| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/10517/И |
| Дугаар | 192/ШШ2025/00753 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/00753
| 2025 01 29 | 192/ШШ2025/00753 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ***н нь хариуцагч ****ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл **** улсын дугаартай зам индүүдэгч механизмаар хариуцагч талын Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын төслийн 1.1 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, хариуцагч ****ХХК нь нийт төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлж барагдуулахаар гэрээг байгуулсан байдаг.
Талууд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлж, хариуцагч талаас 18,000,000 төгрөгийн авлага үүсч нэхэмжлэгч талд өгөхөөр болсон. Түрээслүүлэгч талаас тооцоо нийлсэн актын дагуу төлбөрөө төлөх удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй улмаар утсаа ч авахаа больсон нөхцөл байдал үүссэн бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Тиймээс **** ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
**** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь**** ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***** хаягт бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****ийг эрэн сурвалжлах, түүний хаяг, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** хаягт бүртгэлтэй бүртгэлтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ