2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00805

 

 

 

 

 

 

2025 оны өдөр

01сар 30 р 192/ШШ2025/00805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч **** нь өндөр насны тэтгэврээрээ амьдардаг. Нэхэмжлэгч ганц хүүтэй, хүү нь гэр бүлээрээ Австрали улсад амьдардаг. Манай бэр ****2023 оны 3 дугаар сард нэхэмжлэгч рүү залгаж **** тоот **** гэх хүний данс руу 12,000,000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Манай хүү мэдэж байгаа юу гэж асуухад *** мэдэж байгаа гэж хариулж байсан. Хүний газар хүүхдүүд минь хэцүү байгаа гэж бодоод ****8 тоот данс руу шилжүүлсэн. Манай бэ*** миний хүүгээс нууж, надад худлаа хэлж** данс руу 12,000,000 төгрөгийг надаас гаргуулсан байсан. Миний олж мэдсэнээр ****данснаас нийт 10,000,000 төгрөгийг *** тоот данс руу шилжүүлсэн, одоо мөнгө өгөх хэрэггүй гэж н.Хангай хэлсэн. Тиймээс манай бэр болон Т*** нар ашиг сонирхлын хамааралтай бөгөөд манай бэр намайг хуурч 12,000,000 төгрөгөөр хохироосон. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ****н гаргасан тайлбар, татгалзлын агуулга: шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай 10 жилийн ангийн охин*** нар надаас мөнгө зээлдэг байсан. Өмнө нь ***уу шилжүүлж байсан мөнгө энэ хэрэгт хамааралгүй. Би ***ж гэх хүнээс мөнгө зээлж аваагүй, уулзаж байгаагүй, надад хамааралгүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1232 дугаар итгэмжлэл, *** дансны хуулга, төрөл садангийн лавлагаа, *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3499 дүгээр итгэмжлэлийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***угаартай захирамжийн хуулбар

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: *** дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** холбогдуулан 12,000,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бусдын өмнөөс мөнгө шилжүүлснээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгчийн хүү, бэр хоёр нь зээлсэн мөнгөө нэхэмжлэгчийн дансаар дамжуулан буцаан төлсөн гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч*** тоот данснаасаа хариуцагч **** тоот дансанд 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдоно. /хх-ийн 5/

Дээр дурдсан гүйлгээний утга нь Б**** хоёроос зээл төлөв гэсэн агуулгатай байх бөгөөд ****л нь хүүгийнх нь эхнэр /бэр/ болох нь төрөл садангийн лавлагаа, зохигчийн тайлбараар нотлогдох бөгөөд мөнгө хүлээн авсан тухайд хариуцагч маргаагүй. /хх-ийн 6/

Хариуцагч нь нэхэмжлэгчийн бэр Д**** болон хүү**** нарт удаа дараа мөнгө зээлдүүлж байсан, тэд зээлсэн мөнгөө буцаан төлсөн нь гүйлгээний утга, мөн миний **** тоот дансны хуулга, **** харилцсан Facebook чатаар харилцсан бичвэр зэргээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч****л гэх хүний хаяг мөн болох, уг бичвэрүүд 2023 оны 11 сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны хооронд бичигдсэн, зээлсэн мөнгөө 13,000,000 төгрөг болгож өгсөн тухай дурджээ. /хх-ийн 84/

Хариуцагчийн *** тоот дансны хуулганаас үзэхэд нэхэмжлэгчийн бэр **** нарт удаа дараа мөнгө шилжүүлэн өгч байсан нь нотлогдох ба нэхэмжлэгч нь өөрийн хүү, бэр хоёрын хүсэлтээр мөнгийг шилжүүлэн өгсөн тухай тайлбарласан. /хх-ийн 34, 62, 84/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэнээс иргэний эрх зүйн харилцаа үүсэж болох, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх, нэхэмж***нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн гэх, хариуцагч нь тухайн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ****нарын /Австрали улсад ажиллаж амьдарч байгаа/ бусдад төлөх төлбөрийг тэдний хүсэлтийн дагуу дансаараа дамжуулан төлсөн үйл баримт тогтоогдов.

Иймд нэхэмжлэгч **** холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

115 115.1, 115.2.3, 116, 118 :

1. 8 дугаар зүйлийн 8.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** холбогдуулан гаргасан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1, 56 56.1 дэх чийн ул төгрөгийг 206,950 төгрөгийг сүгэй.

3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ