2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01024

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 191/ШШ2025/01024

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. аймаг, .............. сум, ... дүгээр баг, ............... гудамж ........... тоот хаягт байрлах А а г х, б, х б г /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, ........ оффис ......... тоотод байрлах У п ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд шилжүүлсэн 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т /онлайнаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А а г х, б, х б г нь У п ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд шилжүүлсэн 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... тус газар нь аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/348 дугаар захирамжийг үндэслэн У п \ХК-тай "Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын засвар, өргөтгөлийн зураг төсөл боловсруулах ажил-ын АРАОНӨГ/202312018/37 дугаартай гэрээг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, АРАОНӨГ/202312018/37+1 дугаартай сунгалтын гэрээг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулсан.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд зураг төсөл боловсруулах ажил хангагч байгууллагуудтай зөвшилцөн, аймгийн Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дагуу аймгийн төрийн сангаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18,000,000.00 /Арван найман сая/ төгрөгийн санхүүжилт олгогдсон. Гэвч зураг төслийн ажил удааширч гэрээт хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зураг төсөл гүйцэтгэгч компанитай гэрээнд холбогдох асуудлаар 76032200, 99106616, 99111135 дугаар луу удаа дараа залгасан боловч холбогдож чадаагүй.

Иймд гэрээг цуцлах тухай 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн газрын даргын 299 дүгээр албан бичиг, 2024 оны 04 дугаар сарын 02-ний өдөр газрын даргын 311 дүгээр албан бичгийг гүйцэтгэгч компанийн [email protected] -цахим хаягаар хүргүүлсэн.

Уг албан бичгийн дагуу У п ХХК-аас 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 39/24 дугаартай албан бичигт ажлын зураг төсөв боловсруулахад үнийн дүн хүрэлцэхгүй тул цаашид ажил үргэлжлүүлэх боломжгүй, 26,000,000 төгрөгийг нэмэлтээр олговол тус ажлыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх бөгөөд гэрээг цуцалбал гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай тайлбар ирүүлсэн.

2024 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 39/24 дугаартай албан бичгийн зудлан үзээд тус газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 466 дугаар албан бичгээр гэрээний гүйцэтгэлийн үнийн дүнгийн 18,000,000 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100010051350 дугаар дансанд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан шилжүүлэх тухай албан бичиг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй байгаа тул дээрх санхүүжилтийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ус, цаг, уур, орчны шинжилгээний төвийн конторын барилгын засвар, өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээний хуулбар, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар У п ХХК, Дэлхийн хотгор ХХК-тай гэрээ шууд байгуулах тухай захирамжийн хуулбар, Архангай аймгийн орон нутгийн өмчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гэрээ шууд байгуулах эрх олгох тухай албан бичгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, А а г х, б, х б г 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн албан тоотын хуулбар, А а г х, б, х б г 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 299 дугаар Гэрээ дүгнэх санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актын хуулбар, А а г х, б, х б г 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн албан тоотын хуулбар, У п ХХК-ийн тайлбар, А а г х, б, х б г албан бичгийн хуулбар, нэхэмжлэх, Архангай аймгийн төрийн аудитын газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: У п ХХК-тай Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын засвар, өргөтгөлийн зураг төсөл боловсруулах ажил-ын АРАОНӨГ/202312018/37 дугаартай гэрээг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, АРАОНӨГ/202312018/37+1 дугаартай сунгалтын гэрээг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулж, гэрээний санхүүжилтэд 18,000,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул гэрээг цуцалж, санхүүжилтэд шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх талаар мэдэгдсэн ч сайн дураар буцааж төлөөгүй гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх Зам, барилгын зураг, ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах АРАОНӨГ/202312018 дугаартай тендерийн 1 дүгээр багц Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Конторын барилгын засвар, өргөтгөлийн зураг төсөл боловсруулах ажлыг У п" ХХК-тай 20,000,000 төгрөгөөр гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэх, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн газар (Х.Г), Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс (А.Б), Санхүү, төрийн сангийн хэлтэс (Ж.М), Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (Ч.О)-т тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

6. Дээрх захирамжийн дагуу А а З д Т г, Г х, б, х б г болон У п" ХХК нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АРАОНӨГ/202312018/37 дугаартай гэрээ байгуулагдаж, гэрээгээр У п" ХХК нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн конторын барилгын засвар, өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 20,000,000 төгрөгөөр 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, захиалагчаас ажлын хөлсөнд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

7. Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 173, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 310 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 299 тоот албан бичгээр гэрээ дүгнэх саналыг тус тус хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 39/24 тоот албан бичгээр АРАОНӨГ/2023120118/37 дугаартай Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн конторын их засвар өргөтгөлийн барилга"-ын ажлын зураг, төсөв боловсруулах үнийн дүн хүрээгүй тул ажлын зургийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ажлын зураг, төсөв боловсруулах үнийн дүнгийн зөрүү үнэ болох 26,000,000 төгрөгийг төсөвт өртөгт нэмэлтээр тусгах эрх олговол бид дээрх ажлын зураг, төсвийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөх хүсэлтэй байна. Хэрвээ АРАОНӨГ/2023120118/37 дугаартай гэрээний 3.2, 4.2, 7.2 заалтаар цуцлах шийдвэрийг гаргавал бид гэрээний төлбөрийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хариуг ирүүлжээ.

 

8. Архангай аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 07 дугаар сарын 05-н ы өдрийн Зөрчил арилгах тухай Албан шаардлагаар гүйцэтгэгч У п ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж, төсвийг хохиролгүй болгох арга хэмжээг авч биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх тухай албан шаардлага гарсны дагуу Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1085, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/1242 тоот албан бичгийг тус тус хариуцагчид хүргүүлсэн байна.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

10. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АРАОНӨГ/202312018/37 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн конторын барилгын засвар, өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь зураг төсвийн ажлын хөлсийг зураг төслийг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгсний дараа олгохоор тохиролцсон байна.

 

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

13. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авсны дараа ажлын хөлсийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон хэдий ч ажлын хөлсөнд 18,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн байна. Харин хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай байх бөгөөд нэхэмжлэгчээс ажлаа хийж гүйцэтгэх талаар сануулж, шаардлага тавьж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэж, маргаагүй байна.

 

15. Тодруулбал, хариуцагчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан.

 

16. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар мэдэгдэж, баримтжуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн ирээгүй.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч У п ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А а г х, б, х б г олгохоор шийдвэрлэв.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У п ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А а г х, б, х б г олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ