2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00149

 

2*******5     *******        13                  192/ШШ2*******5/0*******49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 06-р хороо, ХМК, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2*******4 оны 12-р сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******ын ирүүлсэн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2*******1 оны *******-р сарын *******-ний өдрийн ******* тоот тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2*******1 онд иргэн *******ын ******* хамрагдаж 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа дууссантай холбоотой 1,528,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч *******ын *******т хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус дүүргийн 22-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй хариуцагч *******ын *******ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******4 оны 11-р сарын 27-ны өдрийн 184/ШЗ2*******4/25935 дугаартай захирамж, /хх-3-7/ шүүхэд гаргасан нэхэмжлэл, /хх-8-9/ Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид олгох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, /хх-10/ Ц.*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газар дахь бүртгэлийн мэдээлэл, /хх-11/ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-12-13/ Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын даргын 2*******3 оны 06-р сарын 14-ний өдрийн Б/61 тоот тушаал, /хх-14/ Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Б.*******-*******т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, цуглуулаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Шүүхээс хариуцагч *******ын *******т хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус дүүргийн 22-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй хариуцагч *******ын *******ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Ц.******* нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй 2*******1 оны 06-р сарын 28-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид олгох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан,

3.2.Дээрх гэрээнд Ц.*******ийн оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, хилчин 34-37в тоот гэж тусгасан,

3.3.Ц.*******ийг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2*******4 оны 10-р сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан,

3.4.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******4 оны 11-р сарын 27-ны өдрийн 184/ШЗ2*******4/25935 дугаар захирамжаар Ц.******* уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

3.5.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул Ц.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

5.Нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт *******ын ******* /РД:ТД77*******1808/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Ц.******* нь эмэгтэй, нас 47, /РД:ТД77*******1808/, 80661*******0, 806**************0, 96612166, 881*******453 дугаар эзэмшиж байсан,

-зээл олгох үед хөтөлбөрийн төсөл хариуцсан мэргэжилтнээр Л. /, 86570*******7/ ажиллаж байсан, батлан даагч: Ч.-881*******453 /АЭ82070408/

-УБЕГ-ын цахим бүртгэлд: Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, хилчин 34-37в тоот гэж тусгасан, банкны данс, дугаар хоосон, хаягтаа одоо байгаа төлөвтэй, ажил эрхэлдэг, бүртгэл түгжигдээгүй, хөгжлийн бэрхшээлгүй, Иргэний бүртгэлийн дугаартай, имэйл хаяг хоосон, утасны дугаар 96612166 болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт *******ын ******* /РД:ТД77*******1808/-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт *******ын ******* /РД:ТД77*******1808/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН