| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08704/И |
| Дугаар | 192/ШШ2025/00989 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/00989
| 2025 оны өдөр | 02 сар 05р 192/ШШ2025/00989 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч:***
Хариуцагч: ***
Хариуцагч: Б***
Зээлийн гэрээний үүрэгт 76,841,087 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ****, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч *** нь **** ХК-ийн Толгойт тооцооны төвтэй 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202045439536 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар зээл авч уг гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/202146319343 тоот зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ажлын байрыг дэмжих зээлийн зориулалтаар тус тус зээл авч, уг зээлийн гэрээнд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн хүүг 19.8 хувь болгож, зээлийн эргэн төлөх хуваарь болон бусад өөрчлөлтийг тус тус оруулж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202045439536 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БГҮ/202045439536 тоот үл хөд*** дугаартай 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 сарын 30-ны өдрийн БГХ202045439536 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил болон бараа материал ирээдүйд орж ирэх бизнесийн орлого зэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/202146319343 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 08 сарын 26-ны өдөр БГҮ/202146319343 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГХ 2021/46319343 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч **** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Тиймээс зээлдэ**** нарын өмчлөлийн С*** дугаартай 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.
Хариуцагч **** тайлбарын агуулга: : Би орбитод хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг, уг зээлийг хүнсний бараа үйлчилгээний зориулалтаар***ХК-аас авсан нь үнэн. Тухайн байгууллагаас бодсон хүү, үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна., Ковидын үе таарч ажил маань зогссон тул зээлийн хүүг бууруулж, хугацаа олгож өгөхийг л хүсэж байна.
Хариуцагч **** тайлбар, татгалзлын агуулга: *** итгээд *** бид хоёрын зүгээс өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *** дугаартай 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Өмнө нь **** уулзаж зээлээ төлсөн талаар асуухад зээлээ төлөөд дууссан удахгүй байрыг барьцаа хөрөнгөөс чөлөөлнө байх гэж байсан. **** бид хоёрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч **** нотариат орж гарын үсэг зурах шаардлагатай байна гэж хэлсний дагуу ямар учиртайг нь мэдэхгүй нотариат орж гарын үсэг зурсан. Нотариат орж хийлгэсн итгэмжлэлийг ойлгоогүй гарын үсэг зурсан. **** банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн барим**** банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34/6291 дугаар итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202045439536 дугаар зээлийн гэрээний хуулбар, БГҮ202045439536 дугаар барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1159 дүгээр итгэмжлэлийн хуулбар, 0116416 дугаар гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн өргөдөлийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээл, барьцааны гэрээний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн бүртгэлийн картны хуулбар, гар өргөдөлийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***к ХК /цаашид банк гэх/ нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,841,087 төгрөг гаргуулах, хариуцагч *** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч *** нь нэхэмжлэгч банктай 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202045439536 тоот зээлийн гэрээ, БГҮ/202045439536 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар хариуцагч **** нарын өмчлөлийн **** дугаартай, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцжээ. /хх-ийн 13,16/
Энэхүү гэрээнд талууд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 41, 46, 52, 62 /
Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдээр зээлийн гэрээний хугацааг сунгасан, мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/202146319343 тоот гэрээгээр өмнө байгуулсан ЗГ/202045439536 тоот зээлийн гэрээний төлөөгүй үлдэгдлээс 50,000,000 төгрөгийг ажлын байрыг дэмжих зээлд хамааруулан хүүг жилийн 3 хувь хүртэл буулгасан, гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүйгээс жилийн 19,8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 52/
Дээр дурдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүдэд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж хариуцагч **** гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд хариуцагч *** маргахгүй байна.
Гэрээний нэмэлт өөрчлөлт нь зээлдэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан, илүү хүнд нөхцөл тулгасан зүйлгүй бөгөөд харин ч зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу түүний хүсэлтийг үндэслэн шийдвэрлэж байсан болох нь түүний банкинд хандан гаргаж байсан хүсэлтээр нотлогдоно. /хх-ийн 38, 40, 43, 67/
Нэхэмжлэгч банк нэхэмжлийнхээ үнийг ЗГ/202045439536 тоот зээлийн үндсэн төлбөр 3,160,948 төгрөг, хүү 2,119,114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244,181 төгрөг, нийт 5,524,243 төгрөг, ЗГ/202146319343 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 47,159,147 төгрөг, хүү 21,661,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,417,003 төгрөг, нотариатын зардалд 79,000 төгрөг, нийт 71,316843 төгрөг, бүгд 76,841,087 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр дууссан байна.
Хариуцагч **** зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд мөргөдөггүй, хүлээн зөвшөөрсөн, мөн зээлийн үлдэгдэл тооцоолсон нэхэмжлэгч банкнаас гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт гэх баримтуудаар давхар нотлогдсон. /хх-ийн 6, 65/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсэн ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд тохиролцсон байна.
Хариуцагч зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд, хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч банк зээлдэгчээс үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон шаардсан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч***г, *** нарын өмчлөлийн **** тоотод байрлах, улсын бүртгэлийн**** дугаартай, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагын тухайд барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мэдээгүй гэх үндэслэлээр маргаж байна.
Хариуцагч**** нар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг эрхийг хариуцагч ****д 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл үйлдэж, нотариатаар гэрчлүүлжээ. /хх-ийн 22/
Энэхүү итгэмжлэлийг үндэслэн хариуцагч **** барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба тухайн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд түүнд итгэмжлэлээр олгосон эрх хэрэгжүүлэх хугацаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт бүрэн эрхийг хэрэгжүүлсэнээр төлөөлөл дуусгавар болохоор заасан ба хариуцагч ***** олгосон эрхийн дагуу хэрэгжүүлсэн эрхийг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Иймд хариуцагч **** зээлийн гэрээний үүрэгт 76,841,087 төгрөг гаргуулан нэхэмжлэгч****ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр тохиролцсон хариуцагч Д**** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.1, 116, 118 :
1. , 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** 76,841,087 /далан зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** 16.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. 7 7.1.1 , 56 56.1 дэх чийн ул 612,355 төгр , аас 612,355 төгрөг .
4. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ