Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00057

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00057

Завхан аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ..............хот, ..........дүүрэг, ..............талбай, ............банкны төв байранд байрлах ............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ........аймгийн ..........сумын ..........багт оршин суудаг Д-гийн О-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,944,509.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч ..........ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ..............ХХК-тай ЗГ1805221470 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1805221470 А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 5,210,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ1805221470 Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 5,210,000 төгрөгийн зээлийг жилийн 24  хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Д. нь ЗГ1805221470 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 138 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 6,944,509.03 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт .................банкинд олгуулж өгнө үү... “ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч ..........ХХК-аас хариуцагч Д.О-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,944,509.03 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.       

 Хариуцагч Д.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие Д овогтой О нь ажил хийж байх хугацаандаа Г-наас цалингийн зээл авсан нь үнэн, авсан зээлээ төлж барагдуулна...” гэжээ.

 

Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,063 төгрөгийн тал хувь болох 63,031 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 63,031 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..........ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Д.О-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,944,509.03 төгрөг гаргуулах тухай”   нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч Д.О нь зээлийн гэрээний үүрэг болох 6,944,509.03 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,063 төгрөгийн тал хувь болох 63,031 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 63,031 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.УРТНАСАН