Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00061

 

   2025          03           17                                      157/ШШ2025/00061

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, 8 дугаар хороо, С 15 давхар, "М " ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б 3А тоотод оршин суух Т-ийн Н-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 34,591,281.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч  "М " ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Н нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 27-нд 6000220548 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000220548 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 213 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000220548 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 дугаар 26-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000220548 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 4,485,513.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 82,768.08 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг,  нийт 34,591,281.78 төгрөгийг зээлдэгч Т-ийн Насантогтохоос гаргуулах.” гэжээ.      

                                                    

Хариуцагч Т.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие "М " ХК-иас 30,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Одоо хугацаа хэтрүүлсэн саруудаа төлж, сар сардаа хугацаандаа зээлээ төлнө. 34,591,281.78 төгрөгийн зээлийг төлөхөд маргах зүйлгүй.” гэжээ.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "М " ХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,591,281.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хугацаа хэтрүүлсэн саруудаа төлж, сар сардаа хугацаандаа зээлээ төлнө. 34,591,281.78 төгрөгийн зээлийг төлөхөд маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Т.Нийн нэхэмжлэлийн шаардлага болох 34,591,281.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "М " ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,906 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 330,906 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Т.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 165,453 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 165,453 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М " ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М " ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 34,591,281.78 (гучин дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга хоёр зуун наян нэгэн төгрөг, далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М " ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,906 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Т.Ноос улсын тэмдэгтийн хураамж 165,453 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 165,453 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М " ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ