2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00758

 

 

 

 

 

2025 01 29 192/ШШ2025/00758

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

103,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** миний бие *** ХХК-тай 2021 оны 8-р сарын 9-ний өдөр гэгээн минималист лайф партнерс хотхоны амины орон сууц захиалан бариулах 012/21 дугаартай гэрээг байгуулан ****д байрлах 55м.кв талбай бүхий амины орон сууцыг 121,000,000 төгрөгөөр, машины авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр тус тус захиалж, гэрээний хавсралтад заасны дагуу 103,360,000 төгрөгийг ****тоот дансанд төлсөн.**** ХХК нь 2023 оны 3-р улиралд ашиглалтад оруулах байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Гэрээ цуцлах саналтай захиалагчийн мөнгийг 100 хувь буцаан олгоно гэсний дагуу миний захиалгад төлсөн 103,630,000 төгрөгийг 2024 оны 6-р сарын 5-ны өдрөөс эхлэн сар бүр 17,060,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тиймээс хариуцагч ****-иас 103,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 103,360,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03-р сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор 53,360,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****ХХК-д холбогдуулан 103,360,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 103,360,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03-р сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор 53,360,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** ХХК-д холбогдох 103,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 103,360,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03-р сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор 53,360,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 337,375 төгрөгийг хариуцагчаас, 337,375 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ