2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар  192/ШШ2025/01218

 

 

 

 

 

 

 

 

2025 оны дөр

02 сар 12 р 192/ШШ2025/01218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж***, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ачигчаар ажиллаж байсан. 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хаасан. 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн сургуульд уурын зууханд галчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсэн. Тиймээс намайг 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэл ачигч, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн сургуульд галчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч **** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Хүсэлт гаргагч **** нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэл ачигч, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсан нь Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаар тушаалууд, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн тушаал, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалууд, гэрч **** нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Б****нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн **** 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Эрүүлийг хамгаалах яамны харьяа Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан **** 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэл ачигч, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ