| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07329/И |
| Дугаар | 192/ШШ2025/01749 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01749
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 109,836,429.55 төгрөгийг хариуцагч Д.Г , Р.Л 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Г өмчлөлийн Баянгол дүүрэг тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 65.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Г , Р.Лд 109,836,429.55 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Х” ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Хариуцагч Д.Г , Р.Л тогтоосон хугацаанд 109,836,429.55 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХК-д төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Гн өмчлөлийн Баянгол дүүрэг 25 дугаар хороо тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 65.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,333 төгрөгөөс 388,666 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г, Р.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид 388,666 төгрөг, улсын орлогоос 388,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ