| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0149/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч улуунболд /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн улуунболдод холбогдох эрүүгийн 1811002210105 дугаартай хэргийг 2018 оны 2 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Анчин овогт Шинжээгийн Чулуунболд, 1988 оны 6 сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, Наран трейд ХХК-д слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сум, 5 дугаар баг Түнхэлд оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар гудамжны 999 тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МИ88060818/.
Шүүгдэгч улуунболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
улуунболд нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар гудамжны 999 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Соёлмоог зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч улуунболд мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.Соёлмоогийн Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-9-11, 12-13/, улуунболдын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14-15, 22-23,/ гэрч Ц.Уранцэцэгийн /хх-16-17/ мэдүүлэг, гэрч А.Гэрэлмаагийн /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ¹1453 дугаар дүгнэлт, улуунболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч улуунболд хохирогч С.Соёлмоо нар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар гудамжны 999 тоотод 3 хүүхдүүдийн хамт оршин суудаг эхнэр, нөхөр буюу хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд бөгөөд 2018 оны 01 сарын 11-ний өдөр эхнэр нь нөхрийгөө хардаж “архи уулаа, эм эргүүллээ” гэж хэлснээс болж гэртээ гүүр толгойруу нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч С.Соёлмоогийн /хх-12-13/: “..2017 оны 01 сарын 12-ны өдөр над руу залгахад нь би нөхөр Чулуунболдыг архи уучихсан байна гэж хэлсэн. Тэгээд орой нь ирээд намайг “уусан байна уу, пизда минь” гээд намайг алгадаад авсан. Тухайн үед миний 3 хүүхэд гэртээ, 21 цаг өнгөрч байсан. Тэгээд бид маргалдаад эхэлсэн. Намайг архи уулаа, худлаа хардлаа гээд уурлаад байсан. Чулуунболдын аав нь архинаас болоод 14-15 хоногийн өмнө нас барсан. Тэрнээс болоод надад уурлаад намайг зодсон. Миний биеийн духны хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохьсон, мөн нүдний зүүн талд нэг удаа гараараа, ам руу нэг удаа гараараа цохьсон. Намайг үсдэж унагаагаад дагзаар ор мөргүүлсэн. Зүүн гарын шууны гадна хэсэгт хөндүүр хавдсан. Тэгээд гэрээ шатаана, бөөндөө шатаж үхнэ гээд цаас шатаагаад хөшиг рүү шидчихсэн.
Чулуунболд урьд нь намайг зодож байсан, Анх үерхэж байхдаа зоддог байсан. Би тэр болгонд нь гэмтэл учирч байгаагүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2016 оны 10 сарын 20-нд намайг зодоод тухайн үед нь захиргааны журмаар 10 хоног баривчлуулж байсан. Дараа нь 2017 оны 3 сарын 22-ны өдөр надтай муудалцаад гарт тааралдсан бүхнээ шидээд байхаар нь би айгаад гэрээсээ зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн. Тэр зөрчил дээрээ 40.000 төгрөгөөр торгуулж байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Уранцэцэгийн /хх-16/: “..Чулуунболдыг эхнэрээ зодож байгааг нүдээр харж байгаагүй, урьд нь зодож байсан гэсэн талаар сонсож байсан. Соёлмоо манай хүү Чулуунболдыг ажлынхан нь хүмүүстэй хардаад тэрнээсээ болоод хоорондоо маргалддаг гэж байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1453 тоот дүгнэлтэнд /хх-19: Соёлмоогийн биед дух, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун гарын 1, 2 дугаар хурууны 1-р зэргийн түлэгдэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэм болон мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт/
Шүүгдэгч улуунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23/ ..Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 сарын 11-ний өдөр манай эхнэр намайг ажилтай явж байхад манай ээж рүү яриад “танай хүү архи уугаад хүүхэн эргүүлээд явж байна” гээд утсаар ярьчихсан байсан. Тэгээд ээж над руу уйлж яриад “аав чинь өнгөрөөд удаагүй байхад миний хүү архи уугаад хүүхэн эргүүлээд яваад байгаа юмуу” гэхээр нь “би архи дарс уугаагүй гэртээ харьж байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 19 цагийн орчимд очоод эхнэр Соёлоод яах гэж ээжид худлаа хэлж байгаа юм гэхэд яадаг юм чиний уурыг чинь хүргэж байна гэсэн. Тэгэхээр нь би Соёлоог дух руу зүүн гараа атгаж байгаад алганыхаа доод хэсгээр 1 удаа цохиод ам руу нь баруун гараараа 1 удаа алгадсан..” гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч улуунболдыг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч улуунболдыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч С.Соёлмоо нь шүүгдэгчээс хохирол нэхэмжилээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч улуунболд нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Анчин овогт Шинжээгийн Чулуунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улуунболдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч улуунболд уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улуунболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч улуунболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч улуунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч улуунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР