Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00055

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00055

Завхан аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ...............хот, ............дүүрэг, ..........хороо, бага тойруу ............ байранд байрлах  ..............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ............аймгийн .............сумын ..........баг хаягаар оршин суудаг Г-ын М-д холбогдох “Үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 149,557.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Г.М нь манай компанитай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .......... тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” байгуулан 97001133 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2021 оны 12, 2022 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 99,705.27 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 49,852.64 төгрөг нийт 149,557.91 төгрөгийн төлбөрийг Г.М-гаас гаргуулж өгнө үү... гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч ............. ХХК-аас Г.М-д холбогдуулан “Үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 149,557.91  төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.       

 Хариуцагч Г.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг төлж барагдуулна...” гэжээ.

 

Хариуцагч Г.Мя нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,137 төгрөгийн тал хувь болох 2,568 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 2,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..........ХХК-наас ирүүлсэн Г.М-д холбогдох “Үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 149,557.91  төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч Г.М нь үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг болох 149,557.91  төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,137 төгрөгийн тал хувь болох 2,568 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 2,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.УРТНАСАН