Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/030

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2314001120153 тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  шүүгч Г.Тэгшсуурь илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн ....... ******* овогт *******ийн ******* / РД: ******* /,

Шүүгдэгч  *******  нь согтуугаар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г найз *******той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгааж, багалзуурдах зэргээр  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус  зодож, нийт 4 удаагийн үйлдлээрээ байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон  гэмт хэргийг үйлдсэн   гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д  зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж болно” гэх нөхцөл байдлыг хэрэглээгүй Б.******* нь хувийн байдлын хувьд ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 10, 14 настай 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өөрийн гэсэн мэргэжилгүй тул барилгын болон бусад олдсон ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэж амьдардаг бөгөөд холбогдох баримтыг нотлох баримтаар өгсөн байхад шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй.

Иймд *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн тул түүний ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* болон шүүгдэгч *******оос гаргасан гомдолтой танилцлаа. Шүүгдэгч *******ийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч ******* нь өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй, Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор хадам ээж болох н.Сэржмядагийг гэр бүлийн 3 хүчирхийлэл үйлдэж зодсон гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, шүүхээс гурван зуун тавин цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хадам ээж болох н.Сэржмядагийг зодсон гэх гэмт хэрэгт холбогдуулж дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан үзэхэд эдгээр үйлдэлдээ өөртөө дүгнэлт хийсэн, ухамсарласан зүйл харагдахгүй байна. Мөн одоо Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэврээр ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай шийтгэврээр ******* нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт гэртээ хамтран амьдрагч г зодож, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ хамтран амьдрагч *******г зодож, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийтгэврээр ******* нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн шийтгэврээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Эдгээр зөрчлүүдийг удаа дараа буюу зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдсэн. Иймд ******* үйлдэлдээ дүгнэлт хийсэн, ар гэрийн байдал хүүхдүүдээ тэжээн тэтгэхээсээ илүү архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь нотлогдон тогтоогдож байна. ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч г найз н.той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгаа, багалзуурдах зэргээр, мөн түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр туст тус 1 удаа зодож, нийт 4 удаа буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Байнга зодсон гэдэг нь Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно, хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг байдлаар илэрнэ. Мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэх саналыг гаргаж байна. Мөн ******* дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг үгүйсгэхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

... ******* нь хувийн байдалтайгаа холбоотой холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. ******* нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 10, 14 настай 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй асран хамгаалалтад байдаг. Түүний эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул ******* нь барилгын ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж, хүүхдүүдийнхээ эмчилгээний зардлыг олдог. *******ийг хоригдох хугацаанд нь хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийг нь Улаанбаатар хот руу эмчлүүлэх, эм тариагүй болсон зэрэг ар гэрийн нөхцөл байдал хүнд нөхцөлд байгаа талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн зүгээс хохирол гомдолгүй болохоо шүүхийн зүгээс илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч  ******* нь согтуугаар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г найз *******той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгааж, багалзуурдсан,  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус  зодож, нийт 4 удаа буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 31-33, 35  дугаар талд авагдсан “... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...манай нөхөр ******* нь согтуу ...манай эрэгтэй найз гэгчтэй хардаж нүүр нүд рүү нүдээд эхэлсэн, “муу янхан банзал пизда минь чи хэнтэйгээ янхандаад байгаа юм” гэж хэлээд ....намайг хоолойноос багалзуурдаж, үснээс зулгааж зодож байсан тэгээд манай хажуу айлын охин Жоохноо нь намайг *******оос салгаж манайх руу явъя гэж хэлээд улмаар Рагчаагийнд орсон. ...Миний биед халдахдаа миний хамар хэсэг орчимд гараа зангидаж 3 удаа цохисон, зүүн нүдний дээр хөмсөг орчимд гараараа 1 удаа цохиж бас үснээс зулгаасан, багалзуур шахаж халдсан. Хэл амаар доромжлохдоо муу янхан банзал пизда минь чи хэнтэйгээ янхандаад байгаа юм гэж хэлсэн...”

... Хамгийн анх 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* нь мотоциклоо хүнд зараад түүний мөнгө нь миний данс руу орсон юм. Тэгээд надаас мөнгө нэхээд байхаар нь би гэртээ түлш авъя гэж хэлэхэд миний хоолойг боож гар руу цохиж аваад байхаар нь би 25,000 төгрөг өгсөн тэгээд байж байтал орой нь согтуу ирээд чамайг ална гээд эрүү хэсэг рүү өшиглөж байсан зүйл болж байсан. Дараа нь буюу 2 дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хамтран амьдрагч ******* нь баривчилгаанаас гарч ирсэн бөгөөд орой нь согтуу архи уучихсан гэртээ ирээд найз тайгаа хардаад “янхан, банзал, янхандаад яваад байна уу” гэж хэлээд 2 удаа гуя руу өшиглөсөн, толгойгоороо миний дух руу мөргөсөн би тэр үед ухаан алдаж унаж байсан. Дараа нь 3 дахь удаагаа 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг янхан, банзал, пизда гэж хэл амаар доромжилж багалзуурдаад толгой руу 2 удаа цохиж байсан...” гэх хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан “1.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...”  гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт,

Хавтаст хэргийн 82-83 дугаар талд авагдсан “Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/15 дугаартай шийтгэвэр”

Хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдсан “Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЗШ/184 дугаартай шийтгэвэр” болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс  шүүгдэгч *******ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т тус тус заасны дагуу  ял хөнгөрүүлэх болон  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй   гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлд заасны дагуу зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид тухайн зүйл ангид заасан хүнд ялыг нь хэрэглэх шаардлага байхгүй, хөнгөн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тухайн зүйл ангид заасан хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдолгүйгээ илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байна гэж үзлээ.

Мөн  анхан шатны шүүх нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн “ гэдгийг орхигдуулсан байна.

Иймд  энэ талаар давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “... байнга зодсон...” гэснийг “ ...байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ... “ гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...зургаан / 06сарын хугацаагаар хорих ялаар ...” гэснийг “... зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ... гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс явахыг хориглох үүргийг хүлээлгэж,  уг үүргийн биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ч.НАМХАЙДОРЖ