2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01893

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 24,000,000 төгрөгийн 7,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Д төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар зүйлийн 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийн 138,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд 138,975 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 138,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ