2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01163

 

2025 02 11   192/ШШ2025/01163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Х хотхон, ** тоотод оршин суух, П-ийн Ч /РД:ЦГ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, Б.З-д холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Т.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Ч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.Чх нь Япон улсаас автомашин оруулан ирж худалдан борлуулдаг бөгөөд Я ХХК-тай хамтран бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр хамтран ажиллаж байсан. Ингэхдээ Ж ХХК-ын төлөөлөгч гэх М-ын Т-тай хамтын ажиллагааны хүрээнд уулздаг байсан бөгөөд Ж ХХК-ыг төлөөлөн бидний дунд удаа дараа гэрээ байгуулагдсан. 2018 оны 05 сарын 29-ний өдөр Япон улсын Ф муж, Ф хот, Ч дүүрэг, М ** тоот хаягт байрлах Ц /Ts/ овогтой Т /Т/ нь М овогтой Т /РД:ФМ******/-д олгосон итгэмжлэлд өөрийн 100 хувь эзэмшдэг Ж ХХК-ийн өмнөөс Монгол улсын иргэн П.Ч, Б.С, Б.Э, С.С, нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилж Монгол улсын шүүхэд компанийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон, мөн Ж ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаа, эд хөрөнгөтэй холбоотой өр төлбөр, үлдэгдэлтэй байгаа этгээдүүдээс эд хөрөнгийг өр барагдуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, үйл ажиллагааны зардлаа нөхөн зориулалтаар хөлслүүлэх түрээслүүлэх худалдах, дээр дурдсан зорилгоор бүх төрлийн гэрээ нэмэлтээр байгуулах, гарын үсэг зураг зэрэг агуулга бүхий 2 итгэмжлэлийг олгож Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч Б.З бүртгэлийн №206, №212 дугаартайгаар баталсан байна. Нэхэмжлэгч П.Ч-ийн зүгээс 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Япон улс, Ф муж, Ф хот, Ч дүүрэг, М ** тоот хаягт байрлах Ц /Ts/ овогтой Т /Т/-н М овогтой Т /РД:ФМ******/-д олгосон итгэмжлэлийг буртгэлийн №206, №212 дугаартайгаар баталсан Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч Б.З-ийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Б.З-ийн ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтуудыг үзэхэд 2019 оны 01 сарын 31-ий өдөр иргэн М-ын Т нь бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг орчуулгын хамт гэрчлүүлснийг хуулбарын бүртгэлийн 206 болон 212 дугаарт бүртгэж авсан байна. Нотариатын зүгээс энэхүү бичиг баримтын эх баримтад үндэслэн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд итгэмжлэлийн үйлдлийн үнэн зөвийг гэрчилсэн зүйлгүй хэмээн тайлбарлаж хавсралтаар бүртгэлийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн. Ингэхдээ Б.З нь зөвхөн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн хэмээн тайлбарладаг билээ. Гэвч хариуцагч Б.З нь дараах үйлдлүүдийг гэрчилсэн баримтыг хэрэгт хариу тайлбарыг хамт гаргаж өгсөн байна. 1. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийг бүртгэлийн 212 дугаартайгаар, 2. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар мөн Япон хувийг бүртгэлийн 206 дугаартайгаар хамт гэрчилсэн хуулбарыг хэрэгт гарган өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн журмаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тус баримтуудад, 1. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүрттэлийн 206 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр баталсан баримт, 2. Ж ХХК-н Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг бүртгэлийн 210 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр баталсан баримт, 3. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийг бүртгэлийн 212 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр баталсан, 4. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийн Япон хуулбарыг бүртгэлийн 211 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр тус тус баталсан баримтууд ирсэн байна. Гэвч Б.З нотариатчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон бүртгэлийн дэвтрийн хуулбараас харахад 2019 оны 01 сарын 31-ний өдрийн Бүртгэлийн дугаар 206/208 ...М Т, Гэрийн хаяг: Л ХХК, Т Япон Улс, Ф муж 2018 оны 05 сарын 29-ний өдөр Т Ц-с М.Т орчуулга /Япон-мо/.. гэж бүртгэл хийсэн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байна. Шүүхээс ирсэн баримтуудаас харахад Нийслэлийн Хан уул дүүргийн тойргийн нотариатч Б.З нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар, Ж ХХК-н Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг бүртгэлийн 210 дугаартайгаар, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийг бүртгэлийн 212 дугаартайгаар, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийн Япон хуулбарыг бүртгэлийн 211 дугаартайгаар тус тус баталсан байна. Гэвч шүүхээс ирсэн баримтуудаас харахад нотариатч Б.З нь 206,210, 211, 212 дугаар бүрттэлд дээрх баримтуудыг бүртгэх ёстой байсан боловч бүртгээгүй, мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон баримттай зөрж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Мөн Нотариатч Б.З нь бодит байдал дээр 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр баталсан байх бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна. Нотариатын гухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ. гэж заасан байх бөгөөд 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр батлахдаа итгэмжлэлийн агуулга болоод нотариатын тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж иргэний хуулийн 62 дугаар зүйл болон 64 дугаар зүйлд заасныг нягтлах ёстой байсныг нягталж үзээгүй хууль зөрчиж баталсан итгэмжлэл хэмээн үзэж байна. Хууль ёсны дагуу олгогдоогүй итгэмжлэлийн хуулбар үнэнг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт ... .Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ... гэснийг зөрчсөн байх бөгөөд хуульд харшилсан буюу итгэмжлэл тавигдах шаардлага хангаагүй, итгэмжлэл олгож буй хүн нь Монгол улсад байхгүй байхад баримт бичгийн хуулбар үнэнг, эх хувьтай нь тулгалгүй гэрчилсэн гэж үйлдэл нь хууль бус байна. Мөн Нотариатын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснуудыг тус тус зөрчиж орчуулагч оролцуулаагүй, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдээгуй нь хууль зөрчсөн байна. Мөн баталсан итгэмжлэл болон Япон улсын Ж ХХК-н үйл ажиллагааны Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг орчуулгагүй баталсан хэрнээ батлаагүй мэтээр тайлбарлаж, бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй нь хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Хан уул дүургийн тойргийн нотариатч Б.З-ийн нотариатын тухай хуулийг зөрчиж хууль бусаар баталсан 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 1. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар мөн Япон хувийг бүртгэлийн 206 дугаар, 2. Ж ХХК-н Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг бүртгэлийн 210 дугаар, 3. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийг бүртгэлийн 212 дугаар, 4. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийн Япон хуулбарыг бүртгэлийн 211 дугаартайгаар тус тус баталсан үйлдлийг баримтын хамт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.З-ийн баталсан 206,210,211,212 баримт бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа дэмжинэ. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Япон улс, Ф муж, Ф хот, Ч дүүрэг, М-ү ** тоот хаягт байрлах Ц /Ts/ овогтой Т /T/ нь М овогтой Т /РД: ФМ******/-д олгосон итгэмжлэлд "өөрийн 100 хувь эзэмшдэг Ж ХХК-ийн өмнөөс Монгол улсын иргэн П.Ч, Б.С, Б.Э, С.С, нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилж Монгол улсын шүүхэд компанийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон мөн Ж ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаа, эд хөрөнгөтэй холбоотой өр төлбөр, үлдэгдэлтэй байгаа этгээдүүдээс эд хөрөнгийг өр барагдуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, үйл ажиллагааны зардлаа нөхөн зориулалтаар хөлслүүлэх түрээслүүлэх худалдах, дээр дурдсан зорилгоор бүх төрлийн гэрээ нэмэлтээр байгуулах, гарын үсэг зураг зэрэг агуулга бүхий 2 итгэмжлэлийг олгож Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч Б.З бүртгэлийн №206, №212 дугаартайгаар баталсан. Гэвч тухайн итгэмжлэлийг олгоход Ж ХХК-н захирал Ц /Ts/ овогтой Т /T/ Монгол улсад байгаагүй бөгөөд хэрэв Япон улсын иргэнээс итгэмжлэл авахын тул Гадаадын иргэн болон хуулийн этгээд итгэмжлэлээ бэлтгэж хэвлэж элчин сайдын яам эсвэл Осака дахь ЕКТ-т өөрийн биеэр авч ирнэ. ЭСЯ-аас үүсгэсэн маягт дээр иргэн гарын үсэг зурснаар холбогдох баримтуудын хамт батлан Монгол руу руу шуудан хийн бөгөөд тухайн гадаадаас ирсэн итгэмжлэлийг Элчин сайдын яамаар дамжуулан авдаг. Жич, итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч хоёр нь оршин суугаа гэрийн хаяг утас гадаадын иргэн бол паспортын дугаар, Монгол Улсын иргэн бол регистрийн дугаарыг заавал тусгасан байх" шаардлагатай байдаг. Ингээд бэлэн болон ирсэн итгэмжлэлийг бүрдүүлбэрийн хамт бүртгэн авч шаардлагад нийцсэн бол итгэмжлэлийг олгодог. Гэвч дээрх итгэмжлэл нь хууль, журамд заасан шаардлагад нийцээгүй бөгөөд гадаад харилцааны консулын газрын тамга тэмдэг, итгэмжлэл олгож буй Ф /Ts/ овогтой Т /T/-н гарын үсэг, итгэмжлэлийг батлуулсан баталгаат орчуулга зэрэг зайлшгүй шаардагдах баримт бичиг нь байхгүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Япон улс, Ф муж, Ф хот, Ч дүүрэг, М 00 тоот хаягт байрлах Ц/Ts/ овогтой Т /T/ нь М овогтой Т /РД: ФМ/-д олгосон итгэмжлэл анхнаасаа хууль бусаар хийгдсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас Ж ХХК-ийн захирал Ц /Ts/ овогтой Т /T/ Монгол улсад ирсэн талаарх мэдээллийг гаргуулан авсан бөгөөд Ж ХХК-н захирал Ц /Ts/ овогтой Т /Т/ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр орсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буцаж гарсан байдаг. Ийм байхад Нийслэлийн Хан уул дүүргийн тойргийн нотариатч Б.З нь хууль дүрэм зөрчиж, албан ёсны гадаад харилцааны яам, Консулын газраар дамжаагүй итгэмжлэлийг баталж нэхэмжлэгч П.Ч-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаад байгаа билээ гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь Япон хувилбаргүйгээр 206, 210-аар үйл ажиллагааны гэрчилгээг, 211-өр төлбөр барагдуулах гэрээний Япон, 212 -н Монгол хувилбар. Нэг итгэмжлэл нь Япон хэл дээр байхгүй. Хууль бус хүчингүй болгохыг тогтоолгох шаардлага гаргасан гэв.

2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд хянагдаж буй П.Ч-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн тойргийн нотариатч Б.З-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.З нотариатч нь Ж ХХК-иас М.Т гэгчид олгосон 2 итгэмжлэлийг 206 болон 2121 дугаартайгаар баталснаас үүдэн нэхэмжлэгч талд хохирол учраад байгаа талаар дурьдаж тухайн үед итгэмжлэл олгосон эрх бүхий этгээд Монгол улсад байгаагүй гэжээ. Тайлбар: Нийслэлийн тойргийн нотариатч Б.З миний бие 2019-01-31 өдөр нэхэмжлэлд дурдсан 206 болон 2121 дугаарт бүртгэлтэй итгэмжлэл гэрчлэх үйлдэл огт хийгээгүй байна. Нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтуудыг үзэхэд 2019-01-31 өдөр иргэн М-рын Т нь бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг орчуулгын хамт гэрчлүүлснийг хуулбарын бүртгэлийн 206 болон 212 дугаарт бүртгэж авсан байна. Нотариатчийн зүгээс энэхүү бичиг баримтын эх баримтад үндэслэн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд итгэмжлэлийн үйлдэлийн үнэн зөвийг гэрчилсэн зүйл үгүй байна. Иймд нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхийн 2024-10-10 өдрийн №183/Ш32024/2****2 тоот захирамжийн дагуу хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 3 дугаарт хариуцагч Б.З-аас Япон Улсын иргэн Ц овогтой Т-с М.Т-д олгосон итгэмжлэл, хавсралт материалыг ирүүлэхийг, ирүүлэх боломжгүй бол тайлбараа ирүүлэхийг даалгажээ. Иргэн М.Т нь Ж ХХК /Захирал Япон Улсын иргэн Ц.Т/ -с 2018-05-29 өдөр шүүхэд төлөөлөх болон бусад эрх үүрэг олгосон итгэмжлэл авсан байсан бөгөөд уг итгэмжлэлийг 2019-01-31 өдөр бичиг баримтын хуулбар үнэн зөв гэх үйлдлээр гэрчлүүлсэн байсан байна. Нотариатчийн үйлдэлийн төрөлд Нотариатчын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.9-т зааснаар баримт бичгийн хуулбарыг гэрчлэх гэж заасан байна. Мөн хуулийн 31-р зүйлийн 31.2-т зааснаар Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хйихээс татгалзах эрхгүй гэж, 49-р зүйлийн 49.1-т зааснаар Баримт бичгийн ... хуулбарын агуулга нь хуульд харшилаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж тус тус заажээ. Дээрх Компаниас иргэнд олгосон итгэмжлэл буюу баримт бичгийн хуулбарыг хуулбар үнэн зөв гэх үйлдлээр гэрчилэхэд хуульд заасан татгалзах үндэслэл тогтоогдохгүй тул гэрчилсэн байна. 2011 оны МУ-н ХЗДХ-ийн Сайдын 171 дүгээр тушаалаар батласан Нотариатын үйлдэл хийх зааврын 13.1-т Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49-р зүйлийг баримтлана. 13.5 Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийн хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно. гэж тус тус заажээ. Нотариатчийн зүгээс дээрх баримт бичгийн хуулбарын хувийг архивт хадгалахаар авч үлдэх шаардлага байхгүй байсан учир Нотариатчийн архивт байхгүй болно. гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.07.02-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ, Ж ХХК-иас М.Т-д олгосон итгэмжлэл, үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ, 2018.05.29-ний өдрийн Ц /Ts/ овогтой Т /Т/-аас М.Т-д олгосон итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн 290 тамганы дугаартай бүртгэлийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0***0 дугаартай шийдвэрийг, М.Т-аас Япон улсын иргэн Ц/Ts/ овогтой Т /T/-аас М.Т-д олгосон итгэмжлэл, хавсралт материалыг, Хил хамгаалах ерөнхий газар нь Ж ХХК /29****93/-ийн гүйцэтгэх захирал, Япон улсын иргэн, Япон улс, Ф муж, Ф хот, Ч дүүрэг, М 1**** хаягт оршин суух Ф /Тs/ овогтой Т /Т/, /ПД:TS*****/-г 2018 оны 01 сараас 2022 оны 12 сарын дуусталх хугацаанд Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагааг тус тус гаргуулж, хэрэгт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баталсан итгэмжлэл болон Япон улсын Ж ХХК-н үйл ажиллагааны Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг орчуулгагүй баталсан хэрнээ батлаагүй мэтээр тайлбарлаж, бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй нь хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Хан уул дүургийн тойргийн нотариатч Б.З-ийн нотариатын тухай хуулийг зөрчиж хууль бусаар баталсан 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 1. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй шүүхэд төлөөлөх Итгэмжлэл-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар мөн Япон хувийг бүртгэлийн 206 дугаар, 2. Ж ХХК-н Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хувийг бүртгэлийн 210 дугаар, 3. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийг бүртгэлийн 212 дугаар, 4. 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Ж ХХК-аас М-ын Т-д олгож буй Итгэмжлэл-ийн Япон хуулбарыг бүртгэлийн 211 дугаартайгаар тус тус баталсан үйлдлийг баримтын хамт хууль бус болохыг тогтоож өгнө үү

 

3. Хариуцагч Б.З нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтуудыг үзэхэд 2019-01-31 өдөр иргэн М-ын Т нь бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг орчуулгын хамт гэрчлүүлснийг хуулбарын бүртгэлийн 206 болон 212 дугаарт бүртгэж авсан байна. Нотариатчийн зүгээс энэхүү бичиг баримтын эх баримтад үндэслэн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд итгэмжлэлийн үйлдэлийн үнэн зөвийг гэрчилсэн зүйл үгүй байна. Иймд нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.З нь 2028-05-29 ний өдөр гэсэн он сар бүхий Япон улсын Ж ХХК нь Монгол улсын иргэн М.Т-д П.Ч нарын 5 хүнд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шүүхээр нэхэмжлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон итгэмжлэлийн монгол орчуулгыг 206 дугаартайгаар 2019-01-31 ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байх ба япон хэл дээрх хувь дээр дардас дараагүй байна. Улмаар Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хэл дээрх хувийг 210 дугаартайгаар 2019-01-31 ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн бол монгол хэл дээрх орчуулгыг Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.А хуулбарын үнэн зөвийг гэрчилжээ.

2018-5-29 ний өдөр гэсэн он сар бүхий Япон улсын Ж ХХК -н нэрийн өмнөөс ....компанид өр төлбөр бүхий этгээдүүдтэй тооцоо нийлж баримт үйлдэх .. эрхийг 3 жилийн хугацаатайгаар М.Т-д олгосон гэх агуулга бүхий итгэмжлэлийн монгол хэл дээрх орчуулгыг 212 дугаартайгаар, Япон хэл дээрх хувийг 211 дугаартайгаар хуулбарын үнэн зөвийг, тус тус 2019-01-31 ний өдөр гэрчилсэн байна. Эдгээр баримтыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримтыг үндэслэн тогтоов.

Улмаар дээрх баримтуудыг үндэслэн Ж ХХК-н нэхэмжлэлтэй П.Ч-д холбогдох 490,592,208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан талаар нэхэмжлэгч тайлбарлах ба нотариатын хууль бус үйлдлээс болж хохирсон тул шүүхэд хандсан гэдэг.

 

5. Нэхэмжлэгч талаас итгэмжлэлүүдийг олгоход Япон улсын иргэн Ц Т Монгол улсад байгаагүй тул элчин сайдын яамаар дамжих ёстой байсан итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хуулбар үнэнг баталсан, эх хувьтай нь тулгаагүй, тэмдэглэлийн дэвтэрт бүртгэл нь байхгүй учраас үйлдлийг нь хүчингүйд тооцуулна гэдэг бол хариуцагч нь баримт бичгийн агуулга нь хуульд харшлаагүй хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилсэн ба үйлдэл хийх зааврын дагуу архивт хуулбаруудыг авч үлдэх шаардлагагүй байсан гэсэн үндэслэлээр татгалздаг.

Шүүх үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хэл дээрх хувийг 210 дугаартайгаар гэрчилснийг хүчингүй болгож, бусад үйлдлийг хэвээр үлдээсэн буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.13-т нотариатын үйлдэл хийх төрлүүдийг тодорхойсон бөгөөд 25.1.9-д нотариатч нь баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчилнэ гэж заасан.

2018 оны 5 дугаар сарын 29 ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тооцоо нийлэх эрх олгосон итгэмжлэлүүдэд хариуцагч нотариатч нь нотариатын хуулбар үнэн тэмдэг дарж гэрчилснийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Учир нь Нотариатын үйлдэл хийх зааврын 13.1-т баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлахаар, мөн хуулийн 49.1 дэх хэсэгт баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэхээр заасан.

Хариуцагч буюу нотариатч нь итгэмжлэл гэх баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган хуулбар үнэн зөвийг гэрчилсэн байна. Өөрөөр итгэмжлэл гэх дээрх баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн нь итгэмлжлэлийн агуулга, хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлэх итгэмжлэл гэрчилсэн үйлдэл биш юм.

Иймд нэхэмжлэгчийн Ц, Т Монгол улсад байгаагүй, гадаад хэргийн яамаар итгэмжлэл дамжин ирэх байсан, эх хувийг нотиаратч өөртөө хадгалж байгаагүй, итгэмжлэлд хүмүүсийн хувийн мэдээлэл болох гэрийн хаяг, регистр гэх мэдээлэл тусгагдаагүй гэх тайлбар нь хуулбар үнэн тэмдэг дарсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл биш болно.

Харин Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний Япон хэл дээрх хувийг 210 дугаартайгаар 2019-01-31 ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилснийг шүүх хүчингүй болгох нь зүйтэй байна. Учир нь хариуцагч Б.З нь дээрх япон хэл дээрх бичиг баримтын хуулбарыг бүртгэж гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь Монгол хэл байна гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд нотариатч Б.З нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т зааснаар итгэмжлэл гэрчлэх нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байжээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.З-ийн Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ гэх баримт бичгийн япон хэл дээрх хувийг 210 дугаартайгаар 2019-01-31 ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ