| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2025/00066/И |
| Дугаар | 192/ШШ2025/00683 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00683
|
2025 |
01 28 192/ШШ2025/00683 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: Х***
Хариуцагч: ****
Зээлийн гэрээний үүрэгт 27,855,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***нь 2024 оны 7-р сарын 3-ны өдөр тус банктай 1730095645 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27,566,428 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 918,881 төгрөг, зээлийн хүү 659,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлсөн байна. 2024 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 26,647,547 төгрөг, хүү 1,195,427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,416 төгрөг, нийт 27,855,390 төгрөгийг *** гаргуулж өгнө үү.
Хариуцагч **** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****-ийн нэхэмжилсэн 27,855,390 төгрөгөөс 25,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,555,490 төгрөгийг 2025 оны 4-р сарын 20-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах хүсэлттэй байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** гаргасан хариу тайлбартай уншиж танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,855,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,855,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 27,855,390 төгрөгөөс 25,300,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,555,490 төгрөгийг 2025 оны 4-р сарын 20-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,227 төгрөгөөс 148,613.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 148,613.5 төгрөгийг хариуцагчаас, 148,613.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ