2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00747

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00747

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ........... дүүрэг, ..... дүгээр хороо, .............. гудамж, .... байр, ..... тоотод оршин суух Ө овогт Б Б /РД:................/,

 

Нэхэмжлэгч: .............. дүүрэг, .... дүгээр хороо, ................ оффис, ........ давхарт байрлах М д ХК /РД:............./ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ дүүрэг, .. дүгээр хороо, ............. гудамж 46, өөрийн байранд байрлах Ө х ХХК /РД:................/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохиролд 18,834,104 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,290,147 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гэм хорын хохиролд 611,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У,

Нэхэмжлэгч М д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Хариуцагч Ө х ХХК-ийн захирал П.А,

Иргэдийн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ө х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18,834,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ө х ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, ........ дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн барьсан .... блокийн байрны .... давхар, .... тоот хаягт байрлах .... талбайтай ....өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр захиалан авсан байдаг.

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ариун цэврийн өрөөнөөс их хэмжээний ус задарч, орон сууцны бүх өрөө усанд автсан. Улмаар орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний А ХХК-д дуудлага өгч, үзлэг хийлгэхэд тус компанийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Ариун цэврийн өрөөний уян шланк задарч, ус алдсан" гэж тодорхойлсон байдаг. Ус алдсанаас үүдэн паркетан шал хөөж, дахин ашиглах боломжгүй болсон. Мөн гал тогооны тавилга, унтлагын өрөөний тавилгууд, үүдний тавилгуудын суурь хэсэг усанд норж, эвдэрсэн байх тул түүнийг задалж, дахин угсруулах шаардлагатай болсон. Үүнээс болж паркетан шалыг хуулж, орон сууцыг цэвэрлүүлэн, дээрх тавилгуудыг задалж, угсруулсан бөгөөд учирсан хохирлоос болж өөрийн орон байранд эрүүл, аюулгүй амьдрахад хүндрэлтэйн улмаас сарын 4,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр орон сууц хөлсөлсөн.

Ө х ХХК нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Барилгын үйл ажиллагааны механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх зарчмыг зөрчсөн.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. ... барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 14.7 ...Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Иймд хариуцагч Ө х ХХК-аас гэм хорын хохиролд 18,834,104 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч М д ХК нь хариуцагч Ө х ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,290,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... М Д ХК-ийн Орон сууцны даатгалын №218051671283 тоот гэрээт даатгуулагч Б.Б .............. дүүрэг, .... хороо, .... хороолол, ....... гудамж, .... байр, ..... тоот орон сууцанд 2022 оны 01 сарын 20-ны өдөр ариун цэврийн өрөөний суултуурын уян шланк задарч их хэмжээний ус алдсаны улмаас уг байрны бүх өрөөний паркетан шал норж, хөөж нийт 3,290,147 төгрөгийн хохирол учирсан байна

Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 40.1.8-д барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй... гэж заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг Ө ХХК хариуцах үүрэгтэй байна.

Ослын улмаас Б.Б эд хөрөнгөнд учирсан 3,290,147 төгрөгийн хохирлыг М Д ХК-иас барагдуулж, Монгол улсын Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар Б.Б эд хөрөнгөд учирсан хохирол 3,290,147 төгрөгийг Ө х ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч нь Б.Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 03-р сарын 24-ний өдрийн 181/Ш32022/03784 дугаартай захирамжаар иргэн Б.Б нэхэмжлэлээр гэм хорын хохиролд 18,834,104 төгрөг гаргуулахаар манай компанийг хариуцагчаар татсан байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр .......... дүүргийн .... хорооны .... үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан. Б.Б нь .... орон сууцны барилгын .... тоот .... талбайтай сууцыг 2020 оны 9-р сард худалдан авсан.

Б.Б нь нэхэмжлэлдээ 2022 оны 01-р сарын 19-ний шөнө ................. дүүргийн ..... хорооны .... байрны ..... тоот хаягт байрлах сууцандаа ус алдсан, паркетан шал хөөж, дахин ашиглах боломжгүй болсон, гал тогооны тавилга унтлагын тавилга, үүдний тавилга суурь хэсэг усанд норж эвдэрсэн, байр хөлсөлсөн гэжээ.

Манай Ө х ХХК нь уг орон сууцны барилгыг Барилгын тухай хуульд нийцүүлэн барьж, барилгыг улсын комиссоор байнгын ашиглалтад оруулж өмчлөгчид шилжүүлсэн. Шугам сүлжээ, тоноглол, хангамжийг орон сууц ашиглалт засвар үйлчилгээний А ХХК нь хуулийн дагуу хариуцан ажилладаг юм.

А ХХК /мэргэжлийн байгууллага/ нь орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэйгөөр орон сууцны инженерийн шугам тоноглол, хангамжийг Орон сууцны тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын дагуу хариуцаж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалт ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1,1-д зааснаар ... засвар үйлчилгээ хийж төлбөрийг авдаг, 19.1.2-д зааснаар ... цэвэр, бохир ус... зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, 19.1.3-д зааснаар ... хэвийн ажиллагааг хангаж, ...арга хэмжээ авах, 19.1.4-д зааснаар ... шугам тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах эрх үүрэгтэй. Мөн хуулийн 14-р зүйлийн 14.7-д ... хохирол, гэмтлийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцахаар заагдсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Б нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч мөн бөгөөд Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар хууль тогтоомж, норм, нормативын шаардлагыг мөрдөнө, 46.1.3-т ... барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх, 46.1.4-т ... инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, 46.1.9-т ... дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй юм.

.... байрны .... тоотын ариун цэврийн өрөөний уян шланк нь сууцны дотор талд буюу нэг үгээр хэлбэл Б.Б гэгчийн өмчлөлд байдаг. Уян шланк нь богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл юм. Түүнчлэн ус алдсан гэх ариун цэврийн өрөөний суултуурт биде буюу автомат суултуурыг нэмж суулгасан, автомат суултуурыг суурилуулахдаа усны уян шланкийг тасалж салгаад түүн дээр ус шүүгч байрлуулж өөрчилсөн байна. Нэг үгээр хэлбэл шугамын усаа хааж зогсоохын тулд вентиль /хаалт/ байдаг. Өмчлөгч, нэхэмжлэгч нь өөрийн, бусдын өмч эд хөрөнгийг хамгаалж вентиль хаалтаар нь усыг хаах эсвэл гадна талд коридорт байрлах цэвэр усны коллектор дээр мэргэжлийн орон сууц ашиглалт засвар үйлчилгээний компаниар хаалгуулж хамгаалах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө доод давхарт байрлах буюу манай Ө х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох .... байрны ... давхрын ..., ... тоотын .... м.кв талбайтай үйлчилгээний байрны дээрээс ус алдаж хохирол учруулсан боловч хохирлыг барагдуулаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б хүсэлтээр дутуу төлөлттэй байхад нь манайх итгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгсөн. Гэтэл төлбөрийн үлдэгдлээ барагдуулахгүй 580 гаруй хоног өнгөрч байгаа юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Ө х ХХК-ийн өмчийг гэмтээсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй биднийг хохироосон учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгаж, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглосон", 101.7-д зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар заасан байдаг.

Нэхэмжлэгч нь өөрөө өмчийнхөө ариун цэврийн өрөөний уян шланкийг тасалж, залгаж өөрчлөлт хийж автомат суултуурын ус шүүгчийг холбож хийсэн, ус алдаж байгааг хянаж таслан зогсоогоогүй, хамгаалаагүй, манай компанийн эд хөрөнгийн дээрээс ус алдсан хохирлыг барагдуулаагүй, орон сууц захиалгын гэрээний төлбөрөө төлж дуусгаагүй байгаа. Мөн орон сууцны ашиглалтыг орон сууц ашиглалт засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага А ХХК хариуцан ажилладаг. Б.Б өмчлөлийн эд хөрөнгө, тоноглол, дагалдах хэрэгслийн ашиглалт, арчилгааг бид мэдэхгүй, хариуцах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч нь М д ХК-ийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч М д ХК нь орон сууцны даатгалын 218051671283 тоот гэрээт даатгуулагч Б.Б орон сууцанд ариун цэврийн өрөөний уян шланк задарч ус алдсаны гэм хорын хохиролд 3,290,147 төгрөг гаргуулахаар манай компаниас нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Манай компани 2018 оны 7-р сарын 17-ны өдөр ............. дүүргийн .... хорооны .... үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан. Б.Б нь 204 тоотын 112м2 талбайтай сууцыг 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн гэрээгээр худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 10-р сард авсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Барилгын тухай хуулийн 14.6 болон 40.1.8-д заасныг үндэслэн манай компанийг хохирлыг хариуцах үүрэгтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй юм . Учир нь:

Барилгын тухай хуулийн 4.1.3-д "... барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг" хэлнэ гэж тодорхойлсон, 14.3-т ... Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэсэн байдаг. Мөн хуулийн 14.6-д ... Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэсэн нь барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш зүгшрүүлэлтийн 1 жилийн хугацааны дараахь ашиглалтын үед барилга байгууламжийн үндсэн хийц, цэвэр ус, бохир ус, цахилгаан, холбоо, дулааны хангамжийн шугам, насос, узель зэрэг нь хэвийн ажиллаж байхыг л заасан юм.

Иргэний хуулийн 101.7-д ... гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцах" гэж зааснаар Б.Б хариуцна.

Орон сууц захиалгаар бариулах гэрээ /2022.09.02-ны Б57 дугаартай/-ний 4.15 дээр ... Орон сууцыг өмчлөх эрх шилжсэн эсвэл захиалагч түлхүүрээ авсан үеэс гал түймэр, үер ус, газар хөдлөлт, хөрсний гулгалт болон байгалийн бусад гамшиг, түүнчлэн ашиглалтын болон гэмт халдлага, гаднын нөлөөллөөс үүсэж болох эрсдэлийн хариуцлагыг Захиалагч өөрөө хариуцна гэж Б.Б үүрэг хүлээсэн.

А ХХК /мэргэжлийн байгууллага/ нь орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэйгөөр орон сууцны инженерийн шугам тоноглол, хангамжийг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын дагуу хариуцаж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-ийн 19.1.1-д зааснаар засвар үйлчилгээ хийж төлбөрийг авдаг, 19.1.2-д зааснаар цэвэр, бохир ус...зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, 19.1.3 -д зааснаар ...хэвийн ажиллагааг хангаж, ...арга хэмжээ авах" 19.1.4-д зааснаар ...шугам тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах эрх үүрэгтэй. Мөн хуулийн 14-р зүйлийн 14.7-д "... хохирол, гэмтлийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах-аар заагдсан байдаг.

Б.Б нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч мөн бөгөөд Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар хууль тогтоомж, норм, нормативын шаардлагыг мөрдөнө; 46.1.3 дэх барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх, 46.1.4-д ...инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, 46.1.9-д ...дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй юм.

Түүнчлэн .... байрны ... тоотын ариун цэврийн өрөөний уян шланк нь сууцны дотор талд буюу нэг үгээр хэлбэл Б.Б гэгчийн өмчлөлд байдаг. Уян шланк нь богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл юм. Ус алдсан гэх ариун цэврийн өрөөний суултуурт биде буюу автомат суултуурыг нэмж суулгасан, автомат суултуурыг суурилуулахдаа усны уян шланкийг тасалж салгаад түүн дээр ус шүүгч байрлуулж өөрчилсөн байна. Нэг үгээр хэлбэл шугамын усаа хааж зогсоохын тулд вентиль /хаалт/ байдаг. Өмчлөгч Б.Б нь өөрийн, бусдын өмч эд хөрөнгийг хамгаалж вентиль хаалтаар нь усыг хаах эсвэл гадна талд коридорт байрлах цэвэр усны коллектор дээр мэргэжлийн орон сууц ашиглалт засвар үйлчилгээний компаниар хаалгуулж хамгаалах үүрэгтэй.

Иргэн Б.Б нь өөрийнхөө доод давхарт байрлах буюу манай Ө х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох .... байрны .... давхрын ..., ... тоотын ........... талбайтай үйлчилгээний байрны дээрээс ус алдаж хохироосон, хохирлыг барагдуулаагүй. Мөн Б.Б хүсэлтээр дутуу төлөлттэй байхад нь манайх итгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргасан боловч барагдуулаагүй 580 гаруй хоног өнгөрч байгааг хэлэх нь зүйтэй.

Б.Б нь Ө х ХХК-ийн өмчийг гэмтээсэн, хохироосон учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгаж, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д ... Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглосон, 101.7-д зааснаар ... гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцах-аар байгаа юм.

Бид бусдын өмчлөлийн эд зүйлийг хариуцахгүй, өмчлөгч нь өөрөө өмчийнхөө ариун цэврийн өрөөний уян шланкийг тасалж, залгаж өөрчлөлт хийж автомат суултуурын ус шүүгчийг холбож хийсэн, ус алдаж байгааг хянаж таслан зогсоогоогүй, хамгаалаагүй, манай компанийн эд хөрөнгийн дээрээс ус алдаж хохироосон. Мөн .... орон сууцны цэвэр усны шугам хангамж, ашиглалтыг орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага А ХХК хариуцан ажилладаг. Б.Б өмчлөлийн эд хөрөнгө, тоноглол, дагалдах хэрэгслийн ашиглалт, арчилгааг бид мэдэхгүй, хариуцах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М д ХК нь даатгуулагчийнхаа нөхцөл байдал, үүрэг хариуцлага, орон сууцны ашиглалт, барилга байгууламжийн үндсэн хийц, тоног төхөөрөмж, байнга ашиглагддаг богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл, өмчлөл эзэмшил зэргийг сайтар ойлголгүйгээр, даатгуулагчдаа гэрээний төлбөрөө төлчхөөд, түүнийгээ бусдаас гаргуулж барагдуулна гэх нь ч зүйд нийцэхгүй юм.

Иргэн Б.Б нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03-р сарын 24-ний өдрийн 181/Ш32022/03784 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, манай компанийг хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байна.

Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үйл баримт үүссэн байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү. гэжээ.

 

5. Хариуцагч Ө х ХХК-иас нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гэм хор учруулсны хохирол болох 611,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Шүүх дээр хэлэлцэгдэж байгаа Б.Б нэхэмжлэлтэй Ө х ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд Ө х ХХК-д учирсан хохирлоо нэхэмжлэгч Б.Б нөхөн төлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэн Б.Б нь 2020 оны 9-р сарын 02-ны өдөр манай Ө х ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан ........... дүүргийн ...... хорооны ......... байрны .... давхрын .... тоотын ... талбайтай ... өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан.

Б.Б нь уг сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 2020 оны 10-р сард шилжүүлэн, сууцаа хүлээн авч байрандаа өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2022 оны 1-р сарын 19-ний өдөр өмчлөлийнхөө орон сууцанд ус алдаж, хамгаалаагүйн улмаас байрныхаа доод давхарт буюу .... давхарт байрлах манай Ө х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох .... байрны ... давхрын ... тоотын .... м.кв, .... тоотын .... м.кв бүхий нийт ....м.кв талбайтай үйлчилгээний байрнуудын дээрээс ус алдаж, манай Ө х ХХК-ийн өмчийг гэмтээж хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгаж, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй юм.

Ус алдсаны улмаас хохирсон хохирлоо Х ХХК-иар үнэлгээ хийлгэж хохирлоо баталгаажуулсан.

Уг Х ХХК-ийн гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тайланд ажлын хөлс 410,000 төгрөг, материалын зардал 118,000 төгрөг, тээврийн зардал 20,000 төгрөг, нийт 548,000 төгрөгийн хохирол учирсан мөн тайланд тусгагдаагүй үнэлгээний үйлчилгээний хөлсөнд 53,500 төгрөг, нотариатын хөлсөнд 10,000 төгрөгийн зардлууд тус тус гарсан бөгөөд 611,500 төгрөгийн хохирол учраад байна. Иймд Б.Б 611,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Б.Б нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Б нэхэмжлэлтэй, Ө х ХХК-д холбогдох иргэний хэрэгт Ө х ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдөрт шилжих шөнө хариуцагч Ө х ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Б.Б гэрийн ариун цэврийн өрөөнөөс их хэмжээний ус задарч, орон сууцны бүх өрөө усанд автсан.

Нэхэмжлэгч Б.Б нь ус алдаж байгааг мэдсэн даруйдаа шаардлагатай арга хэмжээг авч орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний А ХХК-д дуудлага өгч, үзлэг хийлгэхэд тус компанийн мэргэжлийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Гадны нөлөөгүй гэж тогтоон, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг Ариун цэврийн өрөөний суултуурын уян шланг задарснаас болж ариун цэврийн өрөөний шал, зочны өрөө, коридор, унтлагын өрөө, ажлын өрөө, жижиг өрөөнд их хэмжээний ус алдсан байсан гэж тодорхойлсон байдаг.

Хариуцагч Ө х ХХК нь тухайн орон сууцны барилгыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байдаг бөгөөд ус алдсан хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нь Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна , 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэж зааснаар барилга байгууламжийн хэвийн ашиглалтын хугацааны дотор гарсан зөрчил байна.

Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Барилгын үйл ажиллагааны механик аюулгүй байдлыг хангах зарчим буюу: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх; гэж мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 5.4,-т Барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. гэж заасан бөгөөд хариуцагч Ө Х ХХК нь дээрх зарчмыг мөрдөж ажиллаагүй.

Барилга байгууламжийн хэвийн ашиглалтын хугацаанд барилгын материал, хэрэглэгдэхүүн нь ашиглалтын шаардлага хангасан, хэвийн ашиглалтын хугацаанд найдвартай ажиллах бололцоотой байх ёстой.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ус алдсан шалтгааныг гадны нөлөөгүй гэж тогтоогдсон бөгөөд өөрөөр хэлбэл биде суултуур хийлгэсэн нь хэрэг учралтай хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Иймд Б.Б нь бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

7. Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал анх хүлээлгэж өгсөн суултуурыг сольсон ба сольсон шалтгаанаар ус алдсан уян хоолойг сольсон, анх хийсэн холболтыг өөрчилсөн, хөдөлгөсөн шалтгаанаар ус алдсан гэж үзэж байна. М д ХК нь даатгалын үндсэн чиг үүргийн дагуу даатгуулагчийг хохиролгүй болгосон ба хариуцагч талаас хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж бодож байна. Хариуцагч талын анх нийлүүлсэн суултуур холболт биш гэж бодсон тул буруугүй гэж бодож байна гэжээ.

 

8. Нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний хуулбар, Адтай ноён ХХК-ийн тодорхойлолт, Х ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангийн хуулбар, зарлагын падаан зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

9. Нэхэмжлэгч М д ХК-иас итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууцны даатгалын гэрээний хуулбар, даатгалын компани сонгох мэдүүлгийн маягтын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-ийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, Х ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, дансны хуулга, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна

 

10. Хариуцагчаас 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг, нотлох баримтууд, өмчлөх эрхийн 000107258 дугаар гэрчилгээний хуулбар, иргэн М.Идэрийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлэг, нотлох баримтууд, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №10/196 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, өмчлөх эрхийн 000163462 дугаар гэрчилгээний хуулбар, иргэн М.Гүнсэнгийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

11. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.Б, Ө х ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б, М д ХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчаас худалдаж авсан орон сууцны ариун цэврийн өрөөнөөс их хэмжээний ус задарч, орон сууцны бүх өрөө усанд автсан. Улмаар орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний А ХХК-д дуудлага өгч, үзлэг хийлгэхэд тус компанийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Ариун цэврийн өрөөний уян шланг задарч, ус алдсан" гэж тодорхойлсон байдаг. Ө х ХХК нь Барилгын тухай хуульд зааснаар бат бөх чанартай уян шаланк суурилуулаагүй ба тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын баталгаат хугацаа гурван жил учир хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 

3. Нэхэмжлэгч М д ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Барилгын тухай хуульд заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг Ө х ХХК хариуцах үүрэгтэй. Ослын улмаас Б.Б эд хөрөнгөнд учирсан 3,290,147 төгрөгийн хохирлыг М Д ХК-иас барагдуулсан учир Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... ариун цэврийн өрөөний уян шланк нь сууцны дотор талд буюу нэг үгээр хэлбэл Б.Б гэгчийн өмчлөлд байдаг. Уян шланк нь богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл юм. Түүнчлэн ус алдсан гэх ариун цэврийн өрөөний суултуурт бидэ буюу автомат суултуурыг нэмж суулгасан, автомат суултуурыг суурилуулахдаа усны уян шланкийг тасалж салгаад түүн дээр ус шүүгч байрлуулж өөрчилсөн байна. Нэг үгээр хэлбэл шугамын усаа хааж зогсоохын тулд вентиль /хаалт/ байдаг. Б.Б өмчлөлийн эд хөрөнгө, тоноглол, дагалдах хэрэгслийн ашиглалт, арчилгааг бид мэдэхгүй, хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Б.Б нь уг сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 2020 оны 10 дугаар сард шилжүүлэн, сууцаа хүлээн авч байрандаа өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өмчлөлийнхөө орон сууцанд ус алдаж, хамгаалаагүйн улмаас байрныхаа доод давхарт буюу ... давхарт байрлах манай Ө х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох ... байрны ... давхрын ... тоотын ... м.кв, ... тоотын .... м.кв талбай бүхий нийт ... м.кв талбайтай үйлчилгээний байрнуудын дээрээс ус алдаж, манай Ө х ХХК-ийн өмчийг гэмтээж хохирол учруулсан гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч Б.Б нь ус алдаж байгааг мэдсэн даруйдаа шаардлагатай арга хэмжээг авч орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний А ХХК-д дуудлага өгч, үзлэг хийлгэхэд тус компанийн мэргэжлийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Гадны нөлөөгүй гэж тогтоон, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг Ариун цэврийн өрөөний суултуурын уян шланк задарснаас болж ариун цэврийн өрөөний шал, зочны өрөө, коридор, унтлагын өрөө, ажлын өрөө, жижиг өрөөнд их хэмжээний ус алдсан байсан гэж тодорхойлсон байдаг.

Хариуцагч Ө х ХХК нь тухайн орон сууцны барилгыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байдаг бөгөөд ус алдсан хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нь Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна , 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэж зааснаар барилга байгууламжийн хэвийн ашиглалтын хугацааны дотор гарсан зөрчил байна гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ө х ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №Б57 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ........ дүүргийн .... хороо, ... хороолол .......... гудамж ... байр, ... тоот орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М д ХК-тай байгуулсан Орон сууцны даатгалын гэрээгээр галын, сантехникийн, байгалийн, цахилгаан, эрчим хүчний, гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдлээс эд хөрөнгөд учрах эрсдэлийг даатгуулжээ.

 

9. Б.Б орон сууцанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ус алдсан байх бөгөөд дуудлагын дагуу очсон орон сууц, ашиглалт засвар үйлчилгээний А ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ариун цэврийн өрөөний суултуурын уян шланк нь материалын чанар эсхүл элэгдэл хорогдлын нөхцөлөөс шалтгаалан гадны нөлөөгүй задарч ус алдсан байсан, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр задарч гэмтсэн уян шланк нь хананы аваарын вентилээс биде буюу автомат суултууртай холбогдсон уян шланк байсан, уян шланк нь хэрэглээний явцад хурдан элэгддэг, ариун цэврийн өрөөний тоноглолтой холбодог холбох хэрэгсэл тул чанарыг урт богино хугацаанд тодорхойлох боломжгүй байдаг гэсэн агуулга бүхий хоёр тодорхойлолт гаргасан байна.

 

10. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Б.Б орон сууцны ариун цэврийн өрөөний суултуурын уян холбоос задарч ус алдсанаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан нь нэхэмжлэгчийн эсхүл хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой эсэх байна.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний суултуурын уян холбоос задарснаас ус алдсан, уг уян холбоос нь хананы аваарын хавхлагаас автомат суултууртай холбогдсон бөгөөд тухайн уян холбоосны гаднах тороосон бүрхүүл элэгдэж, гэмтэж задарсан байдалтай байсан болох нь зохигчоос гаргаж өгсөн фото зураг болон А ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдсон, энэ үйл баримттай талууд маргаагүй.

 

13. Нэхэмжлэгчээс хариуцагч нь Барилгын тухай хуульд зааснаар бат бөх чанартай уян шаланк суурилуулаагүй ба тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын баталгаат хугацаа гурван жил учир хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ч тухайн уян холбоос нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн уян холбоос мөн эсэх тодорхойгүй, нэхэмжлэгч ариун цэврийн өрөөний суултуур дээр нэмэлтээр автомат суултуур суурилуулж, уян холбоосыг хананы аваарын хавхлагаас автомат суултууртай холбосон бөгөөд үүний дараа уян холбоосноос ус алдсан зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

14. Иргэний хуулиар гэм буруутай үйлдлээр бусдын хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үндэслэлийг тодорхойлсноос гадна болгоомжгүй, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгуулах үндэслэлийг зохицуулсан.

 

15. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх шаардлагатай бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдсонгүй.

 

16. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй гээд 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, 15.1.12-т өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах гэж заажээ.

 

17. Орон сууц, ашиглалт засвар үйлчилгээний А ХХК-ийн гаргасан ариун цэврийн өрөөний суултуурын уян шланк нь материалын чанар эсхүл элэгдэл хорогдлын нөхцөлөөс шалтгаалан гадны нөлөөгүй задарч ус алдсан, уян шланк нь хэрэглээний явцад хурдан элэгддэг, ариун цэврийн өрөөний тоноглолтой холбодог холбох хэрэгсэл тул чанарыг урт богино хугацаанд тодорхойлох боломжгүй байдаг гэсэн тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд буюу уян холбоос гэмтэж ус алдах хүртэл өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, шугам сүлжээнд гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

 

18. Түүнчлэн, Орон сууц захиалан бариулах гэрээний 16-д Захиалагч нь гүйцэтгэгчийн зүгээс барилгад орохоор тооцоолсон материал болон аливаа тоноглол, шугам хоолойнд өөрчлөлт оруулахыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл, Захиалагч нь сайн дураар материал, хэрэгсэл, тоноглол тухайн орон сууцанд нэмж суурилуулах болон угсруулах тохиолдолд манай компани нь тухайн орон сууцанд ноогдох материал тоноглолыг буцаан олгохгүй бөгөөд угсарч суурилуулах ажлыг, үүнээс үүдэн гарсан үр дагавар учирсан хохирлыг захиалагч өөрөө хариуцна гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч гүйцэтгэгчээс хүлээн авсан орон сууцны шугам хоолойд автомат суултуур нэмэлтээр суурилуулж, холболтыг өөрчилснөөс үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.

 

19. Нэхэмжлэгч М д ХК нь Б.Б байгуулсан Орон сууцны даатгалын гэрээний хүрээнд орон сууцны ариун цэврийн өрөөний суултуурын уян холбоосноос ус алдсанаас эд хөрөнгөд хохирол учирч даатгалын тохиолдолд бий болсон үндэслэлээр даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрт 3,290,147 төгрөг төлж, улмаар Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн даатгуулагчид төлсөн 3,290,147 төгрөгийг хариуцагч Ө х ХХК-иас гаргуулахаар шаардсан.

 

20. Даатгагч нь даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлж, буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх хуулиар шилжсэн байх хэдий ч даатгуулагчид учирсан гэм хорын хохиролд хариуцагч Ө х ХХК-ийг буруутгах үндэслэл дээр дурдсанаар тогтоогдоогүй тул М д ХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

21. Б.Б орон сууцнаас ус алдсаны улмаас хариуцагч Ө х ХХК-ийн өмчлөлийн .......... дүүргийн .... хороо, ..... хороолол .............. гудамж, .... байрны ... давхрын ... тоот, ... тоот бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцанд нийт 611,500 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

22. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан.

 

23. Нэхэмжлэгч Б.Б болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний өмчлөлийн орон сууцнаас ус алдаж, доод давхарт байрлах хариуцагчийн өмчлөлийн ... тоот, ... тоот бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцанд 611,500 төгрөгийн хохирол учирсан болох нь Х ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №24 дугаартай Үнэлгээний тайлан, Бэлэн мөнгөний орлогын баримт, Төлбөрийн баримт болон Монголын Нотариатчийн танхимын Мөнгөний тасалбараар тус тус тогтоогдож байна. /1-р хх 157, 158,166/

 

24. Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд Нэхэмжлэгч тал анх хүлээлгэж өгсөн суултуурыг сольсон ба сольсон шалтгаанаар ус алдсан уян хоолойг сольсон, анх хийсэн холболтыг өөрчилсөн, хөдөлгөсөн шалтгаанаар ус алдсан гэж үзэж байна. М д ХК нь даатгалын үндсэн чиг үүргийн дагуу даатгуулагчийг хохиролгүй болгосон ба хариуцагч талаас хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж бодож байна. Хариуцагч талын анх нийлүүлсэн суултуур холболт биш гэж бодсон тул буруугүй гэж бодож байна гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

 

25. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б, М д ХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ө х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Б гэм хорын хохиролд 18,834,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч М д ХК-ийн даатгалын нөхөн төлбөрт төлсөн 3,290,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б гэм хорын хохиролд 611,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ө х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,120 төгрөг, нэхэмжлэгч М д ХК-ийн төлсөн 67,592 төгрөг, хариуцагч Ө х ХХК-ийн төлсөн 18,995 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 67,592 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

 

С.ХИШИГБАТ