2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00434

 

 

 

 

 

 

 

 

          2025              01              20                                          *******2/ШШ2025/00*******3*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******ийн гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:УУ9511113*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 01-р сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.-Үжингийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ө.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

   Үүнд: Нэхэмжлэгч Ө.******* миний бие дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ ” ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тухайн компани хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байх тул “ ” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:  /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-*******/ Ө.*******өөс Ц.-Үжинд олгосон итгэмжлэл, /хх-5-7/ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202******* оны 12-р сарын 16-ны өдрийн 101/ШЗ202*******/31592 дугаар захирамж, /хх-8/ Ө.Билгүүтөрийн оршин суух хаягийн лавлагаа, /хх-1*******-*******/ Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

             1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

             2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч Ө.******* миний бие дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ ” ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тухайн компани хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байх тул “ ” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн агуулгаар тодорхойлсон.

             3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             3.1.Ө.*******, “ ” ХХК нар нь 20 оны -р сарын -ны өдөр №G21-0******* дугаар Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ байгуулсан,

            3.2.Дээрх гэрээнд “ ” ХХК-ийг дүүрэг, -р хороо, -р байр, тоот хаягт оршин байдаг гэж тусгасан,

            3.3.” ” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаяг тус хороонд байдаггүй, хариуцагчийн хаягт тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 202******* оны 12-р сарын 16-ны өдрийн 101/ШЗ202*******/31592 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

             3.*******.Нэхэмжлэгч Ө.******* нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул “ ” ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.                     

             *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.”

             5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

             6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

             7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК /РД:/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

             8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ ” ХХК /РД:/-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК /РД:/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.*******, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         В.АМАРТҮВШИН