| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00040/И |
| Дугаар | 141/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2025/00054
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 141/ШШ2025/00054 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч.......... хот, дүүрэг, ........хороо......... цогцолбор, ...........тоот хаягтай ...............ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ..........аймгийн ...............сумын ............баг хаягаар оршин суудаг Б-н О-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,336,188.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .............ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай ..............ББСБ ХХК нь Б.О-ой 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г байгуулж ………….зээлийн аппликэйшнаар дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,010,000 төгрөгийг сарын 5,8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Б.О нь зээл авсанаас хойш зээлийн эргэн төлөлтөө нэг л удаа төлөөд үүнээс хойш огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход өнөөдөр төлчихье, энэ долоо хоногтоо төлнө гэх мэтээр худал хэлж хойшлуулсаар өдийг хүрээд байна. Энэ хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд “цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г байгуулж ………….зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,336,118.33 төгрөгийг хариуцагчаас Б.О-оос гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...................ББСБ ХХК-аас хариуцагч Б.О-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,336,118.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие Б овогтой О нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Зээлээ төлж барагдуулна...” гэжээ.
Хариуцагч Б.О нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,328 төгрөгийн тал хувь болох 18,164 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 18,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н............. ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Б.О-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,336,118.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэг болох 1,336,118.33 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,328 төгрөгийн тал хувь болох 18,164 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 18,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН