Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/032

 

 

 

2023 оны 9 дугаар сарын 19                  Дугаар 2023/ДШМ/32                  Номгон баг

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа /цахимаар/

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа /цахимаар/,

Шүүгдэгч ******* *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, өмгөөлөгч , Б.Бурмаа, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 21100000224  тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  шүүгч Г.Тэгшсуурь илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  ******* овогт *******ийн , Регистрийн дугаар: /

2. овогт гийн , регистрийн дугаар: ,

3.   овогт ын , Регистрийн дугаар: ,

4. овогт ын , Регистрийн дугаар: ,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр ганцаараа:

2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын *******-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас иргэн ын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 1 үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 2018 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас иргэн ын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар эрэгцэг” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг хулгайлж бусдад 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

  шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан тарлан, соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан авч т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь ******* *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан тарлан, соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан авч т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч ******* нь ******* *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан тарлан, соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан авч т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч ******* нь ******* *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан тарлан, соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан авч т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр ганцаараа:

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойн 7 дугаар баг 3144 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2021 оны 06 дугаар 09, 10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3106 тоотод байх гэртээ хамтран амьдрагч г хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун эрүү, шанаа, 2 чих, 2 шилбэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэсгийн зүсэгдсэн шарх, завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн дүгээр гудамжны 06 тоот хашаанд эхнэр Б.Түвшинзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад салгасан *******ын үйлдэлд дургүйцэн хайчаар цээжин тус газар дүрж, зүүн эгэмд нь шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан

 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3106 тоотод байх гэртээ *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож зүүн хөмсөг, зүүн суганд шарх, зүүн чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн санаатай учруулсан,

 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 16-07 тоотод оршин суух ын орон байранд нь нэвтэрч түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, зүүн хацарт шарх, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22-23 цагийн үед  согтуугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 35 дугаар гудамжны 07 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч г хардалтын улмаас хар өнгийн төмөр тавгаар цохих, гараар нүүрэн тус газар нь цохих, хөлөөр өшиглөх, хутгаар гарыг нь зүсэх зэрэг үйлдлүүдээр зодож, бие махбодын зовуурь шаналал үүсгэн, тархи доргилт, дух, зүүн бугалга, шууны өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын няцарч язарсан шарх, хамрын нуруу, хацар, цээж, мөр, бугалга, эгэм, шуу, сарвуу, өвдөг, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт, хүзүү, зүүн гуяны зулгаралт зэрэг гэмтлүүд буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёроос олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 Мөн  2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 16-07 тоотод оршин суух оршин суугч ын зөвшөөрөлгүйгээр тус тоотод байх орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ташаа” гэх газарт өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч О.Цэнд-Аюушийг “бусдад хов зөөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан мотоциклын түлхүүрээр толгойн тус газар нь хэд хэдэн удаа, модоор нуруун тус газар нь хэд хэдэн удаа, чулуугаар биеийн бусад хэсэгт нь хэд хэдэн удаа тус тус цохиж “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч *******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч *******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т тус тус зааснаар яллагдагч *******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн  13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч *******т нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч овогт ын , овогт ын , овогт гийн нарыг  бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч овогт гийн ыг үргэлжилсэн үйлдлээр олон хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан 

Мөн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар сарын 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар сарын 1-т зааснаар оногдуулсан  3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан  3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 242 хоног,

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног нийт 256 хоногийг

Шүүгдэгч *******ы 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 265 хоног,

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног нийт хоногийг *******9 хоног,

Шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчилсан 2 хоног,

2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоног,

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног нийт 47 хоногийг,

Шүүгдэгч *******ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчилсан 2 хоног,

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 41 хоног,

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 5-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 418 хоног нийт 461 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцож,

Шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 14350000 төгрөгийг гаргуулж, хохирогч т 500,000 төгрөг, хохирогч д 800,000 төгрөг, хохирогч од 4,000,000 төгрөг, хохирогч т 1,350,000 төгрөг, хохирогч т 500,000 төгрөг, хохирогч д 4,000,000 төгрөг, хохирогч өд 3,200,000 төгрөгийг ,

Шүүгдэгч *******оос  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5,000 төгрөгийг гаргуулж,  хохирогч т тус тус олгож,

Хохирогч нь малаа, эрж, хайсны зардал 1,500,000 төгрөг, Хохирогч Б.Түвшинзаяа, , насанд хүрээгүй хохирогч О.Цэнд-Аюушийн хууль ёсны төлөөлөгч М.Лхагвасүрэн нар  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хайч 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг,  хар өнгийн төмөр таваг 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, шүүгдэгч М.ын мотоциклийн үнэ болох 150000 төгрөгийг,  шүүгдэгч *******ын мотоциклийн үнэ 250,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар ....шүүгдэгч ******* 19 инчийн зурагтыг ....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т олгож,

Шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* , *******, *******, ******* нарын баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдаж,

Шүүгдэгч , *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... *******ын хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

Иймд *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

*******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол гомдлыг барагдуулсан, хувийн байдлын хувьд өндөр настай ээж бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 ...Би 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *******, *******, ******* нартай  ын 1 тооны үхрийг  хулгайлж 1.500.000 төгрөгийг хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. ******* нь өөрийн мал гэж бидэнд итгэл төрүүлэн хуурч мэхэлж 1 тооны үхрээ хээр гаргуулж авсан хэдий ч бидний зүгээс хулгай гэдгийг мэдэх боломжтой байсан гэдэг утгаараа  үйлдлээ хүлээн зөвшөөрч  байгаа. Харин бусад холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрөхгүй

Учир нь би тэр айлуудын малыг хулгайлж огт аваагүй, хууль бус явагдсан мөрдөн  шалгах ажиллагааны баримтаар намайг тухайн хэрэгт холбогдуулан ял оногдуулж байгаад гомдолтой байна. Хэн ч бусдын бод малыг ганцаараа гаргаад зарж борлуулж чадахгүй шүүдээ. Нэг өдөр өөр газраас бусдад зарж борлуулсан байлаач олдох л байсан. Ганц хүн тэр тусмаа оюуны хөнгөн хомсдолтой , гар хуруу нь бүтэн биш хүн ийм олон малыг хулгайлж, нядалж чадах уу? Бодит байдалтай нийцсэн шийдвэр шүүхээс гаргаасай гэж байна. Би дэлүүгээ авахуулсан, бие муутай, аав ээж,  бид хоёрын асаргаанд гэртээ хэвтэрт байдаг. Үндэслэлгүй шийдвэрээс болж би болоод хоёр  муу хөгшин аав, ээж  маань зовж байна. Үнэхээр би хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн бол хүлээн зөвшөөрөөд бага ял авахаа л бодно. Гэтэл  би хийгээгүй учраас шүүхийн үнэн зөвийг тогтоож чадна гэсэн итгэл найдвараар өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явж байна.

Прокурор нь хэлж өгөөд надаа юм бичүүлж авсан тэр баримтаар намайг хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн, бичиг үсэг мэддэг гэдэг байдлаар  хурал дээр  тайлбарладаг. Би үг хэлээд үсэглээд хэлээд өгвөл,  эсхүл бичсэн юм аа хуулуулаад бичвэл бичиж муухан чадна. Гэм буруу  энэ тэр юу гэсэн үг вэ гэдгийг хуулийн хүмүүс л мэдэх болохоос би болоод энгийн малчин хүн мэдэхгүй.  Юу гэсэн үг вэ гэдгийг ч мэдэхгүй, тийм үг ч энгийн иргэн бидний үгийн санд байхгүй. Гэтэл прокурор нь өөрийн зааж хэлж өгч бичүүлж бичгээрээ миний эсрэг  ашиглаж байгаад гомдолтой байна. Яагаад хүн хүнээрээ байж шударга байхаа больсон юм бэ. Үүний ард бүхэл бүтэн хүний амьдрал, нэг айлын бүтэн амьдрал явж байгаа гэдгийг яагаад мэдэхгүй байгаа юм бэ, надад үнэхээр шударга бус байгаад гомдолтой байна. Жинхэнэ хэрэгт нь ял завшсан чөлөөтэй явж байна.

Иймд  бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгөөсэй гэж гүнээ хүсэж байна. н.Болдбаатарын  1 тооны үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлж барагдуулсан.

Иймд 141 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж н.Болдбаатарын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлээс бусдыг нь хэрэгсэхгүй болгож н.Болдбаатарын 1 тооны үхэр хулгайлсан үйлдэлд хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болон ар гэрийн байдал, эрүүл мэндийн шалтгаан зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял болж хөнгөрүүлж өгнө хорих ялаар шийтгэж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Гомдлын талаар

******* нь 9 удаагийн үйлдэлд холбогдсон бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 20 хүртэлх 8 удаагийн үйлдэлд шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байгаа болно.

******* нь оюуны хомсдол өвчтэй, Ю 49-71 хувьтай /хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр / бичиг үсэг мэдэхгүй , тоо тоолж чадахгүй болох нь / шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар / хавтаст хэрэгт баримтаар авагдсан.

*******т холбогдох хэрэгт түүний 8 удаагийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт авагдаагүй бөгөөд тус мэдүүлгийг ******* нь би өгөөгүй, цагдаагийн алба хаагч нарын дарамт шахалтаар гарын үсэг зуруулсан гэдгээ илэрхийлдэг.

Хавтас хэргийн материалаас харахад олон тооны бог мал, бод малыг гаргасан бугуйлдсан, нядалсан, бусдад зарж борлуулсан гэх ямар ч ул мөрийг цагдаа прокурорын байгууллагаас олж тогтоогоогүй бөгөөд зөвхөн оюуны хомсдолтой, бичиг үсэг, мэдэхгүй гэрчийн өөрийнхөө эсрэг өгсөн гэх мэдүүлгээр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм.

Тус хэрэг нь урьд өмнө Хяналтын шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Прокурорт буцаасан. Хяналтын шатны шүүхийн тогтоолын 4 дүгээр талд “...ын 6 үйлдэлд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагаас 19 цагийн хооронд ял сонсгон яллагдагчаар байцааж тухайн өдрөө прокурор тус тусдаа тодорхой дугаар бүхий 6 эрүүгийн хэргийг үүсгэн яллагдагчаар тогтоол үйлдсэн байна. Сэтгэцийн хомсдол өвчтэй, холбож уншиж чадахгүй, тоо бодож чадахгүй, сэтгэхүйн хувьд харьцуулан нэгтгэх, дүгнэх, үйл ажиллагаа сайн хөгжөөгүйн улмаас Ю шинжилгээний заавар сайн ойлгож, гүйцэтгэж чадахгүй *******ыг 3 цагийн дотор 6 өөр хэрэгт ял сонсгож яллагдагчаар байцаахад хомсдол бүхий этгээд нь тухайн үйлдсэн хэргийнхээ логик дэс дараалалтай цаг хугацааны хувьд зөрүүгүй мэдүүлснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай эргэлзээ төрүүлэхүйц болсон гэж үзнэ” гэжээ.

Хэргийг Хяналтын шатны шүүхээс ирсний дараа *******ын сэтгэцэд дахин шинжилгээ хийсэн бөгөөд тухайн сэтгэцийн шинжилгээгээр *******ын Ю 71 хувь гэж тогтоогдсон байгаа. нь мөн л *******ын өөрийнх нь дэс дараалалтай мэдүүлсэн мэдүүлэг эргэлзээг төрүүлдэг.

Учир нь IQ 71 хувьтай суралцагч нь бага сургуулиа дунджаас доогуур түвшинтэй суралцдаг, ердийн ерөнхий боловсролын сургуульд суралцах оюуны чадамжгүй байх бөгөөд ийм хүүхдүүд тусгай сургуульд суралцдаг талаарх олон улсын судалгаанууд байдаг байна.

Гэтэл ******* нь суурь боловсролын гэрчилгээ гэх зүйлийг нэгдсэн журмаар авсан нь хэрэгт байх бөгөөд тухайн гэрчилгээнд англи хэл, физик, хими, геометр гэх хичээлүүдийг дунджаас дээгүүр үнэлгээтэй сурсан гэх баримт нь эргэлзээ төрүүлдэг.

Өөрөөр хэлбэл ******* нь нэрээ бичихээс өөрөөр бичиж үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, оюуны хомсдолтой, оюуны чадамжгүй байтал эдгээр хичээлүүдийг хангалттай түвшинд сурсан гэх суурь боловсролын гэрчилгээ нотлох баримтаар үнэлжээ.

 Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ******* нь хэрэг хариуцах чадвартай байх тул түүний өөрийнхөө эсрэг өгсөн гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шинжээчийн дүгнэлт болон хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно.

Хэрэг хариуцах чадвар нь мэдүүлэг өгөх дэс дараалалтай ярих оюуны чадамжийн чадвараас тэс өөр ойлголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтоох ёстой байтал анхан шатны шүүхээс энэ байдлыг анхааралгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. ******* тус мэдүүлгийг өгөөгүй гэж хэлдэг.

Цаашилбал ******* нь гэм буруугаа нотлон өгсөн гэх мэдүүлэгт малыг ганцаараа гаргасан 500000, 900000 аар зарсан гэж мэдүүлж байвч ******* нь тоо тоолж мэдэхгүй, мөнгөний хэмжээ тоог ялгахгүй хүн юм. Мөн зүүн гарын хуруунууд хөрөөнд тайрагдсан гар нь сайн хөдөлдөггүй хүн ийм их хэмжээний малыг ганцаараа хулгайлж нядалсан гэхэд эргэлзээтэй. Хөндлөнгийн бусад нотлох баримт огт байхгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05 ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолын *******т холбогдох 8 удаагийн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...******* нь Болдбаатарын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг харин бусад үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь 2018 онд бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй талаараа удаа дараа мэдүүлдэг ба хэрэгт цугларсан нотлох баримтууд болон *******ыг ганцаараа бод мал болон олон тооны бог малыг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээн хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байсан ч бодит байдлыг тогтоож чадаагүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд холбогдох 9 үйлдлийн 2018 онд үйлдэгдсэн гэх 8 үйлдлийг хэрэгсэхгүй болгож хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Миний бие  биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрт ногдох хохирлыг төлж барагдуулж чадалгүй анхан шатны шүүх хуралд орсон. Одоогоор миний  бие нь өөрт ногдох  хохирол болох 5000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хохирол төлсөн байдлыг, гэм буруугаа хүлээж байгаа, биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хуульд заасан боломжийг олгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн шийтгэх тогтоол нь эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байх тул шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч нарын болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын тайлбартай холбогдуулсан хэлэхэд *******ыг оюуны хомсдолтой болгоод байгаа хүн нь өмгөөлөгч нь биш байгаа. Намайг өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс өмнө ийм дүгнэлт гарсан байсан. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хариуцах чадвартай байх тул гэж хэрэгт дүгнэлт хийсэн гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд 3 цагийн дотор 6 удаагийн үйлдлийг дэс дараатай ярих чадвар байгаа эсэхийг тогтоо гэсэн. Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн тогтоол дээр зөв дүгнэлт хийж огт чадаагүй. IQ бол өсдөг зүйл анх мэдүүлэг өгөхдөө 49 хувьтай гэж байгаа ч одоо үзүүлэхэд 71 хувьтай болсон байна. Нарийн мэргэжлийн эмж нар шинжээчийн дүгнэлт гаргасан байхад сэтгэцийн асуудал дээр нь Ангийн багш н.Сарантуяа гэх хүн сэтгэцийн хувьд эрүүл байсан гэх дүгнэлт өгөх асуудал байхгүй. Прокурорын зүгээс албан бус боловсролыг 9 дүгээр анги төгссөн гэж зөрүүтэй ярьж байгаа асуудал нь үндэслэлгүй худлаа байна гэж үзэж байгаа учир няцааж байна. Ийм учраас Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв

Өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******ын 2018 онд үйлдсэн гэх 8 удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 6 сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгч *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******, *******, *******, өмгөөлөгч , Б.Бурмаа, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч *******т холбогдох бусдын олон тооны малыг ганцаараа хулгайлсан гэх  8 үйлдлийг хангалттай шалгаж тогтоогоогүй, дээрх хэргүүдийг шалгах явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн , нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн байж болзошгүй байна. Харин бусад шүүгдэгч нар болон үйлдлийн хувьд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд анхан шатны шүүхээс хэргийг прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв, давж заалдах шатны шүүхээс ч гэсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь тухайн хэргийг урьд нь Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэхдээ “... шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “ нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэрэг хүлээсэн” гэх гомдлыг магадлах нь зүйтэй ...” гэсний дагуу мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, энэ талаар шалгасан гэх материал нь хэрэгт авагдаагүй  байна. Зөвхөн энэ үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад дахин буцааж болох боловч прокурор нь тухайн асуудлыг шалгах сонирхолгүй байгаа нь илт байх тул буцаах нь ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  *******, *******, *******, ******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ын 1 үхрийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан болон *******ын дангаар үйлдсэн гэх хэргүүд нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн ...намайг нийт 9 удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч би өмгөөлөгчтэй оролцож байгаа 8 үйлдэл бүхий гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, Л., ******* нар нь мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тус тусын мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “...миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Түвшинзаяаг надаас хэрүүл өдөөд байхаар нь гараараа нүүр рүү нь 2-3 удаа алгадсан, энэ үйл явдал бол ыг зодохын урд өдөр болсон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”

4 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “...******* харин намайг зүгээр пиво уугаад сууж байхад чи намайг зодчих гээд хэрүүл гуйгаад байхаар нь гараараа 2-3 удаа нүүр толгой руу нь цохисон...”

9 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар талд авагдсан “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  ...хэрүүл өдөөд байсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад би Түвшинзаяагийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон.  Мөн хөл рүү нь гутлаараа нэг удаа өшиглөсөн,  өмдийг нь сэрээгээр хоёр удаа гогдоод урчихсан. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй...” гэх

4 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар талд авагдсан “...Эрдэнэбаатар намайг яах гэж ирсэн юм гээд байхаар нь гараараа цохисон...” гэх

6 дугаар хавтаст хэргийн “...Тухайн өдөр архи уусан болохоор юу болсныг санахгүй байна...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

5 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр талд авагдсан “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ....******* гарч ирээд манарсан пизда минь гэж хэлсэн, ******* шууд намайг тэр гэрт байсан бор өнгийн модон сандлаар толгой руу цохиж зодсон. Би малгайтай цамц өмссөн байсан. Тэр цамцаараа толгойноос гарсан цусаа дарж боож гэртээ ирсэн ...Дух хэсэг гэмтэж 5 оёо тавиулсан. Мөн газар унасан байхад цээж орчим өшиглөж цохиж зодсон. Надад одоо гомдож нэхэмжлэх зүйл алга байна... гэх,

...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амбаарынхаа хаалгыг түгжээд унтаж байтал 1500 цагийн үед ******* гэрийн амбаарын хаалганы түгжээг сэт татаад гэрт орж ирээд намайг зүүн талын орон дээр хэвтэж байхад чи муу лалар яасан их шоронд өгдөг муу лалар  гээд гартаа хужаа мотоциклийн түлхүүр атгаж байгаад  гараараа миний нүүр толгой руу зөндөө цохисон,... хуучин хаалга байгаа юм, угаасаа гарын аясаар түгжээ нь сэтрээд байдаг. Тиймээс үнэлүүлэхгүй, надад гомдол санал байхгүй...гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал, 9 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан “... 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ....намайг баруун шанаа руу гараараа цохиод үснээс зулгаагаад хоолой боогоод заазуураар зүүн гарыг жижигхэн жижигхэн зүсээд хаясан. Маргааш нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны шөнө мөн над руу хоолны халбага аваад шидсэн. Тэгтэл миний толгой руу цохисон,... ******* шар өнгийн иштэй хайч аваад гарсан. Удалгүй ******* “Ёоо ёоо” гээд орилоод унасан. Тэгээд гартал ******* “Чи намайг шаачихлаа ш дээ” гээд *******т хэлээд байж байтал удаач үгүй цагдаа ирсэн. *******ын энэ асуудал нь цагдаад тусдаа шалгагдаж байгаа... ******* намайг өөр хүнтэй болсон байна гээд 2021 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зодсон....гэх,

“...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр....******* эхлээд хоолойг боож дараад гэрийн гадаа гарч шороон дээр үснээс зулгаасан, гэр лүү оруулж ирээд хар өнгийн ширмэн тавагны төмрөөр цээж хэсэг рүү 2-3 удаа цохиод, зүүн талын гар луу 2-3 удаа цохисон. Дараа нь шургуулганаас хутга аваад чамайг ална гээд миний зүүн талын гарын бугуй шуу хэсэгт 2-3 удаа зүссэн. Миний хувцаснуудыг гал руу хийж шатаасан. Миний хар цүнхний оосрыг тасдаад миний 2 хөлийн гуя хэсэг рүү 3-4 удаа ороолгосон. Мөн миний уруул хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиод байсан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний уруулын дотор тал бага зэргийг язарсан байгаа юм. Мөн гэрт миний баруун талын гар дээр 2-3 удаа дэвссэн...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар талд авагдсан “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...******* эхнэр Түвшинзаяатай маргаад зодоод байхаар нь ******* бид хоёр салгасан. ******* Түвшинзаяаг зодоод толгойноос нь цус гарсан Түвшинзаяа толгойныхоо цусыг угаагаад байж байхад ******* гал тогооны тавилгын шургуулгыг онгойлгоод улаан, шар хоёр өөр өнгийн хайч гаргаж ирээд эхнэр лүүгээ дайрахаар нь би урдуур нь ороод нөгөө хайчийг нь аваад орон дээр шидсэн. Тэгээд би гэрээс нь гараад явсан чинь миний араас гарч ирээд нөгөө хайчаа гаргаж ирээд миний цээж хэсэг рүү хайчаараа хатгасан. Тэгээд миний цээж хэсгээс их хэмжээний цус гарсан,... Би цээжин дээрээ оёдол тавиулсан их хэмжээний цус гарсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,       

4 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан “2021 оны 06 дугаар сарын 11-ний орой ...Нэг мэдэхэд миний толгой дээр ******* дэвсээд байсан. Тэгээд намайг ******* салгасан байх нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан... мөн одоогоос 7-8 хоногийн өмнө миний зүүн цээж рүү ******* хутгаар өнгөц хатгасан,... ******* эхлээд намайг мөргөөд хутгаар миний зүүн цээж рүү хатгаад байсан...” гэх хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

6 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан “Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр эмээгийн гэрт байж байтал аав ******* үл таних хүнтэй согтуу гэрт гаднаас орж ирээд эмээд агсам тавьсан,...  аав ******* эмээгийн гэрт очоод би мотоциклоос буусан чинь намайг мотоциклийн түлхүүрээр миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Харин би тухайн үед ааваас зугтаасан чинь араас машин барьж ирээд машинаар намайг дайрах гээд хөөсөн. Тухайн үед аавын барьж явсан машин нь асахгүй унтраад аав машинаас бууж ирээд эхлээд модоор нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Дараа нь газраас чулуу аваад миний биеийн хэд хэдэн газарт чулуугаар цохиод байж байтал Төмөрбаатар, Баасанбат ах хоёр ирээд намайг аваад гэр лүү явсан... Би одоо аав *******аас маш их айж байна...” гэх насанд хүрээгүй хохирогч О.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,  

5 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “... 21 цагийн үед манай гэрийн хаалгыг цохисон хаалгаа нээсэн чинь нүүр ам нь цус болчихсон гэрт орж ирээд “ах нь хүнд зодуулчихлаа, цагдаа дуудаарай” гэхээр нь би цагдаа дуудсан. Ука ахыг аваад Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Ука ахын нэрийг гэдэг...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

5 дугаар хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагдсан  “...******* Укаг салсан эхнэртэйгээ хардаад маргалдаж хоорондоо зодоон хийсэн. ******* Укаг хөлөөрөө өшиглөж байсан би дундуур нь орж салгасан. ... дахиад *******, Ука маргалдаж хоорондоо дахиад барилцаж авсан. Тэгээд тэр хоёрыг би салгаад,  айлын хоёр талд сууж байсан чинь ******* сандал аваад Ука руу шидсэн чинь толгойд нь ирээд оносон. Тэгээд Укагийн толгойноос нэлээн цус гарч нүүр амыг нь усаар угааж Укаг дагуулж гарч гэр лүүгээ явцгаасан” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

5 дугаар хавтаст хэргийн 26-******* дугаар талд авагдсан “...Тэд нар пиво ууж байгаад , Ука хоёр хоорондоо маргалдаж зодоон хийсэн, ...дахиад , Ука хоёр маргалдаж Укаг хөлөөрөө өшиглөж хоорондоо барилцахад Ганбанзай салгаж  нь Ука руу модон сандал аваад шидсэн чинь Укагийн нүүр хэсэгт оносон. Толгойноос нь нэлээн цус гарч манайхаас Ганбанзай, Ука хоёр гарч явсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,             

4 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар талд авагдсан “... найз *******ын хамт *******ын гэрт 17 цагийн үед архи уух гэж очсон. ******* эхнэр Түвшинзаяа хоёр байсан бид 4 хэдэн пиво хувааж уугаад байж байхад ******* нь Түвшинзаяаг зодсон. Тэгээд ******* бид 2 салгасан. Түвшинзаяагийн толгойноос цус гарсан байсан. ******* шургуулганаас нэг хайч аваад Түвшинзаяа руу дайрсан ******* очоод нөгөө хайчийг нь аваад ор луу шидчихээд гараад явсан. Араас нь ******* гараад явсан удаагүй орж ирээд Түвшинзаяаг явъя гээд аваад гарсан. Тэгээд би гэрээс нь гарахад гадаа дээр очоод харахад цээжнээс нь нэлээн цус гарсан байсан...” гэх гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,  

4 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар талд авагдсан “...******* гэрийнхээ хаалгыг онгойлгосон гэрийн босгон дээр *******ыг зодоод өшиглөөд байсан,....******* оёо боолт хийлгээд дараа нь бид нар гэртээ хүргүүлсэн. *******ыг зоддог тэр шөнө бол бид хоёрыг ******* зодоогүй... Зүгээр байж байгаад л зодсон. ******* зүгээр байж байгаад хүн зодоод байдаг...” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “... гэрт нь яваад очтол гэртээ ганцаараа зүүн талынхаа орон дээр нүүр ам нь цус болсон хэвтэж байсан,..хүнд зодуулсан гэсэн,... ******* гэрт зүгээр байж байсан чинь орж ирээд зодчихоод гараад явсан...” гэж хэлсэн.” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

6 дугаар хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан “... 16 цаг 50 минутад О. Цэнд-Аюуш гэх охины баруун гарын шуу хэсэг хавдсан, толгой хэсэгт хөхөрсөн, хавдсан гэмтэлтэй орж ирсэн. Би Цэнд-Аюуш охинд өвчин намдаах лаа шулуун гэдсээр нь хийж, диклоденк өвчин намдаах эм өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхбаяр, Баттогтох эмч нар охины биеийг үзсэн. Тухайн үед охины биеийн байдал хүнд байсан бөгөөд охиныг эмч нар үзээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,  

6 дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан “...******* согтуу эмээ дээр чинь ирчихсэн агсам тавьж байна гэж хэлсэн. Баасанбат ах бид хоёр эмээгийн гэрт яваад очсон чинь эмээ гэртээ ганцаараа байсан. Харин ******* өөрийн төрсөн хоёр хүүхдээ аваад гараад явсан байсан. Харин би тухайн үед Баасанбат ахтай эмээгийн гэрээс гараад *******ын байгаа газарт очсон чинь өөрийн том охин болох О.Цэнд-Аюушийг зодсон байсан. Тухайн хэрэг болсон газарт очиход О.Цэнд-Аюушийн толгой хагарсан,баруун гар нь хугарсан байдалтай хавдсан, нүүр хэсэг нь нэлэнхийдээ цус болсон байсан ...” гэх гэрч ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,  

5 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан “.ын биед тархи доргилт, дух, зовхи, цээж, хамар, хазар, эрүү, хүзүү, бугалга, шуунд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...хөнгөн зэрэгт хамаарна...гэх  дүгнэлт,

4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр талд авагдсан “Б.Түвшинзаяагийн биед баруун эрүү, шанаа, 2 чих, 2 шилбэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэсгийн зүсэгдсэн шарх, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

4 дүгээр хавтаст хэргийн 1-135 дугаар талд авагдсан “*******ын биед зүүн эгэмд шарх гэмтэл тогтоогдлоо ...  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, 

4 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар талд авагдсан “*******ы биед зүүн хөмсөг, зүүн суганд шарх, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

9 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан “1.гийн биед тархи доргилт, дух, зүүн бугалга, шууны өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын няцарч язарсан шарх, хамрын нуруу, хацар, мөр, бугалга, эгэм, шуу, сарвуу, өвдөг, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт, хүзүү, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,   

4 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр талд авагдсан “1.ын биед баруун чамархай, зүүн хацарт шарх, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

6 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан “1.О.Цэнд-Аюушийн биед баруун бугалга бугалга ясны сэтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, цээж, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

4 дүгээр хавтаст хэргийн 03-06, 60-63 талд авагдсан “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогч , , *******, ******* нарын согтуурал шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт”

4 дүгээр хавтаст хэргийн 07-08, 65-66, 66-68, 120-121 талуудад авагдсан “иргэний үнэмлэхийн хуулбар”

4 дүгээр хавтаст хэргийн 115-116, 153-154, 175-176 талуудад авагдсан “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”

5 дугаар хавтаст хэргийн 60-100 дугаар талд авагдсан “шийтгэх тогтоолын хуулга”

6 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр талд авагдсан  Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаал,

6 дугаар хавтаст хэргийн 31-38 дугаар талд авагдсан “аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл”

6 дагуур хавтаст хэргийн 38- дүгээр талд авагдсан “хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ”

9 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар талд авагдсан “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”

9 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан “эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч *******ын үргэлжилсэн үйлдлээр ганцаараа үйлдсэн гэх хэргүүд нь:

1 дүгээр хавтаст хэргийн 39- дүгээр талд авагдсан “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр ... хар морь , мөн хээр морийг бугуйлдаж барьж авсан... 2 адууг хөтлөөд шөнөдөө гараад Заг суманд очоод нэг ахад нэгийн нь 500.000 төгрөгөөр, нөгөөдхийг нь 0.000 төгрөгөөр өгсөн....” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 64-65 дугаар талд авагдсан “...2018 оны 07 дугаар сарын дундуур  Мустанг 5 мотоциклтой явж байхад  Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг “Шанаганы шал” гэх газарт улаан зүсмийн бух ганцаараа явж байхаар нь  мотоциклоор туугаад ... аваачиж ганцаараа нядалсан, .... 4 шуудайнд хийсэн махнаас эхлээд 2 шуудайтай махыг авчраад зарсан. Өөр 2 шуудайтай махыг тухайн үед жалган дээр нуугаад маргааш нь очиж авчраад зарсан.... миний мотоцикл улсын дугааргүй миний өөрийн эзэмшлийн мотоцикл байгаа. Би тус хэргийг ганцаараа үйлдсэн юм....”

1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр талд авагдсан “... 2018 оны зун Баянбулаг сумын нутаг дэвсгэр дээр байсан сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт азарга адуутай таарсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Тэндээс бор хээр морийг салгаж аваад мотоциклтой туугаад Жаргалант сумын орчимд агт адуу худалдан авч байсан хүнд 500.000 төгрөгөөр худалдсан...”

1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр “Хар эрэгцэг” гэх газарт байсан адуунаас 2 тооны адууг тасалж аваад өндөр бөөрөнхий эрэг байдаг юм тэнд шахаж байгаад хоёуланг нь барьж авсан,...Завхан аймгийн “Отгон” суманд очоод өмнө нь таньдаггүй байсан ахад зарсан,... хар морийг 900.000 төгрөгөөр, бор морийг 500.000 төгрөгөөр  худалдаж авсан. Отгон суманд аваачиж зарах болсон шалгаан гэвэл баригдахгүйн тулд тэнд аваачиж зарсан...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан “... 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай төрсөн дүү Төмөрчөдөр адуундаа явж ирээд 2 тооны адуу алга байгаа талаар хэлсэн... хохирлыг барагдуулж өгөөгүй ...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 119, 249 дүгээр талд авагдсан “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шар хээр зүсмийн морио алдсан,  ... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний адуунаас дахиад 1 тооны шарга үрээ алга болсон. 3 дахь удаад нь ягаан үнээ алга болсон ...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 7, 143 дугаар тал, 10 дугаар хавтас хэргийн 208 дугаар талд авагдсан “...2018 оны 07 дугаар сарын эхээр  нөхөр  Хадбаатар манай үхрээс 1 тооны улаан бух алга байгаа талаар хэлсэн,...2018 онд алдсан гэх 1 тооны үхрийн хохирлыг барагдуулж авсан. 2022 оны 05 дугаар сард бэлнээр 800.000 төгрөгөөр хохирлоо барагдуулж авсан...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан “... цагдаагийн хошууч И.Ихзаяа нь ******* гэх бандийг дагуулаад ирж уулзаад танайхаас 2018 оны 08 дугаар сарын сүүлээр “бор хээр морь алдагдсан уу” гэж тодруулаад тэгээд бүртгэж аваад явсан юм. Би ойлгохдоо ******* хулгай хийсэн өөрөөр хэлбэл миний морийг хулгайлсан болохоо яриад дагуулж ирсэн байсан. Хохирол барагдуулж өгөөгүй...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар талд тус тус авагдсан “...тус хулгайд алдагдсан бух болохоор манай өөрийн тугалан бух соёолон насны бух байсан....” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

2 дугаар хавтаст хэргийн 24-******* дугаар талд авагдсан “... 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Галуут сумын Бор хайрхан гэх газраас 5 тооны морь алдсан,....Манайх морьдоо бүртгээд үзэхэд 5 морь байхгүй байсан,...шийр цагаан сартай хул морь, сартай шийр цагаан хээр морь, дал цагаан алаг морь, улаан хээр морь, хур дэл согсоотой халтар морь байсан. ... шинжээчийн дүгнэлтээр буюу 3.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би адуугаа хайсны зардалд 1.500.000 төгрөг зарцуулсан нийтдээ 4.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор надад нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 188-190, 192 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 88, 3-11 дүгээр талд тус тус авагдсан “... 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө худалдан авч байсан ямаануудаа Бөмбөгөр сумын 3 дугаар багийн малчин Эрдэнэмөнхийн өвөлжөөний хашаанд нь хашсан байж байгаад алдсан,.... 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн үед босоод хашсан малаа үзэх гээд очиход малын хашааны амны уяас нь өөр болчихсон байсан... Тэгээд сэжиглээд малаа тоолж үзэхэд 6 ямаанаас 50 эр ямаа алдагдсан байсан ...” гэх хохирогч ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дүгээр талд авагдсан “ ....2018 оны 10 дугаар сарын 20-дын үед Бөмбөгөр сумын 2 дугаар баг “Хар эргэцэг” гэх газарт бэлчиж байсан адуунаас хар морь, бор морь зэрэг алдагдсан байсан... миний 2 адуу давхар судартай сартай тамгатай, буруу хамар сэтэрхий имтэй байсан....” гэх хохирогч ын мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр талд авагдсан “... 2018 оны 1 дүгээр сарын 30-ны билүү 31-ний шөнө байсан Төмөрчөдөр адуундаа явж ирээд хар зүсмийн Ууганбаярын эзэмшлийн морь, өөрийнх нь хээр зүсмийн бас нэг морь алга байсан талаар хэлсэн...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар талд авагдсан “... манай үхрээс 1 тооны улаан зүсмийн бух алга байсан... чихэндээ имтэй байсан одоо имийг нь сайн санахгүй байна. Зүсмийн хувьд улаан махтайдуу соёолон болж байсан бух байсан...” гэх гэрч ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

2 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан “... Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийнхөө адуунд явж байгаад Баянмөнхийн адуунуудыг харсан. Тэгэхэд Баянмөнхийн алдсан гэх 5-н адуу адуундаа бөөнөөрөө байсан...” гэх гэрч Л.Мөнхтогтохын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан “... адуун дээрээ очоод шүүгээд үзтэл 5-н адуу байхгүй байсан, шийр цагаан хул морь, алаг морь, хээр морь, халтар морь, мөн хүрэн морь байх шиг байсан. Бүгд тамгагүй байсан. Манай хоёрын адуу ойролцоо байнга цуг бэлчээрлэдэг байсан, биеийнхээ адуу малыг мэднэ...” гэх гэрч Т.Сэнгээгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

2 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар талд авагдсан “...би 2017 оны 11 дүгээр сараас хойш нэг ч удаа *******тай уулзаагүй...” гэх Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр талд авагдсан “...цагдаагийн хошууч И.Ихзаяа түүний маршрутыг тогтоохоор дагуулж манай Бөмбөгөр сум руу ирсэн,..*******ын хувьд Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрээс мал хулгай хийсэн байсан тэр өөрийнхөө хийсэн бусад хулгайн гэмт хэргүүдийг ярьсан. Тэгээд түүний малын хулгай хийсэн гэх хүмүүс рүү холбогдоход түүний хулгайлсан гэх он сар өдрүүдтэй тохироод байсан,...тэр өөрөө бусад үйлдлүүдээ хэлсэн. Ямар учраас хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өсгөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан “... дан ямаа цуглуулж байгаа гээд манайд байж байсан. Тэгж байж байгаад сүүлд нь Б.Эрдэнэмөнхийн хашаа хороонд ямаагаа цуглуулж байгаад алдсан гэж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан “...2019 оны 08 дугаар сарын үед нь нэг бандийн хамт манайд ирж  0 орчим тооны ямааг цуглуулсан. Би өөрөө хүртэл ямаа өгч байсан,...манайхаас явсны дараа 2-3 хоногийн дараа  50 орчим тооны ямаа алдагдсан гэж хэлсэн...” гэх гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан “... ын хамт  ямаа цуглуулсан, нийт 392 байх үүнээс 50 тооны ямаа хулгайд алдагдсан,... мотоциклийн мөр байсан. Би харахдаа нэг мотоциклтой хүн болов уу гэж бодож байна. Давааням болохоор хоёр мотоциклийн мөр юм шиг байна гээд байсан ...” гэх гэрч Б.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 223 дугаар талд авагдсан ...манай хүү ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ерөнхий боловсролын сургуульд 1-3 дугаар анги хүртэл алдаг оног сурч байгаад гараад, албан бусаар 9-р анги төгссөн. Манай хүү сургуульд сурч байхдаа муухан сурч байсан.” гэх гэрч Н.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 226 дугаар талд авагдсан “...манай хүү нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ерөнхий боловсролын сургуульд 1-3 дугаар анги хүртэл алдаг оног сурч байгаад гараад, албан бусаар 9-р анги төгссөн. Манай хүү сургуульд сурч байхдаа муухан сурч байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар талд авагдсан “...Миний бие *******т холбогдох эрүүгийн 18105470359 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан,...Хошууч И.Ихзаяа, *******ыг биечлэн авч явж түүний үйлдлийг шалгасан байх,... эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татаж, ирүүлсний үндсэн дээр *******аас мэдүүлэг авсан. Тухайн үед түүнээс бичиг, үсэг мэдэх эсэх талаар асуухад мэднэ гэж хариулсан. Мөн түүний боловсролын асуухад бүрэн бус дунд гэсэн учир монгол хэлээр уншиж, бичиж чаддаг эсэхийн шалгаж үзэхэд бичих чадвар муу харин уншиж чадаж байсан... Болсон явдлын талаар тодруулахад тэр өөрөө л мэдүүлсэн. Би өөрөө түүний үйлдлийг хөдөө явж шалгаагүй учир ингэсэн үү, тэгсэн үү гэх байдлаар асуугаагүй. Тэр өөрийнхөө явж хэрэг үйлдсэн гэх газруудын нэрсийг тодорхой хэлж байсан. Би тухайн газруудын нэрийг мэддэггүй юм. *******аас мэдүүлэг авахад эмх цэгцтэй ярьдаг байсан,... ******* ч хэлэх байх...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

10 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр талд авагдсан “... 2009 онд *******ийн ын ангийг хариуцаж аваад 9 дүгээр анги төгссөн. ******* нь 2012 онд 9 дүгээр анги төгсөж, албан ёсны гэрчилгээ гардаж авсан. ******* нь тухайн үед сурч байхдаа уншихдаа удаан, бичихдээ их алдаатай бичдэг, хараад хуулаад бичихдээ гайгүй, цээжээрээ бичихдээ гаргац муутай бичдэг байсан. ******* нь тухайн үед сурч байхдаа сэтгэл, мэдрэлийн өвчин болон хөгжлийн бэрхшээлгүй хүүхэд байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн -35 дугаар талд авагдсан “... Хар зүсмийн морь 1 тооны 500,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 304 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр талд авагдсан “...2 тооны адуу, 1 тооны үнээг нийтэд нь 1,350,000 төгрөгөөр үнэлэв...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээч 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 303 дугаар дүгнэлт ”

1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдан “...ийн эзэмшлийн 1 тооны үхрийг үхрийг 800,000 төгрөгөөр үнэлэв...” гэх Баянхонгор аймгийн  “” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  306 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр талд авагдсан “... Б.Амгаланбаярын эзэмшлийн эд 1 тооны морийг 500,000 төгрөгөөр үнэлэв...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 305 дугаартай дүгнэлт,           

1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан “... гийн эзэмшлийн 1 тооны үхрийг 800,000 төгрөгөөр үнэлэв...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 307 дугаартай дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан “... ийн 5 тооны морь нийт 3,200,000 төгрөгөөр үнэлэв...” гэх Баянхонгор аймгийн “” ХХК-ийн шинжээч 104 дугаартай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар талд авагдсан “...ын 50 тооны эр ямааг нийт 4.000,000 төгрөгөөр үнэлэв” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн “2 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар талд авагдсан  “иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг 4.900,000 төгрөгөөр үнэлэв... гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дүгээр дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан “... *******ын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклыг 150,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт,

10 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр талд авагдсан “1.Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2.СЭМҮТ-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 393 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

3. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. ******* нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. ******* нь оюун ухааны түвшин тогтоох шинжилгээнд IQ=71%- тай байна.

6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7.Нийгмийн харилцаанд орох чадвартай байна...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай  дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 153-154 дүгээр талд авагдсан прокурорын газарт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлын мөнгө төлж барагдуулах талаар гаргасан хүсэлт зэргээр нотлогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хавтаст хэрэгт уг хэргүүдийг үйлдсэн болохыг нотлох зорилгоор цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл хангалттай нотлогдоогүй байна. Хохирогч нарын малаа алдсан болон  шүүгдэгч *******ын малыг хулгайлсан гэх  мэдүүлгээс өөрөөр тухайн хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн, тэр тусмаа ганцаараа үйлдсэн болохыг нотлох баримт огт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт болохгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх бүх тохиолдолд  хулгайлсан гэх малыг болон махыг хаана, хэрхэн борлуулсан  нь огт тодорхойгүй, малыг нядалсан байж болох газрыг олж тогтоогоогүй, уг газруудад хэргийн газрын үзлэг огт хийгээгүй, мал болон махыг нь авсан гэх нэг ч хүнийг олж тогтоогоогүй, олж тогтоох зорилгоор ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй, бүх тохиолдолд зарсан хүнээ одоо танихгүй, танихгүй хүнд зарсан, ууланд орхиод эргэж олоогүй гэх мэтээр мэдүүлэг авч мухарлан шалгахгүй орхигдуулсан, тухайн үйлдлүүдийг анх илрүүлсэн гэх цагдаагийн хошууч И.Ихзаяагийн бүрдүүлсэн баримтууд нь олон төрлийн зөрчилтэй зэргийг үндэслэн эдгээр үйлдсэн гэх хэргүүд нь одоогийн байдлаар нотлогдоогүй байна гэж үзлээ.

“Одоогийн байдлаар “ гэж дүгнэсний учир нь  давж заалдах шатны шүүхээс хянасан 11 хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэж ойлгогдох бөгөөд цаашид нэмж шалган хуулийн хүрээнд нэмж цуглуулсан нотлох баримтын хүрээнд нотлогдохыг үгүйсгэхгүй гэсэн утга юм.

Хэдийгээр прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэг бүртгэлтийн шатанд Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч И.Ихзаяагийн хохирогч болон шүүгдэгчийг гэрчээр асуусан тэмдэглэлийг яллах талын нотлох баримтаар тооцоогүй ч анхан шатны шүүх тухайн албан хаагчийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Учир нь тухайн хэргийг урьд нь Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцээд прокурорт буцаахдаа шүүгдэгчид эрүү шүүлт тулгасны улмаас хэрэг хүлээсэн эсэхийг магадлахаар заасан байхад анхан шатны шүүхээс энэ заалт хэрэгжсэн эсэх, хэрэгжүүлэх талаар ямар ажиллагаа хийгдсэн, хийгдсэн гэх ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, тухайн албан хаагчийн үйл ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эсэхэд дүгнэлт өгөөгүй  байна.

Цагдаагийн хошууч И.Ихзаяагийн шүүгдэгч *******ын үйлдсэн гэх хэргүүдэд хохирогч болон шүүгдэгчийг гэрчээр асуусан тэмдэглэлийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг хавтаст хэрэгт авагдсан материалаас судалж үзвэл:

Д/д

 1-р Хавтаст хэрэг, хуудасны дугаар

Мэдүүлэг өгсөн хүмүүс

/Гэрч/

Мэдүүлэг авсан огноо, цаг, минут

Мэдүүлэг авсан газар

1.

6

11 сарын 07 өдөр, 14:30-14:50 минут

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг

2.

8

*******

11 сарын 05 өдөр, 15:20-15:35 минут

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

3

28

11 сарын 07 өдөр, 10:00-10:20 минут

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг

4

30

*******

11 сарын 07 өдөр, 11:20-11: минут

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

5

33

11 сарын 07 өдөр, 14:00 минут

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг

6

55

*******

11 сарын 08 өдөр, 15:20-15:35 минут

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

7

81

11 сарын 07 өдөр, 13:35 минут

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг

8

83

*******

11 сарын 07 өдөр, 17:30-17:45 минут

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

9

118

11 сарын 07 өдөр, 17:30-17:45 минут

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг

10

120

*******

11 сарын 07 өдөр, 19:30-19:45 минут

/1 дэх мэдүүлэг/

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

11

122

*******

11 сарын 07 өдөр, 13:30-13:45 минут

/2 дахь мэдүүлэг/

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

12

124

*******

11 сарын 07 өдөр, 11:20-11: минут

3 дахь мэдүүлэг

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

13

142

11 сарын 07 өдөр, 17:50-15:35 минут

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

14

144

*******

11 сарын 07 өдөр, 18:00-18:10 минут

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагийн хэсэг

гэх судалгаа гарах ба уг судалгаанаас харвал нэр бүхий цагдаагийн албан хаагч нь нэг өдөр, нэг цаг хугацаанд хоёр өөр суманд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулсан, мэдүүлэг авсан цаг хугацаа давхацсан, 2 болон 3 дахь мэдүүлэг нь эхний мэдүүлгээсээ өмнө /дараа нь биш/ нь авагдсан, мэдүүлэг авахад цаг хугацаа ухарсан мэт ойлгомжгүй байх ба гэрчээр мэдүүлэг авсан болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүх тэмдэглэлүүдийн огноо бүгд засварлагдсан зэргээс тухайн албан хаагчийн гэмт хэргийг илрүүлсэн гэх үйлдэл хууль зөрчин,эрүүдэн шүүж айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа хохирол төлбөр төлөөгүй үндэслэлээр  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлах боломжгүй гэж үзэн ял оногдуулсан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан нотлох баримтыг ирүүлсэн тул шүүгдэгчид дээрх зүйл заалтыг баримтлан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй болжээ гэж үзэв.

Мөн шүүгдэгч ******* нь давж заалдах гомдол гаргаагүй ч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд түүнд оногдуулсан ялыг багасгах үндэслэлтэй гэж зүлээ. Учир нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт хэрхэн хэнээс  гарсан, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэрэг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үүргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******,******* нарын болон тэдний өмгөөлөгчдийн ял хөнгөрүүлэх болон хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, харин шүүгдэгч *******т ял оногдуулсан хуулийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял хүнд биш, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэхээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.2, 1.4 -т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон хэсгээс “...үргэлжилсэн үйлдлээр ..., ...олон тооны ...” гэснийг  тус тус хасч,

мөн заалтад “шүүгдэгч *******ын 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын *******-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас иргэн ын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 1 үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 2018 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас иргэн ын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар эрэгцэг” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг хулгайлж бусдад 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай  гэсэн, 

мөн “ шүүгдэгч *******т холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар гэж өөрчилсүгэй. “ гэсэн хэсгүүдийг уг заалтын төгсгөлд тус тус нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын шүүгдэгч *******, *******, *******  нарт ял оногдуулсан хэсгүүдийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 24-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын, шүүгдэгч *******ыг 1 жилийн, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар” гэсэн нэг хэсэг болгон  өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “... *******т оногдуулсан 4 жилийн ..” гэснийг “ ... *******т оногдуулсан 1 жил 6 сарын..” гэж, “*******д оногдуулсан 1 жил 6 сарын ...” гэснийг “... *******д оногдуулсан 1 жилийн ...” гэж, “... *******т оногдуулсан 2 жилийн ...”  гэснийг “...*******т оногдуулсан 1 жилийн ...” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “ шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 14 350 000 төгрөгийг гаргуулж хохирогч т 500 000 төгрөг, хохирогч д 800 000 төгрөг, хохирогч од 4 000 000 төгрөг, хохирогч т 1 350 000 төгрөг, хохирогч т 500 000 төгрөг, хохирогч д 4 000 000 төгрөг, хохирогч өд  3 200 000 төгрөгийг “ гэснийг хүчингүй болгож, “Хохирогч , , , , , , нарын хохирол нэхэмжилснийг тус тус хэлэлцэхгүй орхисугай “ гэсэн хэсэг нэмж,

Шийтгэх тогтоолын бусад заалт болон өөрчлөлт оруулсан заалтын өөрчлөлт ороогүй хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 76 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ