Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Эд холбогдох 1706019860268 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн Задгайн 239 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1308 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Ц овогт А Э

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 84 дүгээр байрны гаднах машины зогсоолд байсан иргэн Л.Түмэнбаярын эзэмшлийн 18-54 УБЕ улсын дугаартай Тоёото приус-20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж 2 ширхэг дохиотой толийг хулгайлж 510.000 төгрөгийн, мөн өдөр иргэн У.Ёндонжамцын эзэмшлийн 57-84 УНЧ улсын дугаартай Тоёото приус-20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж 2 ширхэг толь хулгайлж 410.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эы өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч У.Ёндонжамцын өгсөн: “2017 оны 09 дүгээр  сарын 16-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хорооны 84-р байрны хойд талын далан дээр өөрийн 57-84 УНЧ дугаарын, хар өнгийн, Тоёота приус маркийн сая утсаа залгаж хулгай орсон гэдгийг мэдэж гарч ирсэн. Миний машины зүүн урд гурвалжин жижиг цонх хагалж хулгай орж 2 ширхэг толийг сууриар нь тайлж алдагдсан байна... Миний алдагдсан дохионы гэрэлтэй 2 ширхэг толь, 1 ширхэг нь 250.000 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Цонх 50.000 төгрөг. Манай энд камерын хяналт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн байцаалтад хохирогч П.Түмэнбаярын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагаас өнөөдөр 10 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 25-р хороо 84-р байрны гадна ил зогсоол дээр байсан манай нөхөр Баярсайханы нэр дээр байдаг 18-54 УНЕ дугаарын, Тоёота приус-20 маркийн, бор шаргал өнгийн машины зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хөшин хагалж, улмаар машины 2 ширхэг толийг дотроос нь сууриар тайлсан байдалтай хулгайлан авч явсан байна. Манай машинаас өөр алдсан зүйлгүй, хэвийн юм шиг байна. Хавтас 2 ширхэг толийг өмнө алдаж, дахин зүсүүлж хийлгэсэн, өөр содон шинж тэмдэг байхгүй. Жижиг гурвалжин цонхыг 50.000 төгрөгөөр хийлгэдэг юм шиг байна. Толь 1 ширхэг нь 150.000 төгрөг, нийлээд 300.000 төгрөг болдог гэсэн. Манай тэнд камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.31-34/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.20-21/,

Мөрдөн байцаалтад А.Эы гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.41, 69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 84 дүгээр байрны гаднах машины зогсоолд байсан иргэн Л.Түмэнбаярын эзэмшлийн 18-54 УБЕ улсын дугаартай Тоёото приус-20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж 2 ширхэг дохиотой толийг хулгайлж 510.000 төгрөгийн, мөн өдөр иргэн У.Ёндонжамцын эзэмшлийн 57-84 УНЧ улсын дугаартай Тоёото приус-20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж 2 ширхэг толь хулгайлж 410.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч У.Ёндонжамцын өгсөн: “2017 оны 09 сарын 16-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хорооны 84-р байрны хойд талын далан дээр өөрийн 57-84 УНЧ дугаарын, хар өнгийн , Тоёота приус маркийн сая утсаа залгаж хулгай орсон гэдгийг мэдэж гарч ирсэн. Миний машины зүүн урд гурвалжин жижиг цонх хагалж хулгай орж 2 ширхэг толийг сууриар нь тайлж алдагдсан байна... Миний алдагдсан дохионы гэрэлтэй 2 ширхэг толь, 1 ширхэг нь 250.000 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Цонх 50.000 төгрөг. Манай энд камерын хяналт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн байцаалтад хохирогч П.Түмэнбаярын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагаас өнөөдөр 10 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 25-р хороо 84-р байрны гадна ил зогсоол дээр байсан манай нөхөр Баярсайханы нэр дээр байдаг 18-54 УНЕ дугаарын, Тоёота приус-20 маркийн, бор шаргал өнгийн машины зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хөшин хагалж, улмаар машины 2 ширхэг толийг дотроос нь сууриар тайлсан байдалтай хулгайлан авч явсан байна. Манай машинаас өөр алдсан зүйлгүй, хэвийн юм шиг байна. Хавтас 2 ширхэг толийг өмнө алдаж, дахин зүсүүлж хийлгэсэн, өөр содон шинж тэмдэг байхгүй. Жижиг гурвалжин цонхыг 50.000 төгрөгөөр хийлгэдэг юм шиг байна. Толь 1 ширхэг нь 150.000 төгрөг, нийлээд 300.000 төгрөг болдог гэсэн. Манай тэнд камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.31-34/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.20-21/,

Мөрдөн байцаалтад А.Эы гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.41, 69/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт А.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тул шүүгдэгчийн хулгайн 2 үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн нь зөв байна.

Иймд А.Эыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, түүнээс нийт 920.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Ёндонжамцад 410.000 төгрөг, хохирогч Л.Түмэнбаярт 510.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Эы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа А.Эы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

А.Эд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.Эы 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд оруулж тооцон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Ц овогт А Э г “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Эы урьд нь цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.

5. А.Эаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эаас нийт 920.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Ёндонжамцад 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг, хохирогч Л.Түмэнбаярт 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР