Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00030

 

        2025         02         10                                         157/ШШ2025/00030

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, П-ын гудамж, Ай си тауэр, 13 давхар, 00А тоот, “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг нийтийн 6-11 тоотод оршин суух, М овогт А-ийн А-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 5,972,785.85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын         31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.А-с зээлийн төлбөрт 4,659,996.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,268,540.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,748.54 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 5,972,785.85 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Амарсанаа овогтой Адъяасүрэн миний бие нэхэмжилсэн 5,972,785,85 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 20-ноос сар болгон 1,194,557,17 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ” ХХК нь хариуцагч А.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,972,785.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 5,972,785,85 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 20-ноос сар болгон 1,194,557,17 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч А.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,972,785.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,514 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 110,514 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч А.А-с улсын тэмдэгтийн хураамжид 55,257 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 55,257 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХХХ-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-д холбогдох 5,972,785.85 (таван сая есөн зуун далан хоёр мянга долоон зуун наян таван төгрөг, наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,514 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч А.А-с улсын тэмдэгтийн хураамжид 55,257 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 55,257 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ