| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07368/И |
| Дугаар | 192/ШШ2025/01545 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/01545
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 20,428,511.99 төгрөгийг хариуцагч Э.Д 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11,628,511.99 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Э.Дд тогтоосон хугацаанд 20,428,511.99 төгрөгийг нэхэмжлэгч “Х ” ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,092 төгрөгөөс 130,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Д с улсын тэмдэгтийн хураамжид 130,046 төгрөг, улсын орлогоос 130,046 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХК-д олгосугай.
4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2024/23016 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ дуусгавар болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ