| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2024/0020/З |
| Дугаар | 114/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 114/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2024/0020/З
-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: -Уул аймгийн Засаг дарга, -Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох
“ -Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн -II дугаартай гэрчилгээ, -Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн аас “ ” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь -Уул аймгийн Засаг дарга, -Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “******* миний өмчлөлийн -Уул аймаг, сум, 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг хааж барилгын тухай хууль болон бусад холбогдох барилгын норм дүрмийг зөрчиж “” ХХК-д олгосон -Уул аймгийн Засаг даргын газрын захирамж, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа “-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн -// дугаартай гэрчилгээ хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай гэж тодруулан.
1.3. “-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн аас “” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Хариуцагчаас -Уул аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01- дугаартай захирамж түүнийг үндэслэн олгосон 2019 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг *******т олгосоноор нэхэмжлэгч нь -Уул аймгийн сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 7203 м.кв газрыг эзэмшиж байсан байна.
2.2. Нэхэмжлэгч дээрх газраа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр д шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаартай захирамжийн хавсралт 2-т уг газар *******ээс д шилжиж, түүнийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар д газар эзэмших эрх үүсч, *******ийн газар эзэмших эрх дуусгавар болжээ.
2.3. Нэхэмжлэгч нь сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц бүхий хэсгийг хааж, уг хэсэгт “” ХХК-д нэмж газар олгосон захирамж, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2024 оны 04 дүгээр сарын 25, 5 дугаар сарын 2 өдөр тус тус хүргүүлсэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 22 өдрийн 334 тоот албан бичгээр “Танай эзэмшлийн гэх нэгж талбарын дугаартай, биеийн тамир спортын зориулалттай газар нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар иргэн руу шилжсэн байгаа тул танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлснийг 2024 оны 05 дугаар сарын 27 өдөр хүлээж аваад 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.4. Гуравдагч этгээд “” ХХК-д “-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамж түүний хавсралтаар нэгж талбарын дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 2245 м.кв газрыг аас шилжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулсанаар тус компани газар эзэмших эрх үүссэн байна. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” 01-******* дүгээр захирамж түүний хавсралтаар 2245 м.кв газрыг 3010 м.кв болгон нэмэгдүүлж, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /авто зогсоол/-ын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ”... -Уул аймгийн сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн ******* миний үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц бүхий хэсгийг хааж, уг хэсэгт “” ХХК-д нэмж газар олгосон захирамжийг -Уул аймгийн засаг дарга гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал үүссэн байх тул зөрчигдөн хөндөгдөж буй эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Учир нь иргэн ******* миний бие нь -Уул аймгийн сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, 526.2 м.кв Спорт заалны зориулалтттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, 471 м.кв Хурлын заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний дугаартай, 209.8 м.кв Зоорийн давхар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний дугаартай, 563 м.кв Офисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, 209.8 м.кв Үйлчилгээний зориулалттай талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болно.
Дээрх миний үл хөдлөх эд хөрөнгүүдийн орц гарцыг тухайн барилгыг анх барихдаа -Уул аймгийн төрийн захиргааны холбогдох бүх байгууллагаас зохих зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч, орц гарцыг гаргаж зам тавьсан байдаг. Гэтэл -Уул аймгийн засаг даргаас миний дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн орц, гарч бүхий хэсэгт “” ХХК-д нэмж газар олгож миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайн хууль бус захирамжийг авах гэтэл иргэн надад гаргаж өгөхгүй байгаа тул тухайн хууль бус захирамжийг шүүхийн журмаар албадан гаргуулах шаардлагтай байна. Тиймээс тухайн захирамжийн огноо, дугаар зэргийг шууд заах боломжгүй байгаа болно.
-Уул аймгийн Засаг даргын тухайн хууль бус захирамжаас болж үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний бие орц, гарцгүй болж хаагдсан төдийгүй, орц гарц бүхий хэсгээр өөрийн хөрөнгөөр тавьсан байсан замыг “” ХХК эвдэн сүйтгэж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч надад их хэмжээний хохирол учруулсан байдлаар “” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг миний бие 2024 оны 04 сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгө дээрээ биечлэн очиж байж мэдсэн болно.
Уг асуудлаас үүдэлтэйгээр иргэн ******* миний бие болон “” ХХК-ийн хооронд маргаан үүсэх нөхцөл байдал үүссэн байсан тул “” ХХК-ийн холбогдох хүмүүсээс тодруулахад албан ёсны баримт үзүүлээгүй тул арга буюу нөхцөл байдал, гаргасан шийдвэрийг тодруулж мэдээлэл авахаар -Уул аймгийн Газрын албанд миний эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн, хөндсөн ямар нэгэн шийдвэр гарсан эсэх талаар тодруулж хүсэлтээ бичгээр өгсөн. Гэтэл хуульд заасан хугацаанд таны хариуг өгнө гэх байдлаар хандаж, иргэн намайг үл хүндэтгэж 2024 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй, мэдээлэл өгөөгүй. Тиймээс уг хариуг хүлээх цаг хугацааны боломжгүй байгаа тул энэ талаарх гомдлоо гаргасан.
Нэхэмжлэгч миний гомдлыг Аймгийн засаг дарга нь хүлээж авахгүй аймгийн Газрын алба руу шилжүүлсэн, харин аймгийн Газрын албанд гаргасан гомдлын хариуг -Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас т-мэйлээр ирүүлсэн (И- мэйлээр ирсэн тул нотлох баримтын шаардлага хангахгүй, уг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэн авах хүсэлтэй байгаа болно). Уг хариутай танилцахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч намайг үл тоож, иргэний гомдолд үндэслэл бүхий хариу өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуг өгсөн байна. Миний бие газрын өмчлөгчийн хувиар тухайн гомдлыг гаргаагүй, харин үл хөдлөх эд хөрөгө өмчлөгчийн хувиар өөрийн үл хөдлөх эд хөрөнгө рүү орох орц, гарцыг хууль бусаар хаасан шийдвэр, үйл ажиллагаанд холбогдуулж гомдол гаргаж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандаж байхад зориудаар намайг газрын эзэмшигч биш байна гэх байдлаар үл хүндэтгэсэн хариуг өгч иргэн намайг доромжилсон. Өөрийн хууль ёсоор өмчилсөн үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орох, гарах орц, гарцыг хаасан хууль бус үйлдэлд миний бие гомдол гаргах эрхгүй мэт үндэслэлгүй хариуг өгч, миний гомдлыг хуулийн дагуу хүлээн авч, үндэслэлтэйгээр шийдвэрлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Энэхүү хариунаас шалтгаалж нэхэмжлэгч надад ямар нэгэн баримт гаргаж өгөхгүй байгаа тул хариуцагч нарын гаргасан хууль бус шийдвэрүүдийг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байдалд хүрээд байна. Тиймээс хариуцагч нарын хууль бус шийдвэрүүдийг бүхэлд нь шүүхийн журмаар нотлох.баримтаар бүрдүүлэх шаардлагтай байгаа болно. Дээрх баримтуудыг бүрдүүлсний дараа нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах ажиллагааг хийлгүүлэх болно.
Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа холбогдох төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрлийг нь авч, хуулийн дагуу тог цахилгаан, ус, инженерийн байгууламж, орц, гарцны талаарх бүр техникийн нөхцөлүүдийг авч барилгыг барьсан, барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл зохих журмын дагуу орц, гарцаа ашиглаж өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж ирсэн. Гэтэл -Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ч мөн адил үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний орц, гарцыг хаасан байдлаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж “” ХХК-д барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Тиймээс хариуцагчийн дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Хариуцагч нар нь ийнхүү миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн шийдвэр гаргаж, мөнгө, танил тал, эрх мэдэл бүхий “” ХХК-д давуу байдал олгосон шийдвэрийг гаргаж, хариуцагч нарын хууль бус шийдвэр, зөвшөөрлийн дагуу тус компани дураараа авирлаж, улаанцайм манай орц гарцыг хааж, замыг эвдэн сүйтгэж барилгын үйл ажиллагаа явуулан нэхэмжлэгч намайг хохироосон. Хэрэв хариуцагч нар нь дээрх байдлаар манай эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан бол ийнхүү аливаа шийдвэр гаргахдаа иргэн намайг оролцуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу миний санал, тайлбарыг авах болон сонсох ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж байна. Уг ажиллагааны талаар ямар нэгэн байдлаар надад мэдэгдэлгүйгээр иргэн намайг үл тоож, мөнгө, эрх мэдэл, танил талтай хуулийн этгээдийн талд төрийн байгууллага, албан хаагч үйлчилж, иргэн намайг хохироох шийдвэр, үйл ажиллагаа явуулсан байна. Тиймээс хариуцагч нарын зүгээс хууль бус шийдвэрийг гаргасан процесс нь мөн хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хууль бус болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн манай орц гарц, зам бүхий газар нь манай үл хөдлөх эд хөрөнгийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар юм. Мөн миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц гарц бүхий газрыг хаасан, давхцуулсан байдлаар бусдад газар олгох, барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар олгосноос галын аюулгүй байдлын талаар баримтлах хууль, холбогдох норм дүрмийн заалтуудыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохирооход хүргэж байна. Түүнчлэн Барилгын тухай хууль, барилгын холбогдох норм дүрмийг зөрчсөн бусад нөхцөл байдал, үр дагаврыг ч давхар үүсгэж байна.
Иймд иргэн ******* миний өмчлөлийн -Уул аймгийн сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг хааж, барилгын тухай хууль болон бусад холбогдох барилгын норм дүрмийг зөрчиж “” ХХК-д олгосон газрын захирамж, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа:
Хууль бус хариуцагч талын захирамжийг үндэслэн олгогдсон үндэслэлээр “-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн -// дугаартай гэрчилгээ хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай гэж тодруулан.
Мөн хариуцагч нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх болон сунгах талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу 2 түүнээс дээш жил ашиглаагүй үндэслэл хангалттай тогтоогдсоор байхад ийм нөхцөл байдал буюу хууль зөрчсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байсаар байхад хууль бусаар дээрхи захирамжуудыг гаргаж ирсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэх үндэслэлээр “-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн аас “” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... -Уул аймаг, сум, 8-р багт байрлалтай нэгж талбарын дугаартай биеийн тамир спортын байгууллагын зориулалттай газрыг иргэн ******* нь газар эзэмших эрхээ 2021 оны 03-р сарын 05-ны өдрийн дугаартай Аймгийн Засаг даргын захирамжаар иргэн д шилжүүлсэн байна. Газрын эрх шилжснээр Эд хөрнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэж заасан байх бөгөөд ******* нь нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийнхээ хууль ёсны өмчлөгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь хэсэгт Газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгодог. “” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу -Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тоот захирамжаар ******* нэгж талбарын дугаартай 3010 м.кв газрыг худалдаа нийтийн үйлчилгээний зориулалтаар талбайн хэмжээг өөрчилж олгосон. Энэхүү газар олголт нь иргэн *******ийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч ******* нь гомдол гаргахдаа -Уул аймаг, сум, 8-р багт байрлалтай нэгж талбарын дугаартай биеийн тамир, спортын байгууллагын зориулалттай газрын орц гарцыг хааж “” ХХК нь үйлчилгээний барилга барьсан “Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа холбогдох төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрлийг нь авч, хуулийн дагуу тог цахилгаан, ус, инженерийн байгууламж, орц, гарцны талаарх бүр техникийн нөхцөлүүдийг авч барилгыг барьсан, барилгыг дуусгаж барьж улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл зохих журмын дагуу орц: гарцаа ашиглаж өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж ирсэн.” гэж дурьдсан боловч түүнийг нотлосон нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлээгүй байна. Тухайн барилгын орц гарцыг хаасан зүйл байхгүй.
“” ХХК-ийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, магадпал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтийг үндэслэж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.
Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01А-140 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ш. гэдэг хүнээс маргаан бүхий газраа шилжүүлж авснаар хууль ёсны эзэмших эрх нь үүссэн. Нэхэмжлэгчид 2019 онд газар эзэмших эрх нь үүссэн байхад 2019 оноос өмнөх буюу 2008, 2012, 2015, 2017 оны захирамжуудыг хүчингүй болгуулах, эдгээр захирамжийн улмаас өөрийнх нь эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар “Газрын талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар газрыг нэмж олгохдоо тухайн газар эзэмшигчийн болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй. Засаг даргаас ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдсөн бүлэг этгээдүүд байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийх боломжтой.
Энэ тохиолдолд хэн нэгэн иргэний эрх ашгийг хөндөөгүй учраас энэхүү захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. 2 удаагийн шүүхийн үзлэгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн хаалга нь эрх бүхий байгууллагаас батлагдсан орц, гарц байхгүй, үл хөдлөх хөрөнгө нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Батлагдсан орц, гарц байхгүй байхад эрх ашиг нь хөндөгдсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* мөн гэдэг нь тогтоогдсон боловч газар нь ******* нэр дээр шилжсэн. Газартай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь ******* бус Б.Мэндсайхан юм. Тийм учраас *******ийн хувьд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй.
3.5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орц, гарц байсан гэх газрын эзэмших эрхээ 2021 оны 03 сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар иргэн д шилжүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4-р зүйлд зааснаар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг газрын эзэмших эрхэд шилжүүлэн бүртгэхээр заасан.
Мөн газрын орц, гарцын асуудал нь барилга, байшин бусад эд хөрөнгөд үл хамаарах бөгөөд газар эзэмшигч, ашиглагчийн зүгээс холбогдох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч хийгддэг ажил.
*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан “” ХХК-ийн барилга барьж буй газарт орц, гарц байсан гэх үйл баримт, нотлох баримтууд хэрэгт хавсаргагдаагүй байна. Түүнчлэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий газар дээр хийгдсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх үл хөдлөх хөрөнгүүд байршиж буй газар нь ертөнцийн зүгээр чанх урд талаасаа орж, гарах зориулалттай, хатуу хучилттай зам бүхий зориулалтын орц, гарцтай байх бөгөөд тухайн орц, гарцын хэсэг нэвтрэхэд чөлөөтэй харагдаж байна.
Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт мөн хавтаст хэрэгт байхгүй байна.
“рейлтор” ХХК-д газар эзэмших эрх олгогдохоос өмнөх эзэмшигч нарт буюу зэрэг хүмүүст газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Энэ шаардлагын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа санал нэг байна. *******т А.гээс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжиж олгогдсон байдаг. Гэтэл энэ эзэмших эрх үүсэхээс өмнөх газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь огт үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага ерөнхийдөө манай орц гарцыг хааж “” ХХК-д газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус гэж маргаж байгаа. Орц гарц гэж нэг талаасаа нэхэмжлэгчийн өмчлөх үл хөдлөх хөрөнгийн талын хашаа болон түүний хаалга үүдний асуудал биш юм. Энэ Автозамын тухай хуулиар зохицуулагддаг, авто замын төрөлд орох юм. Авто замын тухай хуулийн 4.1.1-д авто зам гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу хайрган хучилттай зам гудамж засаж сайжруулсан ердийн хөрсөн зам гээд бүгдийг нь үзэж ерөнхийд нь тайлбарлаж байгаа юм.
Мөн хуулийн 17 дугаар зүйлд орц гарц гаргах зөвшөөрлийг олгох субъектийн заасан ба нийслэл орон нутгийн чанартай авто замыг сэтлэх орц гарц гаргах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгохоор хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгч *******ийн зүгээс манай орц гарцыг тагласан таглаж, газар эзэмших эрх олгосон гэж маргаад байгаа мөртлөө орц гарц гаргах зөвшөөрөл өөрсдөд нь байсан эсэх нь тодорхойгүй, угаасаа байхгүй байх, хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй, тэрийгээ а нотолж чаддаггүй. Шүүхээс удаа дараа орц гарцтай холбоотой баримтаа ирүүлэхийг шаардахад нэхэмжлэгч энэ талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. Нэгэнт өөрсдөө зөвшөөрөлгүй мөртлөө орц гарц таглаж барьсан гэдэг асуудал яриад байгаа учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх бүрэн үндэслэл байна.
Орц гарцыг зөвхөн зөвшөөрлөөс гадна зөвшөөрөл олгосны дараа улсын комисс хүлээж авч барилгын нэгэн адил ашиглалтад авах журам зохицуулалт байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Авто замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх ашиглалтад авах журмын 4.10-д зааснаар авто зам, байгууламжийг ашиглалтад авах тухай ажлын хэсгийн дүгнэлт гарч, акт үйлдэж баталгаажуулснаар авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсанд тооцно гэж байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгчид зөвшөөрөл байхгүй, хоёрдугаарт улсын комисст орц гарцаа хүлээлгэж өгсөн талаар ямар ч баримт байхгүй, орц гарц ер нь байсан үгүй нь ч тодорхойгүй байна. Мөн журмын 7.3-д улсын нэгдсэн санд бүртгэгдэх тухай зохицуулалт байдаг. Орц гарц нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй. Харин “” ХХК-ийн зүгээс барьсан барилгынхаа орц гарц дээр холбогдох дүрэм журмынх нь дагуу -Уул аймгийн Цагдаагийн газар, -Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар зэрэг холбогдох аймгийн Засаг даргын харьяа нэгж байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр орц гарцаа гарган ашиглаж байна. Энэ талаарх баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн.
Мөн “” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд барилгын ажлыг эхлүүлэхдээ эрх бүхий байгууллага албан тушаалтнуудаас холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч зураг төслөө батлуулсны үндсэн дээр зохих журмын дагуу барилгаа бариад дуусгасан. Нэгдүгээр хавтаст хэргийн 187-212 дугаар хуудаст бүх техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. “” компанийн хувьд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөс авхуулаад дуусгах хүртэл ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн асуудал байхгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэгч нэгэнт орц гарц байсан эсэх нь тодорхойгүй, орц гарцын зөвшөөрөл байхгүй учраас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн үйл баримт байхгүй.
Хамгийн гол нь энэхүү захиргааны хэрэг маргаан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж хөндөгдөөд байгаа яригдах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа зүйл харагдахгүй байна. “” ХХК барилгаа баригдаж эхлэхээс өмнө маргаан бүхий орц гарц байсан гэх үл хөдлөх хөрөнгийн гадна талын хашааны газрыг ашиглуулах нөхцөлөөр 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр “Нэгүн пропертиз” гэж *******ийн зуун хувийн эзэмшлийн компанитай гэрээ байгуулан 10 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ нь ******* “” ХХК-ийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх асуудлыг тухайн үед зөвшилцөлд хүрч, хүлээн зөвшөөрсөн гэдгийг илэрхийлж байна. Ийм байхад одоо манай орц, гарцыг тагласан гэж маргах үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг нь үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Гэрч мэдүүлэгтээ “...*******ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, анхны бүртгэл дээр маргаантай байгаа учраас Мэндсайхан буюу газар эзэмшигчийн нэр дээр шилжих боломжгүй, Мэндсайхан өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр өнөөдрийн байдлаар манай байгууллагад хандаагүй байгаа...” гэжээ.
5. Гэрч мэдүүлэгтээ “...2019 онд худалдаж авснаас хойш орц, гарцны зориулалтаар ашиглаж ирсэн. “” ХХК нь үйлчилгээний барилгын ажлыг хийж дуусаад буцаагаад орц, гарцыг хэвийн байдалд нь буюу асфалтан хучилтайгаар хийж өгнө гэж хэлж байсан...” гэв.
6.Гэрч мэдүүлэгтээ: “...Тухайн орц гарц барилгын төв хаалга ойролцоогоор 8 метр байсан. Тэр чигт нь хуулж, буулгаж авсан. Би яг хуулж буулгаж авч байхад нь бичлэг хийсэн. “ ” ХХК-ийн хариуцан бариулж байгаа “ ” ХХК-ийн, гэх хүмүүсээс энэ талаар тодруулахад “ ” ХХК-ийхан барилгыг хариуцаж байсан хүнтэй ярилцсан, ер нь барилга барихад жоохон эвдэгддэг буцаагаад янзлаад өгчихнө гэдэг зүйлийг надад ярьсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *******ийн -Уул аймгийн Засаг дарга, -Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн , 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн , 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн , 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр захирамжийн гуравдагч этгээдийн газартай холбогдох хэсгийг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн -// дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн , 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн , 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн , 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
2.1. -Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/488 дугаар захирамжаар 8-р баг манхантолгойд байрлах 7 203 м.кв газрыг спорт цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Ш.д эзэмшүүлсэн байх бөгөөд Ш. болон ******* нар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулж, дээрх газрыг хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01- дүгээр захирамжаар *******т шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Улмаар *******, нар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийж, -Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар уг газрыг д шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Дээрх газар дээр байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 209,8 м.кв зоорын давхарын зориулалттай, дугаарт бүртгэлтэй 563,0 м.кв оффисын зориулалттай, дугаарт бүртгэлтэй 526,2 м.кв спорт заалны зориулалттай, дугаарт бүртгэлтэй 471,0 м.кв хурлын заалны зориулалттай, дугаарт бүртгэлтэй 561,0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь ******* байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
2.2. Гуравдагч этгээд “” ХХК-ийн хувьд түүний эзэмшиж буй газар нь анх -Уул аймгийн Засаг дарын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар 8-р баг манхантолгойд байрлах 2245 м.кв газрыг үйлчилгээний төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн , 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжуудаар дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар болон гуравдагч этгээд “” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргасны дагуу -Уул аймгийн Засаг дарга 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар дээрх газрыг “” ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 01-******* дүгээр захирамжаар уг газрын хэмжээг нэмэгдүүлж 3010 м.кв болгож тус тус шийдвэрлэжээ.
2.3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана.
Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг хоорондоо шилжүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримтыг хавсаргах ба Аймгийн Засаг дарга тухайн хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор шийдвэр гаргаж, газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж эрхийн гэрчилгээг баталгаажуулж олгохоор зохицуулжээ.
2.4. Маргаж буй , , , дугаар захирамжууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байх бөгөөд цаг хугацааны хувьд *******ийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан, сүүлд газар эзэмших эрхтэй болсон түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй төдийгүй газар эзэмших эрх нь дуусгавар болсон *******ийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах эрхийг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.
3. “” ХХК-д олгосон 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр -// дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд:
3.1. Хариуцагч -Уул аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэсэн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 40/2022-II дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон байна.
3.2. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно:”, 27.1.1-д “энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг Засгийн газар”, 27.1.2-т “энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 27.1.3-д “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга” 28 дугаар зүйлийн 28.1-д “энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж зөвшөөрөл олгоно” гэж тус тус зааснаас үзвэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг аймгийн Засаг дарга хүлээн аваад хавсаргаж ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангасан тохиолдолд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгож баталгаажуулахаар хуульчилжээ.
3.3. Дээрх ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 40/2022-II дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн орц, гарцийг хаасан гэх маргааны үндэслэл болсон 01-******* дүгээр захирамжийг үндэслээгүй, үндэслэл болсон маргаан бүхий дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар өмнө дүгнэсэн, уг хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
4. “-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01-******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд:
4.1. Гуравдагч этгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4-12/10 дугаар албан бичгээр газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, зургүүдийн хамт гаргаж, газрын дуудлага худалдааны орлого 30 600 000 төгрөгийг төлж улмаар хариуцагч -Уул аймгийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01-******* дугаар захирамжаар гуравдагч этгээд “” ХХК-д дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2245 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн 3010 м.кв болгож шийдвэрлэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгож, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
Мөн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Ногоон дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламж байгуулахад зориулан 2 245 000 төгрөгийг тушаажээ.
4.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “... -Уул аймгийн сумын 8 дугаар багийн Ардын өргөн чөлөөний тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн ******* миний үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц бүхий хэсгийг хааж, уг хэсэгт “” ХХК-д нэмж газар олгосон захирамжийг -Уул аймгийн Засаг дарга гаргаж өмчлөгч миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хариуцагч нарын хууль бус шийдвэр, зөвшөөрлийн дагуу тус компани дураараа авирлаж, манай орц гарцыг хааж, замыг эвдэн сүйтгэж барилгын үйл ажиллагаа явуулан нэхэмжлэгч намайг хохироосон” гэж, хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч гаргасан тайлбарын үндэслэлээ ”...” -Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тоот захирамжаар “ ” ХХК-ийн ******* нэгж талбарын дугаартай газрыг нэмэгдүүлэн 3010 м.кв газар болгон өөрчлөхдөө иргэн *******ийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг хаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* мөн гэдэг нь тогтоогдсон боловч газар нь ******* нэр дээр шилжсэн. “ ” ХХК-ийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, магадпал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтийг үндэслэж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон” гэж тус тус маргасан.
4.3.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар хуульчилсан бөгөөд хүн, хуулийн этгээдийн хувьд өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлснээр түүний газар эзэмших эрх дуусгавар болно.
4.4. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоход уг газар дээрх барилга байгууламжийн өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болох тул хэдийгээр улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн *******, *******, , , Ү-2003015999 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй ч түүнийг өөрийн эзэмшиж байсан газар дээрх уг үл хөдлөх эд хөрөнгүүдээ тухайн газар дээр ашиглах эрхтэй гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдээ тухайн газар дээр ашиглах *******ийн эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал, ******* нь өөрийн эзэмшил газрыг д шилжүүлж, түүний газар эзэмших эрх дуусгавар болсон, нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхтэй ******* Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээ байгуулсан талаарх баримтыг ирүүлээгүй энэ тохиолдолд түүнийг гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлсэн хариуцагчийн захирамжтай “орц, гарцыг хаасны улмаас өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй болж эрх минь зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргах эрхтэй гэж үзэхгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй.
4.5. Анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийж *******ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 0882 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар уг тогтоол нь тухайн асуудлаараа эцсийн шийдвэр болдог.
4.6.Гэрч , нарын “...2019 онд худалдаж авснаас хойш орц, гарцны зориулалтаар ашиглаж ирсэн...”гэх мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгүүд, агаарын сансрын зургаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын орц, гарц хаагдсан болох нь тогтоогдоогүй ба төмөр хашаа буулгасны харалдаа зүүн урд зүгт /хуримын ордны талд/ орох, гарах хаалгатай, үүгээр машин орж гардаг, гуравдагч этгээд болон ы эзэмшил газрын залгаа хэсгээс бусад урд, баруун, зүүн талаар орц, гарц гаргах бүрэн боломжтой байна.
4.7. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...“” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлсэн олгохдоо миний үл хөдлөх эд хөрөнгийн инженерийн шугам, сүлжээ бүхий газартай давхцуулсан” хэмээн дурдсан бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардахад гаргаж өгөөгүй, түүний үл хөдлөх хөрөнгө болох спорт цогцолборын барилгын батлуулсан зураг төсөл хариуцагчид байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл байхгүй” гэж заасан тул түүний уг үндэслэлээр хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй юм.
Мөн “” ХХК барилгаа баригдаж эхлэхээс өмнө маргаан бүхий орц гарц байсан гэх үл хөдлөх хөрөнгийн гадна талын хашааны газрыг ашиглуулах нөхцөлөөр 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр “Нэгүн пропертиз” гэж *******ийн зуун хувийн эзэмшлийн компанитай гэрээ байгуулан 10 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Дээрх үндэслэлүүдээр ******* нэхэмжлэлтэй -Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт шүүхийн зүгээс мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаан давхцсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч давхцсан гэх шүүх хуралдаан нь цаг хугацааны хувьд сүүлд буюу 13 цаг 30 минутад товлогдсон, шүүх хуралдаанаас өмнө өөртэй нь холбогдон цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар мэдэгдэхэд оролцоогүй зэргээс түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж үзэхээргүй, хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, нэхэмжлэгч талаас шалтгаалан шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу тэдгээрийг байлцуулахгүйгээр, урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 47 дугаар зүйлийн 47.1, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5-д заасныг тус тус баримтлан *******ийн нэхэмжлэлтэй -Уул аймгийн Засаг дарга, -Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн , 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн , 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн , 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр захирамжийн гуравдагч этгээдийн газартай холбогдох хэсгийг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн -// дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ