2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00681

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 74 дүгээр зүйлийн 74.5, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн данснаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч *** олгосугай.

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ