| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07201/И |
| Дугаар | 192/ШШ2025/01730 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01730
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,909,744 төгрөгийг хариуцагч Д.М төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.08.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.09.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,500,000, 2026.07.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.08.28-ны өдөр 409,744 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.М тогтоосон хугацаанд 25,909,744 төгрөгийг нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,540 төгрөгөөс 143,770 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Мс улсын тэмдэгтийн хураамжид 143,770 төгрөг, улсын орлогоос 143,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ