2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00436

 

20     01                         192/ШШ20/00436

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-В байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 20 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

Нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Ц.******* миний бие У.*******д холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 87,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээд У.*******д дуудах хуудас хүргүүлсэн боловч ******* дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд У.*******ийн оршин суух хаягийг олж тогтоохоор эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2, 4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-5/ Ц.*******гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-6/ ******* дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-7/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09-р сарын 30-ны өдрийн 102/ШЗ2024/18471 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Ц.******* миний бие У.*******д холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 87,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээд У.*******д дуудах хуудас хүргүүлсэн боловч ******* дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд У.*******ийн оршин суух хаягийг олж тогтоохоор эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Ц.*******, У.******* нар нь оны -р сарын -ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны -р сарын -ны өдрийн 102/ШШ/0100 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан,

3.2.Ц.******* нь У.*******д холбогдуулан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаягт тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09-р сарын 30-ны өдрийн 102/ШЗ2024/18471 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

3.3.Нэхэмжлэгч Ц.******* нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул У.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  овогт гийн ******* /РД:ШЗ810416/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цоба хаус ХХК /РД:62*******952/-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  овогт гийн ******* /РД:ШЗ810416/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН