Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00059

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2025/00059

Завхан аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч Э.Д-гаас ирүүлсэн, хариуцагч Б.Б-т холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгосугай.      

3. Захирамжийг хэрэгт хавсарган, нэхэмжлэгчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Т.Б-д  даалгасугай.    

4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.