Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00050

 

2025         03         10                                        157/ШШ2025/00050

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 "Ж" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Дсум, 3 дугаар баг Ш багт оршин суух, М овогт Ц-ны Н-д холбогдох,

“2,007,591 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал П.Саранзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Н нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай БҮГ-0254/23+11 тоот Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А34 загварын гар утсыг 12 сарын хугацаатай сар бүр 143,900 төгрөг төлөх нөхцөлтэй 93067373 дугаарыг сарын 31,900 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 649,019 төгрөг, нийт 2,007,591 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ж ХХК-иас гар утас авсан байгаа. 2,007,591 төгрөгийг сар болгон цалингаасаа төлж дуусгана.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан 2,007,591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Ц.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2,007,591 төгрөгийг сар болгон цалингаасаа төлж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Ц.Нын нэхэмжлэлийн шаардлага болох 2,007,591 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,071 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 47,071 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамжид 23,535.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 23,535.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Ж" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н-д холбогдох 2,007,591 (хоёр сая долоон мянга таван зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,071 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамжид 23,535.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 23,535.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Ж" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ