2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01605

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 20 191/ШШ2025/01605

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. дүүрэг, .... дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, Т  ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ............... гудамж, .... дугаар байр, ..... тоот хаягт оршин суух, Д овогт С Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,540,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т б ХК нь хариуцагч С.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,540,270 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, арлын  дугаартай,  улсын дугаартай  автомашин, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад арлын  дугаартай,  улсын дугаартай  автомашин, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч С Б нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Т б ХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 15,000,000 төгрөгийг тарын 1,70 хувь, жилийн 20,40 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар 111 дугаартай Зээлийн гэрээ, 111 дугаартай Барьцааны гэрээ байгуулж зээлдэгч С.Б  тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээл олгосон. Зээлийн барьцаанд С.Б өмчлөлийн  тоот , бүртгэлийн  дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,  арлын дугаартай, мөнгөлөг өнгийн  улсын дугаартай  автомашин,  тоот , бүртгэлийн  дугаартай  м.кв гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сар хүртэл зээлийн гэрээний эргэн төлөх графикийн дагуу төлж байсан ба 2020 оны 01 сард 50,000 төгрөг, 2020 оны 5 сард 40,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 100,000 төгрөг тус тус төлсөн ба үндсэн зээлээс 8,008,792 төгрөг, хүү 4,520,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,357 төгрөг, нийт 12,538,751 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь хугацаа хэтэрч Т б тусгай активын албанд 2018 онд шилжиж ирсэн ба зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан ч хугацаатай амлалт авч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул 2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9- зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2023 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгчийн хаягийг  тоотод оршин сууж байгааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны н/д 3780 дугаартай албан тоотоор мэдэгдсэн. Зээлдэгчтэй 2023 оны 10 дугаар сараас эхлэн уулзаж зээл төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч үр дүн гараагүй.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 6,991,208,77 төгрөг, үндсэн хүү 13,209,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,339,381 төгрөг нийт 22,540,270 төгрөг гаргуулж, С.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ж томилсон 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/4976 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүүний тооцооны хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШЗ2023/00206 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/01187 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тоот, хүсэлт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т б ХК-ийн нэхэмжлэлээс 20,200,888.8 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,339,381.23 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлдэгч С.Б нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Т б ХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 15,000,000 төгрөгийг сарын 1,70 хувь, жилийн 20,40 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээл, түүний хүүг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... шаардах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн, иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй. Энэ зээлийн мөнгийг Л.Ч авч ашигласан тул түүнээс шаардах нь зүйтэй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №111 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээл, зээлийн хүүд нийт 20,177,409.44 төгрөгийг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд сарын 0,34 хувь, жилийн 4,08 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

6. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, арлын  дугаартай,  улсын дугаартай  автомашин, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар тус тус зээлийн гэрээний шаардлагыг хангахаар талууд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №111 дугаартай барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Үндсэн зээлийн үлдэгдэл 6,991,209 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд дахь хүү 5,177,409 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших буюу 2016.06.21-2024.07.01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 8,032,270 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулах гэж тодорхойлсон.

 

8. Зээлийн гэрээний үүргийг хэн хариуцах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар талууд маргаж байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үндсэн зээлээс 8,008,791 төгрөг, үндсэн хүүнд 4,520,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,356 төгрөг буцаан төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

11. Талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 21ий өдөр байгуулагдсан №111 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээл, түүний хүүнд нийт 20,177,409.44 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ зохих биелүүлээгүй байна.

 

12. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй, зээлийн мөнгийг хүлээн аваагүй гэсэн тайлбар гаргасан ч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

13. Түүнчлэн, хариуцагчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн бол нэхэмжлэгчээс хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сард зээлийн гэрээний үүргээ биелүүлэх баталгаа гарган, эд хөрөнгө тооцож өгөх хүсэлтийг гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.

 

15. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

 

16. Хариуцагч С.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт эд хөрөнгө тооцон шилжүүлэн өгөх талаар нэхэмжлэгчид өөрийн хувьцаа эзэмшдэг компаниар болон иргэний хувиар хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд ийнхүү зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, биелүүлэх хүсэл зоригоо бичгээр илэрхийлж байсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох хууль зүйн үр дагаврыг бий болгосон байх тул энэ талаар гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /хх-27, 28/

 

17. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан, түүнчлэн, талууд №111 дугаартай Зээлийн гэрээний 2.7-д Гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн үү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байх тул гэрээний хугацаа дуусгавар болсон ч хариуцагч нь зээлийг ашигласан хугацаагаар зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй.

 

18. Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,991,209 төгрөг, үндсэн зээлийн хугацаанд дахь хүү 5,177,409 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших буюу 2016.06.21-2024.07.01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 8,032,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,339,281 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцоолсныг хариуцагчаас үгүйсгээгүй буюу тооцооллын хувьд маргаагүй ч шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

19. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т Нэмэгдүүлсэн хүү сарын 0,34 хувь, жилийн 4,08 хувь гэж заасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч нь энэхүү хувь, хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардаж байгаа талаар тайлбарласан тул нэмэгдүүлсэн хүү 2,339,281 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

20. Дээрх үндэслэлээр зохигчийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №111 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Б үндсэн зээл 6,991,209 төгрөг, үндсэн хүү 13,209,679 төгрөг, нийт 20,200,888 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2,339,281 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

21. Хариуцагч С.Б өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцжээ.

 

22. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №111 дугаартай зээлийн үүрэгт 20,200,888 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

 

23. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд барьцааны зүйл болох арлын  дугаартай,  улсын дугаартай  автомашин, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б 20,200,888 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгож, 2,339,281 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №111 дугаартай зээлийн үүрэгт 20,200,888 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч С.Б холбогдох арлын  дугаартай,  улсын дугаартай  автомашин, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Т б ХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 329,154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ