийн гэрээг байгуулсан болно. Түүнчлэн тус Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул ***ны барьцааны эрх хуульд заасан шаардлагын дагуу үүсэж, хүчин төгөлдөр болсон болно.
2-рт: Барьцааны эрхийг хамгаалах зохицуулалтын тухайд:
Тайлбар гаргах өдрийн байдлаар ** дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 33,786,886.47 /Гучин гурван сая долоон зуун наян зургаан мянга найман зуун наян зургаан төгрөг, дөчин долоон мөнгө/ төгрөг байгаа болно. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа юм. *** ХК нь ** дугаартай Ипотекийн гэрээгээр дээр дурдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийг түр түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 болон 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцаагаар хангагдах үүрэг хэвээр байхыг дурдах нь зүйтэй юм.
Дээрх үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувьд ***, *** нар нь өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийнхээ хүрээнд ***анд барьцаалсан байх тул ***ны барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг Баян-Өндөр сумын ** баг, **тоот 44.98 м.кв орон сууцыг ***гаас ** рүү, **эс *** руу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 20 минутанд хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлдэгч *** орон сууц худалдан авах зээлээр тухайн байрыг худалдан авсан. *** нь зээл авахдаа манай банктай барьцааны гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа” гэв.
11.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.
12.Гуравдагч этгээд *** шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие *** нь өвөл болохоос өмнө дулаан гараш хайж, олон ч зогсоол үзэж яваад, 2022 оны 12 сард хамт ажилладаг хүнээс дугаарыг нь авсан. 99**эхэлсэн дугаар луу залгаж ярьж байсан. Сүүлийн 4 оронг сайн санахгүй байна. **-р микрийн **-р байранд очиж гарашийг нь үзэхээр очихдоо, үнийг асуусан. 40 сая төгрөгөөр зарна гэсэн. Надад цалингаасаа цуглуулсан 20 сая төгрөг бэлэн байсан. Үлдсэн мөнгийг нь цалингийн зээл гаргуулж байгаад авая гээд салсан. 2022.12.28-нд над руу залгаад, эхний ээлжинд 20 сая төгрөг өгчих, дараа нь бусдыг зээлээ гарахаар шилжүүлчих гээд, намайг шууд нотариат дээр хүрээд ир гэсэн. /4-20-р байранд байдаг/ Тэнд шууд нэр дээрээ шилжүүлж байхад ** гэсэн хүн рүү 1 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь өөр лүү нь *** руу 19 сая шилжүүлсэн. Орой нь зээлээ аваад үлдэгдэл 20 саяыг шилжүүлсэн” гэв.
13.Гуравдагч этгээд *** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие **, ** бид хоёр энэ байрыг зарын дагуу зар хараад ирж үзээд таалагдсан болохоор нь зарах гэж байгаа хүнтэй нь тохиролцоод худалдаж авсан. Зарж байгаа хүн нь 100.000.000 саяар үнэлж зарсан. Бид хоёр бэлэн 26.000.000 төгрөг, мөн орж ирсэн prius-20 машинаа 20.000.000 сая төгрөгөөр, амьдарч байсан хашаа байшингаа 20.000.000 сая төгрөгөөр зараад авсан. Үлдсэн 34.000.000 сая төгрөгийг ***наас зээл авч өгсөн. Энэ байранд өмнө нь амьдарч байсан эзнийг нь танихгүй сүүлд худалдаж авсан хүнийг ч танихгүй зарын дагуу худалдаж авсан” гэв.
14.Гуравдагч этгээд *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.
15.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч *** уншиж танилцуулна” гэв.
16.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас 2 тайлбарыг гаргаж байна. 1-рт “***” ХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр хүчин төгөлдөр барьцааны эрхтэй. “***” ХК нь ***, *** нартай 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 34.000.000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр дагалдах ипотекийн гэрээг байгуулж барьцаалуулагч ***, *** нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум **баг *** ***байр ** тоот хаягт байршилтай 39.73 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаар нь ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр Улсын бүртгэлийн бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Ипотекийн гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ***, *** нар бүртгэлтэй байсан бөгөөд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй учраас *** ХК Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзээд ** дугаартай ипотекийн гэрээг байгуулсан болно. Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах, мөн зүйлийн 156.2, 166.1 болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус Улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан шаардлагыг хангасан учраас манай барьцааны эрх бол хуульд заасан шаардлагын дагуу үүсэж хүчин төгөлдөр болсон. 2-рт барьцааны эрхийг хамгаалах зохицуулалтын тухайд: Тайлбар гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 33.786.886, 47 төгрөг байгаа болно. Өөрөөр хэлбэл барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа. “***” ХК нь ипотекийн гэрээгээр дээр дурдсан тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөнд хамааралтай хөрөнгө дагалдах эрх тул өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн түр түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болоогүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Тодруулбал өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй учраас эд хөрөнгөнд ногдуулсан барьцаагаар хангагдах үүргийг хэвээр байлгаж өгнө үү” гэв.
17. Гуравдагч этгээд *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 12-р сард фейсбүүкийн *** зарын хаягаар **-р хороололд зогсоол түрээслэнэ гэсэн зарын дагуу холбогдож ** тоот зогсоолыг түрээслэх үнэ асууж, мөн зарах уу гэж асуухад 25 сая, бэлэн мөнгөнд **-р зогсоолыг 20 саяд зарна гэсэн. ** тоот зогсоолыг авах болж худалдах, худалдан авах гэрээ хийх болж ** гэсэн хүнтэй нотариатын газар уулзаж Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалаар батлуулан 2022 оны 12 сарын 20-ны өдөр 1 сая төгрөгийг данс руу нь 19 саяыг нь бэлнээр өгч худалдан авсан. Орхон аймаг Баян-Өндөр сумын хорооллын эцсийн нэг цонхны үйлчилгээний Улсын бүртгэлийн газарт холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч үүнээс 2-3 хоногийн дараа гэрчилгээгээ авсан” гэв.
18. Гуравдагч этгээд *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие ** нь 2023 оны 5 сарын 30-нд Орхон аймаг Баян-Өндөр сум **баг *** тоот 2 өрөө байрыг **ээс худалдан авах гэрээ хийж **наас байрны зээл хөөцөлдөж 2023 оны 6 сарын 7-ны өдөр тухайн байрыг худалдаж авсан нь үнэн” гэжээ.
19.Гуравдагч этгээд, гуравдагч этгээд ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийнхөө тайлбар, болон охиныхоо тайлбарыг өгсөн байгаа. Манай охин хууль ёсны өмчлөгч гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийнхөө өмчлөх эрхээ хамгаална гэсэн тайлбар өгсөн байгаа. Би ч гэсэн энэ хүмүүстэй адилхан өмчлөх эрхтэй байж байгаад хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Би хууль бус юм уу ямар нэгэн хориг саад байсныг мэдэхгүй байсан болохоор шилжүүлж авсан. Би бүтэн жилийн дараа шилжүүлсэн. Би гэр бүлийн өмчлөх эрхээс өөрийнхөө өмчлөх эрхэд ногдох хувийг авах ёстой гэсэн үүднээс хүүхэддээ сургалтын төлбөр, зардлаа төлөөрэй гээд жилийн дараа өгсөн. Үүнийг би хууль ёсны дагуу хийгдсэн гэж бодож байгаа. Тийм болохоор бид нар өөрсдийгөө хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа” гэв.
20.Гуравдагч этгээд ***гийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадсангүй. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэл дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлж оруулж ирсэн. Энэ бүртгэлүүдийг ямар тохиолдолд хүчингүй болгодог вэ гэхээр хууль бус захиргааны акт буюу захиргааны гэрээ нь хууль бус. Тэр нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн байвал хүчингүй болгодог. ***гаас *** руу шилжсэн бүртгэлүүд нь хууль ёсны дагуу явагдсан. Яагаад хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа вэ гэхээр хариуцагч хэллээ. Улсын бүртгэгчийн буруутай үйлдэл бөгөөд эс үйлдэхүй байна. Яагаад гэвэл баталгаажуулах товчийг дараагүй буюу хоригийг хийгээгүй. Хориг байхгүй байсан учраас Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаагүй. Ийм учраас хууль ёсны дагуу хийгдсэн хуульд шаардсан шаардлагыг хангаж байгаа учраас энэ бүртгэлүүдийг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. 106 дугаар зүйлийн 106.3.1 гэдэг нь хууль бус хийгдсэн гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Тэгэхээр хариуцагч бүртгэл хуулийн дагуу хийгдсэн, хориг нь байхгүй байсан гэж өөрөө хэллээ.
2-рт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дотор яг ямар хуулийг зөрчсөн, 106.3.1 гэж байгаа бол ямар хуулийн заалт зөрчөөд хууль бус гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д Улсын бүртгэл гэдэг нь эрх үүрэг үүсэх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа гэж байгаа. Улсын бүртгэл бүртгэж байж тухайн эрх нь үүсч, үүрэг нь дуусгавар болно. Тэгэхээр Улсын бүртгэлд бүртгээгүй учраас хориг тавигдаагүй гэж үзэж байна. Дээрээс нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1, 3.1.4 дээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.1 нь бүртгүүлснээр бүртгэл хүчин төгөлдөр болно. Бүртгүүлээгүй бол бүртгэл хийгдээгүй гэж үзэж байна. Хийгдээгүй учраас хууль зөрчөөгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар энэ хүмүүс бүгд хуулийн дагуу мэдүүлгээ гаргасан. 8 дугаар зүйлд Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна уу гэж үзээд татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэсэн. 8.2-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд байхгүй учраас мэдүүлгийн дагуу улсын бүртгэл хийгдсэн учраас хууль ёсны дагуу хийгдсэн. Тухайн акт хууль ёсны дагуу учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК-иас анх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, *** дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах ** дүгээр байрны *** тоот орон сууцуудыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, ***ын Улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа:
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт ** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт 4 тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт ** тоот зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 01 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт ** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу ***гаас 2022 оны 12 сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны зоорийн давхарт ** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум **баг *** баг, ***байрны зоорийн давхарт ** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум. **баг, *** баг, *** байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 04 сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** руу өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** баг, ***байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын буртгэлийн *** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн,
-Орхон аймаг, Баян-Өндөр сум **баг *** баг, ***байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** өмчлөх эрх шилжсэн.
-Орхон аймаг, Баян-Өндөр сум. **баг, *** баг, ***байрны ** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 06 сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** рүү өмчлөх эрх шилжиж, ***эс ***, *** нар руу 2023 оны 09 сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар ***тай байгуулсан зээлийн барьцааны гэрээнд бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан. /2 дахь хх-ийн 162-166 дугаар тал/
3.Шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад:
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гаас “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн ****** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”,
“***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж тодруулж, дээрх шаардлагуудаа дэмжиж оролцов.
5.Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгчийн “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бүртгэсэн ** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4-183/18809 дугаар “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичиг, 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн 10275/01 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/10275 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ***, *** нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнд хариуцуулан битүүмжлэхээр шийдвэрлэж, хариуцагч ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд тусгай тэмдэглэл хийлгүүлэхээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.
6.2. Дээрх албан бичиг болон эрх бүхий этгээдийн шийдвэрийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн цохолтоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч /Э.Оюунбат/-д шилжүүлсэн ба тухайн улсын бүртгэгч хүлээн авч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үйлдлийг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй http:/www.eprs.mn/ цахим системд холбогдох мэдээллийг оруулж бүртгэлийг түдгэлзүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1 дэх ХХ-ийн 192-193 дугаар тал/
6.3.Тодруулбал, “***” ХХК-аас ***, *** нарт холбогдуулан 2,318,916,000.0 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоолгох хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/10275 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан байх ба улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10275/01 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол үйлдэж Орхон аймгийн Усын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.
6.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад *** нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн тул хүчингүйд тооцуулан, дахин олгож өгнө үү гэх хүсэлтийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасныг хүчингүйд тооцож /1 дэх ХХ-ийн 196, 198 дугаар тал/ дахин олгосон байна.
Эндээс дүгнэвэл *** дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад хууль бусаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
6.5.Тухайлбал,
Эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ***ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцыг тоот тус бүрээр салгаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байна. Үүнд:
-** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ** рүү, **эс худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *** руу /одоогийн байдлаар ** салбарын ** тооцооны төвтэй байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй/,
-** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *** руу,
-** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *** рүү, ***эс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр ***, *** нар руу /одоогийн байдлаар ***тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй/,
-** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу,
-** тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу тус тус шилжүүлсэн байна.
6.6.Түүнчлэн, ***ын өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг тоот тус бүрээр салгаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Үүнд:
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу,
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу,
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *** руу,
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *** руу,
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу,
-** тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ***оос *** руу, ***гаас худалдах, худалдан авах гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** руу тус тус шилжүүлэн бүртгэгдсэн байна.
6.7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн хуулийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн болох нь тус тус тогтоогдож байна.
6.6.Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй/ дэх хэсэгт заасанчлан шүүхээс гарч буй хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн боловч заавал биелүүлэх үүрэгтэй.
6.7. Өөрөөр хэлбэл, “**” ХХК-аас ***, *** нарт холбогдуулан 2,318,916,000.0 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоолгох хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/10275 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 1/2807 дугаартай албан бичгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /2 дахь хх-ийн 19-42 дугаар тал/
6.8. Дээрх шүүгчийн захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10275/01 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол үйлдэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1221 дугаартай албан бичгээр “шилжилт хөдөлгөөнд хориг тавьж битүүмжилсэн” болохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үйлдлийг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй http:/www.eprs.mn/ цахим системд холбогдох мэдээллийг оруулж бүртгэлийг түдгэлзүүлээгүй /боловсруулалт хийгээгүй/ хууль бус эс үйлдэхүй үйлдсэн болох нь хариуцагчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2425001850572 дугаар тогтоол зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1 дэх ХХ-ийн 40-44, 193 дугаар тал, 2 дахь ХХ-ийн 244-250, 3 дахь ХХ-ийн 1-3 дахь тал/
6.9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална/, 4.1.1 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 4.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 11 дүгээр зүйлийн 11.2 /Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна/, 20 дугаар зүйлийн 20.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно/, 20.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/ гэж тус тус заасан.
6.10. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой, бүрэн гүйцэт, хууль журмын дагуу бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн байна.
6.11.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 /Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана/, 29.1.5 /мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа/ дэх хэсэгт зааснаар ***ын өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин маргаан бүхий бүртгэлүүдийг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
6.12. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 /Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно/ дахь хэсэгт зааснаар маргаан бүхий ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бүртгэсэн маргаан бүхий ****** дугаартай бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
7.Нэхэмжлэгчийн “***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
7.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/10275 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10275/01 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-183/18809 тоот албан бичгийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснийг тус хэлтэс хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1221 дугаартай албан бичгээр “...шилжилт хөдөлгөөнд хориг тавьж битүүмжилсэн” болохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу хүргүүлсэн боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үйлдлийг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй http:/www.eprs.mn/ цахим системд холбогдох мэдээллийг оруулж бүртгэлийг түдгэлзүүлээгүй /боловсруулалт хийгээгүй/ хууль бус эс үйлдэхүй тогтоогдож, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан.
7.2. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /улсын бүртгэгч Э.Оюунбат/ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална/, 4.1.1-т /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 4.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 11 дүгээр зүйлийн 11.2-т /Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна/, 20 дугаар зүйлийн 20.1-т /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно/, 20.1.10-т /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/ тус тус заасан үүргээ биелүүлээгүйг хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэхээр байна.
7.3. Иймд ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн цахим системд зохих боловсруулалт хийж дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7.4.Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх улсын бүртгэлүүдийн улмаас зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бүртгэсэн ****** дугаар бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, ***ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, ***тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **баг, *** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн цахим системд зохих боловсруулалт хийж дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ