| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2018/0045/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 51
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 1831000000036 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ****** оны ***** сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ***эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан. 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2б, 239 дүгээр зүйлийн 239.3, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн хорих ял, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1998 оны 11 сарын 02-ны өдрийн 11/а дугаартай тогтоолоор цаазаар авах ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захимрамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Сэлэнгэ аймгийн ******* сумын * **баг, ****** хэсэг, **** байрны ***** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:***********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 7 давхар байрны гадна хууль сахиулагч Ц.*******, Б.******* нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. Би 2018 оны 01 дүгээр сарын 24-нд найзтайгаа таараад машинд байсан 2 шил архи хувааж ууж байхдаа 2 дахь архи талдаа орж байсныг л санаж байна. Би тасарчихсан байсан юм байна лээ. Би эрүүлжүүлэхэд очсноо ч санахгүй байна. Гэхдээ би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2.Хохирогч Б.*******н 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутаас 01 цаг 00 минут хүртэл Сүхбаатар сумын 7 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Сүхбаатар сумын 7 дугаар баг 10 давхарын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 10 давхарын хажууд зогсож байсан залуу “хөөе цагдаа хүрээд ирээч, энд нэг машинтай хүн хүмүүс зодно гээд хүмүүс рүү дайраад байна” гэж хэлэхээр нь байрны хажууд очиход “алнаа пиздаа нараа” гээд орилж байгаа чимээ сонсогдож байсан. Би цагдаагийн ахлагч Ц.*******ын хамт 10 давхарын булан эргээд ирэхэд хэн орилж байсан нь мэдэгдэхгүй байсан. Тэгсэн Ц.******* “тэр ланд 80 руу суучихлаа тэрийг шалгая” гэж хэлээд миний урд алхаж очоод “амрыг эрье, цагдаа Ц.******* байна юу болсон бэ” гэж асуухад жолоочийн хажууд сууж байсан согтуу залуу машинаас бууж байхдаа “яахаараа энэ пизда нар зогсоодог юм цагдаа нарыг чинь бүгдийг нь алнаа” гээд машины араар тойрч ирээд цагдаа *******ын энгэрээс нь зуураад авахад ******* “хувцаснаас тавь, яагаад дайраад байгаа юм” гэж хэлээд энгэрээсээ гарыг нь тавиулахад Г.******* “муу пизда нар” гэж хэлээд *******ын нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд *******ын хамраас цус гараад нүүрээ дараад газар хагас суусан. Би *******ыг дахиж цохиж магадгүй гэж бодоод Г.*******ын гарнаас барьж холдуулаад “та яаж байгаа юм болиоч” гэж хэлэхэд “чи муу пизда юу юм чи хэн юм, би 20 жил шоронгоор явсан чамайг яавал яана ална шүү” гээд над руу дайраад миний энгэрээс зуурч аваад зүүн гараараа 3 удаа цохиход нь би эхний цохилтоос бултаад 2 дахь цохилтонд хальт цохиулаад 3 дахь цохилтонд нь баруун уруул эрүү орчимдоо цохиулсан. Тэгээд гарыг нь барьж аваад нэмэлт дуудахаар энгэрт байсан станцаа авах гэхэд Г.******* нь станц булаагаад авсан. Би станцаа авах гээд оролдож байхад цагдаа ******* хажууд ирээд Г.*******ын гарнаас барьж байгаад станцаа аваад цагдаа дуудсан. Г.*******ыг “боль” гэж хэлээд болиулж тайвшруулах гэсэн боловч улам дайраад хувцаснаас зууралдаад гарыг нь тавихаар намайг цохих гээд байсан учраас би Г.*******ын хөлийг дэгээдэх мэх хийж унагаагаад гарнаас нь барихад миний баруун мөр цээж орчим хөлөөрөө жийсэн. Тухайн үед амьсгалахад хэцүү болж байсан болохоор түүний дээр нь гарч суугаад 2 гарыг нь цээжин дээр нь дарж бариад гавалсан .....гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17 дугаар хуудас/,
3.Хохирогч Ц.*******ын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутаас 01 цаг 00 минут хүртэл Сүхбаатар сумын 7 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Ахлагч Б.*******н хамтаар Сүхбаатар сумын 7 дугаар баг 10 давхарын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 10 давхарын хажууд зогсож байсан залуу “хөөе цагдаа хүрээд ирээч, энд нэг машинтай хүн хүмүүс зодно гээд хүмүүс рүү дайраад байна” гэж хэлэхээр нь байрны хажууд очиход “алнаа пиздаа нараа” гээд орилж байгаа чимээ сонсогдож байсан. Би цагдаагийн ахлагч Б.*******н хамт 10 давхарын булан эргээд ирэхэд нэг хүн орилж байснаа улаан хүрэн өнгийн ланд 200 гэх машины жолоочийн хажуу талын суудал руу суусан. Би урд нь алхаад түрүүлж тээврийн хэрэгсэл дээр очоод “амрыг эрье, цагдаа Ц.******* байна юу болсон бэ” гэж асуухад жолоочийн хажууд сууж байсан согтуу залуу машинаас бууж байхдаа “пизда нарыг чинь бүгдийг нь алнаа” гээд машинаас бууж ирээд намайг 2 гараараа зуураад зүүн гарыг нь энгэрээс тавиулахад намайг шууд мөргөсөн. Би мөргүүлээд толгой манараад газар толгойгоо бариад хагас суусан. Миний нүднээс нулимс хамраас цус гараад байсан болохоор өндийж чадахгүй хэсэгхэн хугацаанд юм сайн харагдахгүй байсан. Тонгойж байгаад өндийгөөд харахад Б.******* *******ын энгэрээс барьчихсан ******* *******н гарнаас барьж байгаад 3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ******* гэх тээврийн хэрэгслийн жолоо барьж байсан залуу хажууд нь зогсож байгаад *******н гарнаас зууралдаад байсан. Тэгэхээр нь би тэр *******ыг холдуулахад ******* энгэрээсээ станц гаргаж ирээд төв цагдаатай холбогдох гэхэд ******* станцыг нь авсан. Тэр 2 станцаа авахаар гар гарнаасаа зууралдаад байхаар нь би очоод *******аас станцыг зууралдаж байгаад авсан. Тэр үед ******* бас л эсэргүүцэж “би та нарыг ална би хүн алаад 21 жил суучихаад ирсэн хүн та нарыг алж чадна ална шүү пизда нар минь” гээд орилоод байсан. Б.******* бид хоёр Г.*******ыг боль гэж хэлээд болиулж тайвшруулах гэж шаардлага тавьж байсан. ******* *******ын гарнаас нь бариад хөлийг дэгээдэх мэх хийж унагаахад ******* хөлөөрөө *******н нүүр рүү хэвтэж байхдаа жийсэн. Тэгсэн цагдаа ******* *******ын дээр нь гараад гарыг нь гавалсан......гэх мэдүүлэг, / хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
4.Гэрч Б.*******ийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 1 сарын 24-ний өдөр өөрийн танил Г.*******тай таарахад “уулзалдаагүй юм байна” гээд бид хоёр манай байрны гадаа сууж байгаад 0.5 литрийн “Хар чингис” гэх архийг уугаад дараа нь 0.75 литрийг “Соёрхол” гэх архи уугаад талдаа орж байхад Г.******* гарч бие засаж орж ирээд машин тавина гээд 10 давхарын гражийн хаалгыг нүдэж байхаар нь би очоод болиулах гэхэд дотогшоогоо яваад орсон. Граж дотор ороод “машин тавих сул зай юу байна уу” гээд яваад байхаар нь би араас нь дагаад явж байсан. Г.******* “машин тавих газар байхгүй байна даргатай чинь ярина” гэхэд нөгөө хүн “гражийн дарга байхгүй эхнэр нь байгаа” талаар ярихад Г.******* би “эмэгтэй хүнтэй ярьдаггүй” гэж хэлээд хэн нэгэн рүү яриад байсан. Тэгсэн гаржийн жижүүр гараад явсан. Бид хоёр граж дотор зогсож байхад нэг машин орж ирэхэд Г.*******ын хамаатны ахынх нь хүүхэд гэхээр нь би суулгаж өгөөд 10 давхарын гражаас гараад хажуу талын зэрэгцээ 7 давхарын орц руу ороод гэр рүүгээ орох гэхэд гэрт хүн байхгүй болохоор нь эхнэр хүүхдүүд рүүгээ ярьж орцондоо зогсож байгаад буцаж доошоо буугаад орцны үүдэнд ирэхэд гадаа хүн орилоод цагдаатай ноцолдоод байсан. Би сайн харахад Г.******* 2 цагдаагийн энгэрээс зуурчихсан ноцолдож байхаар нь би очих хооронд Г.*******ыг газар дараад 2 гарыг нь ард нь гавлахаар нь Г.*******ыг татаад босгосон. Удаагүй өөр хэдэн цагдаа нар ирээд Г.*******ыг аваад явсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
5.Гэрч Б.*******гийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах 7 давхар байшингийн доод гражид машинаа тавих санаатай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 40 минутын үед машинтайгаа очиход байрны голд нэг согтуу хүн орилж хашгираад нэг машины цонхыг тогшоод “ална шүү” гээд орилсон. Би хажуугаар нь машинтайгаа явтал миний машиныг цохиж магадгүй гээд жаахан холхон зогсож байхад 10 давхарын урдаас цагдаа нар ирж яваа харагдахаар нь би цагдаа дуудаж “энд согтуу хүн орилж хашгираад агсан тавиад байна” гэж хэлсэн. Цагдаа дуудаад шууд машиндаа суугаад байшингийн нөгөө талаар нь тойроод машинаа гражид хийгээд гэр рүүгээ явсан....гэх мэдүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
6.Гэрч Ш.*******ын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 01 сарын 24-ний өдөр ажилтай байж байхад 20 цагийн орчим 10 давхарын гражийн гадаа хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгоход 2 хүн цуварч орж ирсэн. Би “зогсоол байхгүй” гэхэд Г.******* нь “би мэдэж байна” гээд граж дундуур алхаж байснаа “танай даргатай чинь ярина, зогсоол гаргаж өг” гэхэд нь би “дарга байхгүй эхнэртэй нь ярьж болно” гэж хэлсэн. Г.******* надад “би эмэгтэй хүнтэй ярьдаггүй” гэж хэлээд гражид гар утсаараа оролдоод зогсоод байхаар нь даргадаа хэлэхээр гараад 7 давхар руу ороод буцаад 10 давхарын граж руу орж явахад Г.******* нь 17-37 гэсэн улаан ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан гарч ирээд машинаасаа буугаад байрны гадаа “пиздануудыг ална шүү” гээд орилсон. Яг хэн рүү дайрч байгаа нь мэдэхгүй зүгээр уурлаад орилоод байсан. Тэнд хэн нэгэн байвал дайрахаар шинжтэй байхаар нь би 10 давхарын гражийн хаалгыг хаагаад 7 давхар руу орж байхад цагдаа нар ирж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
7.Гэрч Б.*******ын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим над руу манай ээжийн дүү Г.******* ах залгаад “чи машинаа тавих юм уу би машинаа тавих гэсэн юм хүрээд ирээч” гэхээр нь би ойрхон явж байсан учраас аавын эзэмшлийн 17-37 УБД улсын дугаартай ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй 7 дугаар багт байрлах 10 давхарын граж руу ороход Г.******* ах нэг хүний хамт 2-лаа согтуу байсан. Би ******* ахыг тээврийн хэрэгсэлд суулгасан. Харин нөгөө залуу нь гараад явсан. Би тээврийн хэрэгсэлтэйгээ ар талаараа ухраад баруун дараад гарсан. Тэгсэн байрны голд байх зам дээр тээврийн хэрэгсэлүүд тавьсан байсан учир миний урд нэг тээврийн хэрэгсэл байгаад явж болохгүй түр зогсоход Г.******* ах тээврийн хэрэгслээс буугаад нэг жижиг суудлын тэрэгний цонхыг нүдээд “ална шүү пизда “гэж орилоод байсан. Би тээврийн хэрэгслээ ухраагаад урд байсан жижиг суудлын тэргийг өнгөрөөгөөд 7 давхарын урд машинаа шахаж зогсоогоод Г.******* ахыг суу гээд жолоочийн хажуу талын суудалд суулгаад зогсоолоос ухарч гараад явах гэхэд 2 цагдаа ирээд цонх тогшоод “амрыг эрье цагдаа ахлагч ******* байна юу болоод байна “гэхэд ******* ах хажууд сууж байгаад тээврийн хэрэгслээс буугаад тээврийн хэрэгслийн араар тойроод явахад миний миний машины урд болон хойд талаас тээврийн хэрэгсэл ирээд би зам тавьж өгөх болоод машинаа шахаж байрлуулаад ирэхэд цагдаа ******* “танай ахад мөргүүлчихлээ” гэж надад хэлсэн. ******* ах нөгөө том биетэй ******* гэх цагдаатай нь зууралдаад байхаар нь би салгах гээд ******* ахыг “боль, зүгээр байгаач, яах гээд байгаа юм” гэж хэлээд цагдаа ******* ах 2-ын дундуур ороход цагдаа ******* “чи яах гээд байгаа юм бэ цаашаа бай” гээд намайг татаж холдуулсан. Цагдаа ******* ******* ахыг газар унагаагаад дээр нь гарах гэхэд ******* ах доороос нь хөлөөрөө жийгээд сарвагануулаад байсан. Тэгээд ******* ахыг гавлаад авч явсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
8.Гэрч Я.ийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нийтийн хэв журам сахиулах эргүүлд гарах алба хаагчдыг цагдаагийн газрын үүдний хэсэгт 20 цаг 30 минутанд жагсааж албаны бэлэн байдал, ажлын цаг ашиглалт, хяналт тавьж, биед байх бичиг баримтанд шалгалт хийж эргүүлийн чиглэлд гаргахад 3, 7 дугаар багт үүрэг гүйцэтгэх ёстой байсан д/а Б. 1.5 дугаар багт үүрэг гүйцэтгэх байсан д/а Г. нар тасгийн дотоод ажилтай байсан тул эргүүлээс чөлөөлөгдсөн. Эдгээр алба хаагчтай үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байсан а/ч Б.******* а/а Ц.******* нарыг 3.7 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэхээр хамтад нь гаргасан. Үүрэг гүйцэтгэхэд нь алба хаагч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөмжийг өгч гарын үсэг зуруулаад эргүүлд гаргасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
1. Ц.*******ын биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт, /хх-ийн 40 дүгээр хуудас/,
10.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/
11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн № А-68 тоот:
1.Б.*******гийн биед дээд доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт, /хх-ийн 43 дугаар хуудас/,
12.Шүүгдэгч Г.*******ын 2018 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 01 сарын 24-ний өдөр танил Батаатай таараад ойрд уулзаагүй гээд бид 2 нийлээд 0.75л, 0.5 л-ийн 2 шил архийг аваад сэлэнгэ аймгийн сүхбаатар сумын 7 дугаар баг 2 хэсэг шинэ 7 дугаар байрны хажууд 59-94 УБВ улсын дугаартай “субору простер” маркийн тээврийн хэрэгсэл дотор уусан. Эхлээд 0.5 л-ийн архийг ууж дуусаад 0.75 л-ийн архийг ууж байгаад архины талд нь очоод юу болсноо санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн Б.******* гэх дүүгийнхээ тээврийн хэрэгсэлд сууж байснаа санаж байна. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
13..Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 07-10 дугаар хуудас/
14.Хүнийг саатуулсан тухай тогтоол /хавтатс хэргийн 13 дугаар хуудас/
15.Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65, 67-74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлт хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* овогт *******гийн *******ыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 7 давхар байрны гадна хууль сахиулагч Ц.*******, Б.******* нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Учир нь:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,6,7,8 дах хэсэгт зааснаар прокурорын хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх явцад мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан шаардлагууд хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл Г.******* нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 7 давхар байрны гадна хууль сахиулагч Ц.*******, Б.******* нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэж цагдаагийн ажилтан хохирогч Ц.*******ын биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэл учруулсан, хохирогч Б.*******н биед дээд доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн оролцсон прокурор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг тухайн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,6,7,8 дахь хэсэг мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******гийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Ялтны ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар ялтан тэнссэн хугацаанд хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан ялыг биеэр эдлүүлэхийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчөөгүй бол цаашид албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болохыг дурьдсугай.
7.Ялтан Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ