| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00066/И |
| Дугаар | 157/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2025/00060
2025 03 17 157/ШШ2025/00060
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ур хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П-ын гудамж, 00 13 давхар, 1301А тоот "И ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бумбат 1-02 тоотод оршин суух, Х овогт Н-ын Х-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 23,634,645.19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Х нь манай компанитай 2022 оны 11 сарын 28-ны өдөр L29500578 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Н.Хийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 7805697021 зээлийн дансны дугаартай, 2,359,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5700593848 банкны тоот дансанд;
2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 7900699339 зээлийн дансны дугаартай, 899,900 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200857272 дансанд;
2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 7100487488 зээлийн дансны дугаартай, 3,740,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5700593848 банкны тоот дансанд;
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 7100454161 зээлийн дансны дугаартай, 14,070,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5700444751 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 2 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 6 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 2,123,099.98, шимтгэл: 26,525.34, үндсэн хүү: 532,578.17, нэмэгдүүлсэн хүү: 91,857.52, нийт: 2,774,061.01 төгрөг,
2. 2024 оны 5 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 299,899.84, гндсэн хүү: 55,904.61, нэмэгдүүлсэн хүү: 10,663.47, нийт: 366,467.92 төгрөг,
3. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 3,294,096.13, үндсэн хүү: 834,281.73, нэмэгдүүлсэн хүү: 27,663.73, нийт: 4,156,041.59 төгрөг
4. 2024 оны 3 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 12,912,462.22, үндсэн хүү: 3,316,344.80, нэмэгдүүлсэн хүү: 100,767.65, нийт: 16,329,574.67 төгрөг,
-Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500 төгрөг. Иймд хариуцагч Н.Хоос нийт 23,634,645.19 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие И ББСБ-иас гаргасан 23,634,645.19 төгрөгийг эргэн төлөхөд маргах зүйлгүй. Энэ мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 600,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "И ББСБ" ХХК нь хариуцагч Н.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,634,645.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...23,634,645.19 төгрөгийг эргэн төлөхөд маргах зүйлгүй. Энэ мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 600,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Н.Хийн нэхэмжлэлийн шаардлага болох 23,634,645.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,123 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 276,123 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Хоос улсын тэмдэгтийн хураамжид 138,061.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 138,061.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,634,645.19 (хорин гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин таван төгрөг, арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,123 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Хоос улсын тэмдэгтийн хураамж 138,061.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 138,061.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "И ББСБ" ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ