2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/00038

 

2025 01 08 192/ШШ2025/00038

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Боржгон овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Боржигин овогт ******* /рд:А/

Зээлийн гэрээний үүрэгт 15,299,607 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д., Э.******* нар нь 2024.01.23-ны өдөр тус банктай 1700097193 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5,276,862.27 төгрөг, хүү 1,984,129.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,434.******* төгрөг төлсөн. Д., Э.******* нар нь 1700097193 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.09.05-ны өдрөөс эхлэн зөрчсөн бөгөөд 2024.11.20-ны өдрийн байдлаар зээлийг 74 хоног хугацаа хэтрүүлж зээлийн үлдэгдэл *******,723,137 төгрөг, хүү 568,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,804 төгрөг, нийт 15,299,607 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг төлж үлдэх *******,399,607 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,150,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,*******9,607 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,299,607 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.*******, Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг төлж үлдэх *******,399,607 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,150,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,*******9,607 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Ш.Наранцэцэгт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,448 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 117,224 төгрөгийг улсын орлогоос, 117,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д., Э.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,299,607 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Э.*******, Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг төлж үлдэх *******,399,607 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,150,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,*******9,607 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,448 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 117,224 төгрөгийг улсын орлогоос, 117,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН