2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01769

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,665,760 төгрөгийн 7,481,760 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,184,000 төгрөгийг хариуцагч О ХХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 9,184,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,278 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 126,935 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126,935 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ