| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00041/И |
| Дугаар | 157/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00049
2025 02 28 157/ШШ2025/00049
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 1 дүгээр "М" ТӨҮГ-ын харьяа Б ү-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 39 дүгээр байрны 24 тоотод оршин суух, Боржгин овогт Ц-ийн Д-д холбогдох
“Ашиглалтын зардал 471,534 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б ү-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ц.Д нь Б Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан гэрээг зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байна. 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 сарыг дуустал ашиглалтын зардал болох 368,808 төгрөг байна. Б Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу алданги болох 102,726 төгрөг, нийт 471,534 төгрөг болж байна. Гэрээнд сар бүрийн заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцдог. Иймд Ц.Дгээс ашиглалтын зардал болох 471,534 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн 471,535 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 25-нд 200,000 төгрөгийг төлж, 2025 оны 3 дугаар сарын 27-нд үлдэгдэл мөнгийг төлж дуусгана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ц.Д-дхолбогдуулан ашиглалтын зардал 471,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ц.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..нэхэмжилсэн 471,535 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 25-нд 200,000 төгрөгийг төлж, 2025 оны 3 дугаар сарын 27-нд үлдэгдэл мөнгийг төлж дуусгана” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлага болох 471,534 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэр нь улсын тэмдэгтийн хураамжид 15,349 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлага болох 471,534 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,796 төгрөг болж байна.
Иймд илүү төлсөн 553 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч байгууллагад буцаан олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 14,796 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 14,796 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 7,398 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 7,398 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б ү-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д-дхолбогдох 471,534 (дөрвөн зуун далан нэгэн мянга таван зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б ү-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 553 төгрөгийг "М" ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М" ТӨҮГ-ын харьяа Б ү-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,796 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 7,398 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 7,398 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ