| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/00015/И |
| Дугаар | 192/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00435
2******* 01 20 192/ШШ2*******/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* өргөн чөлөө, ******* ******* цогцолбор ******* давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:2*******12008/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2******* оны 01-р сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* ******* ББСБ ХХК нь иргэн Л.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,60*******,311 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүрэгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-/ ******* ******* ББСБ ХХК-аас Э., Б.******* нарт олгосон итгэмжлэл, /хх-6-*******/ 2*******2 оны 0*******-р сарын 28-ны өдрийн 2*******2-0*******-968 дугаар Цахим зээлийн гэрээ, /хх-8/ Зээлийн дансны хуулга, /хх-9/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******4 оны 06-р сарын 04-ний өдрийн 183/ШЗ2*******4/12*******36 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ББСБ ХХК нь иргэн Л.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,60*******,311 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүрэгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.******* ******* ББСБ ХХК, Л.******* нар нь 2*******2 оны 0*******-р сарын 28-ны өдөр 2*******2-0*******-968 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулсан,
3.2.Дээрх гэрээнд Л.г Хан-Уул дүүрэг, -р хороо, ын -*******4 тоот хаягт оршин суудаг гэж тусгасан,
3.3.Л.******* гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаягт тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2*******4 оны 06-р сарын 04-ний өдрийн 183/ШЗ2*******4/12*******36 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул Л.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
*******.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гийн /РД:/-г эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан гийн /РД:/-г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гийн /РД:/-г эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН