Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00027

 

                 2025         02           05                                       157/ШШ2025/00027  

 

                             

 

Зохигчийн эвлэрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг, Н      00 тоотод оршин суух, Дарам овогт Э-ийн Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг, Н 00 тоотод оршин суух, Ц овогт Ө-ийн А-дхолбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Н миний бие нь Ө.А-тай 2016 онд танилцаад 2019 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүү А овогтой Зэндмэн, 2019 оны 6 дугаар сарын 00-ны өдөр хүү А овогтой А нар мэндэлсэн. Бид гэр бүл болоод боломжийн сайхан амьдарч байсан, харилцаа хандлага ч сайхан байсан. Ө.А нь 2022 оны зун гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэж, дахин 2023 онд уг хүнтэй холбогдож, одоог хүртэл уулзсаар байгаа. Энэ асуудлаас энэ хүний зан ааш өөрчлөгдөж, сүүлийн үед агсан согтуу тавьж, надад болон хүүхдүүдэд маань хэцүү байна.

Бид гэр бүл болоод нөхрийн маань төрсөн нутаг болох Б суманд амьдрахаар шийдэн ирж байсан, энэ үедээ надад өвлөгдөж ирсэн монгол гэртэйгээ очиж, дараа нь бидэнд нөхрийн тал маань гэр авч өгч байсан. 2022 оны хавар байшингаа бариад өвөл нь ерөнхийдөө байшин маань баригдаж дууссан байшин юм. Иймд цаашид Ө.А-тай хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

...Ө.А нь гэртээ ирэх болгондоо агсан согтуу тавьж үр хүүхдээ айлгах явдал нь ойр ойрхон давтамжтай, даамжирсан тул эвлэрүүлэн зуучлалаар оролгүй гэрлэлтээ цуцлуулмаар байна. Миний бие гэртээ тайван байж чадахгүй гадуур явж байна. Иймд Ө.Аыг бид нар дээр ирүүлэхгүй байх арга хэмжээг мөн авч өгнө үү.” гэжээ.         

 

2.Хариуцагч Ө.А, Э.Н нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч Ө овогтой А миний бие эхнэр болох Э овогтой Н-тэй гэр бүлийн маргааны асуудалтай байсан боловч миний бие эхнэртэйгээ учир зүйгээ олон хоёр биетэйгээ ойлголцож эвлэрч ахин ийм зүйл гаргахгүйн тулд салахгүйгээр хоорондоо ярилцаж шийдвэр гаргасан тул Ө.А, Э.Н бид хоёрын тайлбарыг хүлээн авна уу. Тайлбар гаргасан Ө.А, Э.Н.” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Н миний бие нөхөр Ө овогтой Атай ярилцаад учир зүйгээ олсон. Би салах бодолтой байсан. Нөхөр маань 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэж гуйсан, бас ахиж архи амсаж элдэв зан гаргахгүй гэдгээ амлаж нэг л удаа итгээд боломж олгочих гэж хэлсэн. Би ч 2 хүүгээ бодоод ахин амьдарахаар шийдсэн. Ийм шийдвэр гаргасан тул тайлбарыг минь хүлээн авна уу” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Ө.А-дхолбогдуулж “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч буюу нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Ө.А нар нь эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай,  мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Ө.А нарын эвлэрсэн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Ө.Ааас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  35,100 төгрөг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж заасан хэдий боловч нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.А-дхолбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ө.Ааас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхзз шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ