| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00042/И |
| Дугаар | 157/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00048
2025 02 28 157/ШШ2025/00048
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Бр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг, Бр сум, 1 дүгээр "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б ү-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Бр сум, 1 дүгээр баг 39 дүгээр байрны 03 тоотод оршин суух, Э.Т-т холбогдох
“Ашиглалтын зардал 339,128 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б ү-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Э.Т нь Бр У б үйлдвэртэй байгуулсан гэрээг зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байна. 2025 оны 01,02 дугаар сарыг дуустал ашиглалтын зардал болох 295,206 төгрөг байна. Бр У б үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу алданги болох 43,922 төгрөг, нийт 339,128 төгрөг болж байна. Гэрээнд сар бүрийн заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцдог. Иймд Э.Таас ашиглалтын зардал болох 339,128 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тшүүхэд гаргасан тайлбартаа: “...Бр У б үйлдвэрт ашиглалтын зардал болох 339,128 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б үйлдвэр нь хариуцагч Э.Т-т холбогдуулан “ашиглалтын зардал 339,128 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 339,128 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ийнтайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 339,128 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б ү-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,824 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамжид 5,412 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5,412 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б үйлдвэрт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б ү-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т-т холбогдох 339,128 /гурван зуун гучин есөн мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамжид 5,412 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 5,412 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Бр У б үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ