| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08707/И |
| Дугаар | 192/ШШ2025/00682 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00682
| 2025 01 28 | 192/ШШ2025/00682 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /РД: ****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж
Хариуцагч: ****
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 36,271,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч **** ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж 2023 оны 02-р сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүйн улмаас 2024 оны 6-р сарын байдлаар шимтгэл, торгуулийн 25,005,381 төгрөгийн өрийг үүсгээд байна.Тус байгууллага нь 2024 оны 11-р сарын байдлаар 24,100,418 төгрөгийн өр, хуульд заасны дагуу алданги 11,265,984 төгрөг, нийт 36,271,365 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул хариуцагч ***** ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 36,271,365 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын өр 36,271,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ****ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр 36,271,365 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ