Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 74

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                                           Хэргийн индекс: 114/2016/0059/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч иргэн Р.*******ы Дархан-Уул аймгийн Засаг дарга А.*******од холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 дугээр захирамжийн Р.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 577 тоот захирамжаар Дархан сумын 14-р баг Дархан их дэлгүүрийн зүүн талд үйлчигээний зориулалтаар 1089 м2 газрыг эзэмшиж байгаад хугацаа нь дуусах дөхөөд ирэхээр нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын  газарт хүсэлт гарган аймгийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/194-р захирамжаар хугацааг 2 жилээр сунгуулан Газрын албатай 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн И-4602 дугаар бүхий 000555253 дугаарын гэрчилгээг 2 жилийн хугацаатай авч одоо тухайн газартаа зочид буудал барихаар Дархан Ус суваг ХК, ДСЦТСүлжээ ХК, Мэдээлэл холбоо сүлжээ ХК АОБГ-ын ГХУСХ, ЦДҮСүлжээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвөөс Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр зургаа гарган батлуулаад нийт 77.000.000 төгрөгийг зарцуулан барилгын үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Р.******* нь 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдөр аймгийн Засаг дарга А.*******од гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй богоод өөрийн гаргасан шийдвэрийг хамгаалж байгаа тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Р.*******ы эзэмшиж байгаа газрын хугацаа дуусаагүй мөн газрын төлбөрийг цаг тухайд нь төлсөөр  байхад  аймгийн  Засаг дарга А.******* нь 2016 оны 03 сарын 31-ний өдрийн А/76 дугаар захирамжаар Р.*******ы газар эзэмших эрхийг зөрчиж газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь заалтуудад заасан ямарч үндэслэлгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 тоот захирамжийн Рэнцэнханд овогтой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

           

             Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 1-1081тоот албан бичиг бүхий итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.1, 28-р зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч иргэн Р.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 67-р зүйлийн заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Р.*******ы Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 дугаар захирамжийн Р.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.НАРАНТУЯА