| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00048/И |
| Дугаар | 141/ШШ2025/00056 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2025/00056
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 141/ШШ2025/00056 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч __________хот, ..........дүүрэг, .......р хороо, С-ын талбай 2, ..........., ..........-р давхарт байрлах ...........ХХК-аас ирүүлсэн, хариуцагч .........аймгийн .........сумын ........баг хаягаар оршин суудаг ..........овогт Х-ын М*т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,403,043.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Х.М нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...............ХХК-тай №ЗГ2023121004335 тоот бүтэгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung А34 128GB маркийн гар утсыг нийт 1,148,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 113,379 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш .............. ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл /2023.12.10-2024.11.28-ны хүртэл нийт 12 сар/ 12 удаагийн төлөлт дутуу | 1,1,48,000 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох / | 212,535.93 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар/ | 42,507.18 |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 1,403,043.12 |
Нэхэмжлэх нийт дүн 1,403,043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............ХХК-аас хариуцагч Х.М-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,452,045.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие тухайн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.
Хариуцагч Х.М нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,799 төгрөгийн тал хувь болох 19,399 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 19,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..........ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Х.М*т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,452,045.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Х.М нь зээлийн гэрээний үүрэг болох 1,452,045.75 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,799 төгрөгийн тал хувь болох 19,399 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 19,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН