2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/00233

 

2*******5 01 15 192/ШШ2*******5/0*******33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, байранд байрлах, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-а-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЧР**************0403*******3/,

Нэхэмжлэлийн шаардлага: Согтуурах, мансуурах донтой хүний захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б.******* нь удаа дараа архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж, гэртээ агсам согтуу тавьж, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Түүний эхнэр нь Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай өргөдөл гаргасан. Б.******* нь архины албадан эмчилгээнд явахад эрүүл мэндийн шаардлага хангасан бөгөөд эмчийн үзлэгт орж, дүгнэлт гарсан байгаа. Б.******* нь өөрөө сайн дураараа эмчлүүлнэ гэж хэлдэг боловч эмчилгээнд ордоггүй, архинаас гараагүй. Иймд Б.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Архины албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрч байна. Өөрөө сайн дураараа эмчилгээнд явах талаар боддог боловч нэг ч удаа явж байгаагүй гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлгийг бүхэлд нь хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс согтуурах, мансуурах донтой хүн /Б.*******/-ийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал,

-Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн хурлаас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасныг үндэслэж шүүхэд хандсан байна.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх,

-мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

4.Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Б.******* нь Хан-Уул дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, эхнэр Д.Янжмаа болон хэсгийн ахлагч Б.Байгаль нарын өргөдөл, тайлбар, мэдүүлгээр,

-түүнчлэн удаа дараа зөрчил гаргаж өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, сангийн мэдээлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.

5.Түүнчлэн Б.******* нь архины хамааралтай, донтой болох нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын ... Архинд донтох оноштой, албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Б.******* нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. 

6.Гуравдагч этгээдийн архины эмчилгээнд хамрагдах тухай хүсэлт, тайлбар нь түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримт, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:ЧР**************0403*******3/-ыг албадан эмчилсүгэй.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д зааснаар Б.*******ыг албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс, байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.*******ыг архины албадан эмчилгээний газар, эмнэлэгт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН