Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00029

 

        2025         02         10                                         157/ШШ2025/00029

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6,07 тоот, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бт 4-6 тоотод оршин суух, Б овогт М-ынн Н-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,228,250.14 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын        29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.-аас зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 1,180,736.03 төгрөг, үндсэн хүү 39,595.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,919.02 төгрөг, нийт 1,228,250.14 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х ХХК-иас барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,299,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Зээлээ төлж чадаагүй шалтгаан нь тогтсон ажилгүй, бие өвдөж гэртээ суусаар хугацаандаа багтаан барагдуулж чадаагүй. Одоогоор Д аймгийн Д суманд ажиллаж байгаа. Манай цалин сарын сүүлийн өдөр буудаг тул одоогийн төлөх 1,228,250.14 төгрөгийг 3 сарын дотор  хугацаа хэтрүүлэлгүйгээр төлж барагдуулахыг хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,228,250.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,228,250.14 төгрөгийг 3 сарын дотор  хугацаа хэтрүүлэлгүйгээр төлж барагдуулахыг хүсэж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Нын нэхэмжлэлийн шаардлага болох 1,228,250.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,029 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 34,029 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,014.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 17,014.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н-д холбогдох 1,228,250.14 (нэг сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун тавин төгрөг, арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,029 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,014.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 17,014.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ